Tuesday, January 28, 2014

Originals 40 chosen by Ulbarshar blog * Тэд шилдэгүүд байж чадсан СЮББ #43 ээээээээээээээээээээээээе

Энэ Playlsit миний зүгээс Улбаршар блогийн сонсогчид болон орж гардаг хүмүүсийн хувьд хамгийн таалагдах магадлалтай гэж үзээд байгаа юм. Учир нь энд сонгогдсон 40 бүтээлийг блогоос та 2013 онд яаж ийж байгаад л сонссон байх ёстой /хэрэвзээ орж гардаг бол/. Аа гэхдээ яг энэ оригнал хувилбарыг биш хэн нэг уран бүтээлчийн remix хувилбарыг сонсож байсан байх. Ер нь улбаршар ихэнхдээ remix голдуу оруулдаг тул энэ удаад 2013 онд хамгийн их миксдүүлсэн, микс нь 2013 онд хит болсон, микс нь зөвхөн над таалагдсан гэх мэт шалгуураар эдгээр дуунууд энд цуглажээ. :D Тэгээд олон сайхан бүтээлийг багтаамаар л байлаа гэтэл хэтэрхий урт болчих гээд эсвэл тэрхэн үед гайгүй байсан артистууд өнөөдөр нэгэнтээ од болжээ. Жишээ татвал анх саяхандөө   -тэй танилцаж байсан бол тэрээр нэг жилийн дотор дуугаа SC дээ бүтнээрээ тавьдаггүй олон микс цувруулдаг хүн болсон байна. JMSN байна 2012 онд блогт түүний Priscilla цомгийг оруулж байхад тэрээр мөн л шинэхэн нэгэн байсан гэхдээ түүнийг яг өнөөдрийн энд хүрнэ боддог байсан маань зөрөөгүй л байна. Ер нь тэгээд цаг хугацаа ч гэж хурдан юм Улбаршар блог нээгдээд 3 дах жилийнхээ нүүрийг үзэх гэж байна олон олон залуус урамшуулсаар би блогоо энэ хүртэл бичиж байх шивдээ. За тэгээд өнгөрсөн нэг жил миний л хувьд олон олон миксүүд нь ч сэтгэлд үлдсэн, өөрсдөө ч бүр тод үлдсэн эдгээр 40 дууг бүгдээрээ сонсоцгооё. Аан тийм татуулах гэх ойлголт байхгүй шүү залуусаа. Эдгээр нь эх оригнал нь болохоор татах линк блогт байршвал тэгээд л сануулга авна шүү даа. За тэгээд коммэнтээр санал сэтгэгдлээ үлдээнэ бизээ :D Soundcloud дээр дагаарай sc.com/erka-1

Thursday, January 23, 2014

Sexamusica PL by ulbarshar * PASSION СЮББ #42

Sexamuzika гэдэг нэртэй Playlist -г Улбаршар блог СЮББ #42 болгон оруулж байнээ. Хүмүүсийн хувьд ямар хөгжим сээгсийлэг байдагийг би мэдэхгүй надад бол эдгээр хөгжим давгүй санагддаг. STWO, Atu, Aywy, Beau, Esta, Loston, Lil Sad, Ta-ku гэх мэт нөхдүүдийн бүтээлээс түүлээ. Надад бол их таалагдсан байна харин та нөхөд нэг сонсоод үзнэ бизээ. Амжилт захиалсан хүмүүс хахаха. АМЖИЛТ шүү!!!
Блогтой хамт байдаг залуустаа ингээд зориулчихюудөөөө :D

Wednesday, January 15, 2014

СЮББ #41 XPRMNTL, CHLL, MBNT, DWNTMP иймэрхүү зүйлс сонсох болсон хэдүүлээ :D

Ажлаа хийх цаг болжээ гэж. Эрч хүч урам өгдөг бүтээлүүд миний хувьд нэг иймэрхүү байдаг юм. Блогтоо хийж амжаагүй өчнөөн playlist үүд үлдчихсэн байна. Дарааллуулаад хийж дуусгахгүй бол. Блогийн сонсогч залуустаа за тэгээд бүтээлч байгаарай гэж уриалаад хүргэеэээээээээ. :D

Tuesday, January 14, 2014

Ulbarshar on Radio 104.5 PL #2 элдэв янз

Радио 104.5 дээр өнгөрдөг 4дэх өдөр ахин зочноор орж энэхүү Playliste ээ сонсогчидод хүргэсэн билээ. Листэнд Sango, Tommy Jacob, SevnthWonder, De Hofnar, Tchami, Cherub, Penthouse, Kayzo зэрэг уран бүтээлчидийн бүтээлээс дээжлэн авсан билээ. За тайлбар илүүц бизээ. Ямар нэг төрөл, урсгал зэргээр жигдрээгүй цуглуулга болно. :D
Блогтой хамт байдаг сонсогчиддоо ингэээээд күргэеээ. Татах линк ороогүй болно. Ер нь тэгээд би ч бас татахаас залхаж болдог хүн штээ ойлгоно бизээ :D

Saturday, January 4, 2014

Ulbarshar Mashup #3 шинэ оны эхлэл

Шинэ оны эхлэлийг Mashup аар эхлүүлэхүү хэдүүлээ. :D Надад ерөнхийдөө таалагдсн 19 бүтээлээс PL ээ дүүргэвээ. Hoodinternet -н дугаралтууд их цэвэр ер нь сайн хийх юм. Mashup Germany бол угаасаа л айхтар гар лдаа гэхдээ сүүлийн үеийн бүтээлүүд нь нэг л их таалагдахаа болиод байна. Isosine -н бол харин их сайн. Сонсоод ер нь бол ялгагдаж байна өө. DJ Topsider бол харин минийхээр бол 5/3 гэж үнэлмээр юм. Ер нь тэгээд чанартай mashup сонсох ч бас л сайхан шүү. Сонсоод байж дээ. Шинэ оны мэнд!!!! Улбарчингуудаа хаха.