Tuesday, September 24, 2013

PC нээсээ шууд Instagram руугаа зураг хиймээр байгаа бол Улбаршард нэг юм байна нтр

Ухаалаг утаснаас л инстаграмдаа зураг хуулдаг. Тэгээд тэнэж яваад нэг ийм программ олж ирлээ. Түүнийг GRAMBLR гэдэг юм ажээ. Татаж авч суулгаад л комоосоо зурагнуудаа шууд Instagram руугаа хуулаад, чихээд, шидээд байж болох юм байналээ. Хэрэглэхэд их амархан. Сайтруу нь орохоор угаасаа тэнэг хүн ч харсан ойлгохоор заавар нь байна. Мэдээж Insta acc аараа ороод тэгээд зурагаад сонгоод /энд нэг юм нь юу гэхээр зөвхөн 650х650 хэмжээтэй зураг л орно гэхдээ мэдээж ийм болгох түүл өөрт нь байгаа/, тэгээд Upload товчлуурыг дараал гүйцээ. Тэгээл болоо ердөө гуравхан долоо хоног энэ тэр ххаха. Программыг эсвэл шууд ЭНД дараад татаад суулгасан ч болно. Ингээл болоо ;)

Monday, September 23, 2013

СЮББ #33 Indie set -ээр үргэлжилсээр л... ХЭМ ХЭМНЭЛ

Өчигдөр хийнэ гээд мурисанд уучлаарай хаха. Өчдөр админд техникийн саатал гарчээ :)) Indie сэтийг хүлээсэн хүмүүст олон долоон үггүйгээр шууд хүргэнээ ерөөсөө хаха. Чанга биш яг л таарсан чангаар нь ;)

Wednesday, September 18, 2013

СЮББ #32 Nu Disco, Deep House set 25 tracks * хэнгэрэгийг чинь илнэ :)) SAAAAY MY NAAAAAAME wooho

Энэ сэтийг цуглуулж суухдаа нэг юм би бодлоолдоо. Германчууд ер нь зэвүүн гарууд юмаа. Юм юмандаа л ер нь сайн. Чиг хандлага чанар гээчийг ер нь тогтоочих гээд байх цуснууд юм. Хийж ч чадаад байх юм. Энэ сэтний ихэнх бүтээлүүд бараг Герман нөхдүүдийнх байх шүү. Энэ сэтнээс харамлаад байсан миний дурлаж явсан нэг бүтээл тэр HVOB - Bei dir bin ich schon байнаа бас түүний Hold your horses хэхэ. Сайхан 2 бусад нь ч гэсэн сайхан л юм билээ. Oliver Nelson, Oliver Koletzki, Pete Oak, Vintage Culture зэрэг гаруудын бүтээл илүү түлхүү багтжээ. За тэгээд таалагдвал артистуудыг SC -ээс хайж олоод өөрсдөө эдлэ хаха би лав нульсан. Хэнгэрэгээ илүүлэх нь тэгээд илүүл :))
http://fb.com/ulbarshar
http://twitter.com/ulbarshar

Friday, September 13, 2013

Best of Pink Floyd set by Ulbarshar * дотогш чиглэх хамгийн гүн мэдрэмж

За би Pink Floyd -н талаар танилцуулах нь илүүц бизээ. Хөгжимд хайртай хүн бүр л тэднийг мэдэрсэн байдаг байх. Хэчнээн цаг хугацааг туулж хэдэн ч хүнийг хөглөсөн юм болдоо гэж бодож байна. Үнэхээр хэлэх үггүй болтол тоглох юмдаа. Төсөөлөлийг бол тултал дүүргэж байгаа юм. Нисгэдэг бол хамгийн дээгүүрт тэр аваачдаг. Улбаршар блогтой хамт байгаа бүх хүмүүстээ энэ сайхан сэтийг хүргэж байгаадаа сэтгэл дүүрэн байна. Ассар олон цомог байгаа ч SC дээр байршсан цөөн хэдэн алдартай бүтээлийг нь түүвэрлэлээ. Зах зухаас нь ч болов мэдрэхэд энэ хангалттай боловуу гэж бодлоо. Энэ эрх чөлөө хил хязгаараас цааш!!! Pink Floyd

СЮББ #31 Electronic R&B set * Аааарээнбийжууу 14 трэк

Сонсоогүй юм биш бээз СЮББ #31 дэх дугаар дээр ирчихлээ гэж. Аарэнбий сэтийг хүргэж байгаа билээ. Ер нь бүх юм өөрчлөгдөөд байгаа энэ цагт өнөө аарэнбий чинь хүртэл арай л өөр талруу яваад байгаа юмдагуу. Хуучны тэр сайхан зүйлс гэхдээ мэдээж үлдэж. Надад хурган таалагдсан. Хургыг нэг амсаад үздээ :)) Улбаршар блогийн Твиттер -г дагаарай жиргээчин хүн байвал :D

Tuesday, September 10, 2013

Шөнийн шар шувуунууддаа Улбаршараас нэг ийм сэт

Шөнийн мэнд Улбаруудаа хаха. Зөөдөө ер нь бичлэг хийх болгондоо л яасан удаа вэ гэж хэлж байхаа болиноо угаасаа ажил амьдрал нь тэгж таараад байгаа юмыг яаая гэхэв. Та нар шөнө бас шар шувууддаг л биздээ. Энэ шар шувуу иддэг биш шар шувуу шиг гөлийдөг л биздээ гэж байгаа юм шүү гэж мэгээд. За тэгээд шөнийн тэр сайхан мөчүүдийг хайр найргүй эдэлдэг блогоор орж гардаг хүмүүст 28 трэкээс бүрдсэн энэ сайхан сэтийг хүргэж байна. Шөнө, ганцаараа, бодол, мэдрэмж. Блогийн өдөр тутмын шинэчлэлтийг хүлээн авахыг хүсвэл та
http://facebook.com/ulbarshar
http://twitter.com/ulbarshar аар орж like and follow