Tuesday, March 19, 2013

Indie Set #2 * ямар нэг гоё үг энд байх ёстой байсын * 27 дуу

Indie яг үнэндээ нэрэлчихэж болж байгаа ч юмуу болохгүй ч юмуу хэн мэдлээ. Үнэндээ тэдэн дунд дан Indie биш элдэв янз дуунууд цохиж л яваа. Яахуу дийлэнхээр нь нэрлэчихлээ. За энд Set дээ өөрөө донтсон хүн байгаа л биз тэгээд юу гэж :P 27 ширхэг нисгэдэг скиллтэй дуунууд байгаамдаа уг нь. The Lumineers бол тигээ цэвэр юу, үнэхээр аймар. Twin Sister мэдээж тэд өөр, Lykke Li, Eels, Mathemagic нтр бол даам. Birdy, The Naked And Famous, Hurts, Barcelona гээд элий хэдэн нөхдүүдийн бүтээлүүдээс цуглуулгаа бүрдүүлэв. Let's fly with Ulbarshar

Sunday, March 17, 2013

Гал гарсан хэдэн Mashup * Oooooahhh ooooooahh

Mashup хаа сонсох ер нь их сайхан. Хааяа ч гэж тэгээд хэрэг болох үед нь л сонсох сайхан шт. Хөгжим л бол хөгжим. Энэ нийтлэлд хэдэн гал гарсан халуун Mashup -г орууллаа. DJ Dan mei - Good time gangnam style үнэхээр хөөрхөн болсон. Ер нь тигээд бүгд дажгүй ээ. Зө тигээд Dotcom, Ari Leff, Bobby Fisher, алдарт Mashup Germany зэрэг хүмүүсийн бүтээлийг цуглууллөө.

Thursday, March 14, 2013

Dj Madeon * Live Triple J Mix download available ийм юм байх шт

Залуу авъяаслаг DJ MADEON -г та бүхэн мэднэ. Түүний саяхан дэлгэсэн сэтийг хүргэж байна. Дотор нь түүний алдартай хуучны ганц хоёр дуу дугарч сонсогдоно лээ. Тэр үнэхээр доргиочоод байгаа юмаа. Татах боломжтойгоор тавьсан байна.

Сонирхууштай үгс * I Hope You Live a Life You're Proud Of

Элдэв юм үзэж яваад анхааралд татсан хэдэн үгийг энд нийтлэхээр болов. Онч мэргэн байх эсэхийг хэлж мэдэхгүй ч ямартай ч яг одоогийн надад лав таалагдсан байх нь. Заавал том болохгүйгээр хүүхэд л байж ид шидийг мэдэрдэг гэдэгтэй нэх санал нийлэхгүй л байна л даа. За за хэрэггүй зүйлс уншиж зөндөө цаг бардаг шигээ энэ үгсийг нэг хальт харчихаарай. Эндээс ядаж таалагдах нэг үг олдоно гэж итгэж байна. Аа нээрээ Улбаршар блогийн Facebook Page ээр зочилж байгаарай та хэд...

Sunday, February 24, 2013

Benjamin Francis Leftwich - Last Smoke Before The Snowstorm цомгоос түүвэрлэсэн гэгээрэл :P

Дандаа л элийрнэ гэж юу байхуу хаа нэг гэгээрэх бол байх шт :P Benjamin Francis Leftwich блог урьд хожид шингэж байсан удаагүй юм. Нэрийг нь нэг ингээд хадгалаад цохоод авъя даа. Бас л сайхан өвөрмөц дуулалттай залуу. Нэг тм намуухан, тайван. Pictures, Atlas hand нтр бол нэг тийм нэг хүний хэлдэгээр далавчтай дуунууд. Тайвшруулдаг юм нээрэн үзээрэй.!!!

The Knife - Deep Cuts цомгоос түүвэрлэсэн элийрлүүд

The Knife -н талаар урьд нь блогт орж байсан билүүдээ. Баларсан хэмнэл, шинэлэг дугаралт гээд л тэд бусдаас яаж ялгарахаас өөрсдийгөө хэрхэн илэрхийлэхээ сайн мэднэдээ. Шведээс гаралтай уг хамтлаг нь Synthpop, experimental, dark ambient, minimal techno, trip hop, trance,indietronica, IDM зэрэг урсгалаар бүтээл туурвидаг. Тэдний 2003 онд гарсан Deep Cuts цомгоос таалсан хэдэн дуугаа түүвэрлэн хүргэлээ. Аргагүй л Knife гэмээр дуунууд. Дуунуудыг сонсохоор ямар нэг зүйлээс гадуур хурдлаад л байгаам шиг нэг тийм сайхан байдаг юмаа. Зүгээр л юу руу хаашаа нь гол биш хурдлаад л жирэлзээд л... Залхуурал, ялзралт

Sunday, February 10, 2013

Сонсоогүй юм биш бээз #25 (СЮББ) Chill & Experimental ...ёс бус хэмнэл агуулагдав нтр

СЮББ #25 дугаар дээр иржээ. Нуль, дагнан Чийийл болон Эээхспэримэнталаар цутгавшт. Надаа иймэрхүү дугаралт, аялгуу, хөгжим хэрэгтэй байсын юмаа. Тэгээд л ингээд сонсож байгаа хэдээ цуглуулаад нэг ийм сэээт. Хурган л байгааздээ. Надаа лав таалагдаад гачин сайхан. Заза мэдэхгүй сайхан л байна. Албатай ч биш... Элийрэл... Тэнд... Гадагшаа... Би эргэж ирнээ :P

Monday, February 4, 2013

Төгс төгөлдөр * Softcore сонсдоо!!!

Харцаараа намайг дүүргээч
Уйтгар гунигаа надад шингээ
Аз жаргалдаа намайг багтаагаач
Төгс төгөлдөр оршихуй

Инээдээрээ намайг дүүргээч
Нулимсаа надад шингээ
Зүүдэндээ намайг багтаагаач
Төгс төгөлдөр оршихуй

Saturday, January 26, 2013

DUBSTEP * DRUMSTEP * DRUM N BASS сонордуулга. Аа алтаар урсмар :)) ЗЭРЛЭГҮҮДЭД, АДГУУСНУУДАД

Эрч хүчийг мэдэрч болох бас нэг арга зам бол Dubstep хэмнэл сонордох шүү. Сонсохоор л нэг юу ч хийхээс буцахгүй, ямар нэгэн зүйлд эргэлт буцалтгүйгээр бодлоо чиглүүлэн зорьж яваа нэгэн шиг санагдаад байдаг. Тийм бодол харин танд төрөх нь үү яах нь нэг сонсоод үзээрэй. Энэ цуглуулгыг Dubstep.net -н Soundcloud -с нь түүвэрлэн бэлтэглээ. Таалагднаа. Үнэхээр тинэг дажгүй бүтээлүүд багтчихлаа алтаар урс гэж хаха. ХАР ШӨНӨӨР DUBSTEP СОНСОЖ СУУДАГ ЯАСАН МУУХАЙ ЗЭРЛЭГ ХОГ ВЭ? ХАХАХАХА.

Sunday, January 13, 2013

Өөр хэн нэгэн түүнийг биччихэж :D * Б.Батзаяа Догдлолууд


Навчин нулимстай хотдоо одоо ч амьдарсаар байгаа
Намайг чи минь санаж байгаа юу?
Худал бүхнийг үнэн гэж цаг хугацаа руу би
Хоолойгоо сөөтөл хашгичин зогсоод л байгаа...

Гэрэлтэгч бяцхан охин минь,
одоо бүх юм сайхан болно
Гэрт чинь сэтгэл татам нэгэн хүү ирнэ
Дэргэд чинь сууна
Гал түлж, чамд хөгжим тоглож өгнө
Гараас чинь атгаад л тэр цаг хугацааг зогсооно.

Үргэлж түүнийг л хүлээдэг байснаа
уйтгар гуниг дунд хэр удаан амьдарснаа
Үүд рүү ширтэж, чимээ чагнаж
хичнээн шөнө уйлснаа чи мартана
Үнэмшин байсан бүхэн чинь
чамруу жаргалтайгаар ширтэхэд
Үнэхээр дулаахан болно
Чи минь ганцаардахаа болино.