Sunday, February 24, 2013

Benjamin Francis Leftwich - Last Smoke Before The Snowstorm цомгоос түүвэрлэсэн гэгээрэл :P

Дандаа л элийрнэ гэж юу байхуу хаа нэг гэгээрэх бол байх шт :P Benjamin Francis Leftwich блог урьд хожид шингэж байсан удаагүй юм. Нэрийг нь нэг ингээд хадгалаад цохоод авъя даа. Бас л сайхан өвөрмөц дуулалттай залуу. Нэг тм намуухан, тайван. Pictures, Atlas hand нтр бол нэг тийм нэг хүний хэлдэгээр далавчтай дуунууд. Тайвшруулдаг юм нээрэн үзээрэй.!!!

The Knife - Deep Cuts цомгоос түүвэрлэсэн элийрлүүд

The Knife -н талаар урьд нь блогт орж байсан билүүдээ. Баларсан хэмнэл, шинэлэг дугаралт гээд л тэд бусдаас яаж ялгарахаас өөрсдийгөө хэрхэн илэрхийлэхээ сайн мэднэдээ. Шведээс гаралтай уг хамтлаг нь Synthpop, experimental, dark ambient, minimal techno, trip hop, trance,indietronica, IDM зэрэг урсгалаар бүтээл туурвидаг. Тэдний 2003 онд гарсан Deep Cuts цомгоос таалсан хэдэн дуугаа түүвэрлэн хүргэлээ. Аргагүй л Knife гэмээр дуунууд. Дуунуудыг сонсохоор ямар нэг зүйлээс гадуур хурдлаад л байгаам шиг нэг тийм сайхан байдаг юмаа. Зүгээр л юу руу хаашаа нь гол биш хурдлаад л жирэлзээд л... Залхуурал, ялзралт

Sunday, February 10, 2013

Сонсоогүй юм биш бээз #25 (СЮББ) Chill & Experimental ...ёс бус хэмнэл агуулагдав нтр

СЮББ #25 дугаар дээр иржээ. Нуль, дагнан Чийийл болон Эээхспэримэнталаар цутгавшт. Надаа иймэрхүү дугаралт, аялгуу, хөгжим хэрэгтэй байсын юмаа. Тэгээд л ингээд сонсож байгаа хэдээ цуглуулаад нэг ийм сэээт. Хурган л байгааздээ. Надаа лав таалагдаад гачин сайхан. Заза мэдэхгүй сайхан л байна. Албатай ч биш... Элийрэл... Тэнд... Гадагшаа... Би эргэж ирнээ :P

Monday, February 4, 2013

Төгс төгөлдөр * Softcore сонсдоо!!!

Харцаараа намайг дүүргээч
Уйтгар гунигаа надад шингээ
Аз жаргалдаа намайг багтаагаач
Төгс төгөлдөр оршихуй

Инээдээрээ намайг дүүргээч
Нулимсаа надад шингээ
Зүүдэндээ намайг багтаагаач
Төгс төгөлдөр оршихуй