Tuesday, July 30, 2013

Mono - Holy Ground NYC DVD full * хэлэх үггүй тансаг

Энэ сарын 27, 28 нд Монгол шилтгээнд Playtime 2013 сайхан болж өнгөрсөн шиг байгаа юм. ХЭхэ очоогүй л хүний үг байгаа биз дээ хөөрхий яаахуудээ. Энэ жилийнхийг уг нь үзэхийг их хүссэн ч амжсангүй дээ. Хүслийн цаана уг нь ердөө л энэ МОНО байсан байсан юм л даа. Тэгээд гадуур тодуур Моно -оор гол сэдэв хийж байх шиг байна. Улбаршар харин 2010 оны тэдний тоглолтын бичлэгийг, Soundcloud list -н хамт хүргэж байна. Хэлэх үггүй болтол чинь тоглож үзүүлнэдээ... Пост рок гэж л энэ шүү дээ.. :D
Аа нээрээ тийм Улбаршар блогийн YOUTUBE CHANNEL өдөр бүр нэг дуу орж эхэлсэн байгаа. Мэдээгүй бол Subscribe хийхээ мартав.

Saturday, July 20, 2013

The Perks of Being a Wallflower (2012) * Шууд үзэх

Энэ киног зүгээр л нэг тайлбаргүй үзчихэд гэмгүй кино. Улбаршар санал болгож байна. Энэнээс илүү чанартайгаар хайгаад олсонгүй Subkino -с шууд шэйрлэсэн болно. Нэг тийм саарал өнгө шиг кино. Заза энэнд би л тайлбар хийх хүн нь лав биш... Зүгээр л үз хүсвэл.

СЮББ #29 TSYN * 20 шилдэг дууг багцлан хүргэж байна. Юу ч ярихавдээ Чихээээ нааш чихэээ нааашш

TSYN * TheSoundYouNeed гэх алдартай Youtube сувгийн Popular playlist -ыг багцлан хүргэж байна. Ерөнхийдөө бол тэгээд ихэвчлэн House ууд л их байх юм. Энэ 20 бол үнэхээр солиотой дөө. Хэсэгтээ л чихийг чинь уйдаахгүй гэдэгт итгэлтэй байна. :D Надаа хамгийн их таалагддаг нь тэр эхнээсээ хоёрт байгаа Aaron Smith - Dancin (Krono remix) тэр эхлэл энэ тэр, тэр дуулж байгаа, тэр өвдөгний өнцөг бол явриангүй сайхан амьтан хаха. Зиак тэгээд бусад нь ч гэсэн яриангүй сайн болсон байх юм. Чихээээ нааш чихэээ нааашш... Улбаршарын FB Хуудас.

Friday, July 19, 2013

Хонх - Рашаантын 18 (Soul Mate Acapella Cover) * тайлбаргүй

Сайн байцгаана уу? Soul Mate гэж хамтлаг Камертон 2 Шоу гарахаас өмнө байсан шиг байгаа юм. Тэгээд 4 гишүүнтэй байсан шиг байгаа юм. Шоу дуусахад Камертон 2 гээч хамтлагийг тэдний 3 нь бүрдүүлсэн шиг байгаа юм. Тэд сайн дуулдаг байсан. Ингээд тэдний Хонх хамтлагийн бараг хүн бүр мэднэдээ Рашаантын 18 хэмээх дууг хэрхэн Acapella Cover хийснийг сонирхоцгооё.
Улбаршар блогийн Youtube сувгийг Subscribe хийвэл хий :D

Saturday, July 6, 2013

MØ Artist * Ойрд ийм сайхныг сонсоогүй шүү * Улбаршар санал болгож байна

Karen Marie Ørsted, буюу уран бүтээлийн нэр нь . Дани улсын Odense хотод 1989 онд төрсөн шинэхэн уран бүтээлч маань хараахан олонд танигдаж амжаагүй бололтой. Тэрээр анх Дани-н P3 гэх радион шинэ залуу уран бүтээлчдийг танилцуулдаг нэвтрүүлгээр орсноор түүний замнал эхэлсэн гэдэг. Ингээд түүний "Pilgrim" олны таашаалыг хүртэж Данийн Tracklisten гэх чартад орсноор түүний Career маш хурдацтай өсч эхэлжээ. Тэрээр одоогоор Sony Music -н гэрээт уран бүтээлч юм. MØ гэх түүнийг энэхүү нэр нь Цэвэр ариун, онгон [maiden; virgin] гэх утгыг илэрхийлсэн Дани үг. Дуунуудыг нэг л удаа сонссон бол за тэгээд донтох боломжтой л болдог юм билээ :P. MØ -г Purity Ring, Grime, Sonic Youth, Yeah Yeah Yeahs, Major Lazer, Santigold, J Dilla, Twin Shadow, Little Dragon болон Lykke Li зэрэг уран бүтээлчидтэй төстэй гэж үздэг. Electro-pop урсгалд түүнийг хамруулдаг юмдагуудаа.
За олон юм нуршаад ч яах юм билээдээ дууг нь сонсоод аяаандаа мэдрэнэ зүгээр :P
http://facebook.com/ulbarshar
http://soundcloud.com/erka-1