Tuesday, January 28, 2014

Originals 40 chosen by Ulbarshar blog * Тэд шилдэгүүд байж чадсан СЮББ #43 ээээээээээээээээээээээээе

Энэ Playlsit миний зүгээс Улбаршар блогийн сонсогчид болон орж гардаг хүмүүсийн хувьд хамгийн таалагдах магадлалтай гэж үзээд байгаа юм. Учир нь энд сонгогдсон 40 бүтээлийг блогоос та 2013 онд яаж ийж байгаад л сонссон байх ёстой /хэрэвзээ орж гардаг бол/. Аа гэхдээ яг энэ оригнал хувилбарыг биш хэн нэг уран бүтээлчийн remix хувилбарыг сонсож байсан байх. Ер нь улбаршар ихэнхдээ remix голдуу оруулдаг тул энэ удаад 2013 онд хамгийн их миксдүүлсэн, микс нь 2013 онд хит болсон, микс нь зөвхөн над таалагдсан гэх мэт шалгуураар эдгээр дуунууд энд цуглажээ. :D Тэгээд олон сайхан бүтээлийг багтаамаар л байлаа гэтэл хэтэрхий урт болчих гээд эсвэл тэрхэн үед гайгүй байсан артистууд өнөөдөр нэгэнтээ од болжээ. Жишээ татвал анх саяхандөө   -тэй танилцаж байсан бол тэрээр нэг жилийн дотор дуугаа SC дээ бүтнээрээ тавьдаггүй олон микс цувруулдаг хүн болсон байна. JMSN байна 2012 онд блогт түүний Priscilla цомгийг оруулж байхад тэрээр мөн л шинэхэн нэгэн байсан гэхдээ түүнийг яг өнөөдрийн энд хүрнэ боддог байсан маань зөрөөгүй л байна. Ер нь тэгээд цаг хугацаа ч гэж хурдан юм Улбаршар блог нээгдээд 3 дах жилийнхээ нүүрийг үзэх гэж байна олон олон залуус урамшуулсаар би блогоо энэ хүртэл бичиж байх шивдээ. За тэгээд өнгөрсөн нэг жил миний л хувьд олон олон миксүүд нь ч сэтгэлд үлдсэн, өөрсдөө ч бүр тод үлдсэн эдгээр 40 дууг бүгдээрээ сонсоцгооё. Аан тийм татуулах гэх ойлголт байхгүй шүү залуусаа. Эдгээр нь эх оригнал нь болохоор татах линк блогт байршвал тэгээд л сануулга авна шүү даа. За тэгээд коммэнтээр санал сэтгэгдлээ үлдээнэ бизээ :D Soundcloud дээр дагаарай sc.com/erka-1

Үргэлжлэх хугацаа: 2цаг 45мин 
Genre: Soul, R&B, Alternative, Indie, Pop



Улбаршар блогийн холбоосууд:


1 comment:

Post a Comment

Та сэтгэгдэлээ үлдээхдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү! Үл хүндэтгэсэн сэтгэгдэл үлдээсэн тохиолдолд админ устгах эрхтэй.