Saturday, January 26, 2013

DUBSTEP * DRUMSTEP * DRUM N BASS сонордуулга. Аа алтаар урсмар :)) ЗЭРЛЭГҮҮДЭД, АДГУУСНУУДАД

Эрч хүчийг мэдэрч болох бас нэг арга зам бол Dubstep хэмнэл сонордох шүү. Сонсохоор л нэг юу ч хийхээс буцахгүй, ямар нэгэн зүйлд эргэлт буцалтгүйгээр бодлоо чиглүүлэн зорьж яваа нэгэн шиг санагдаад байдаг. Тийм бодол харин танд төрөх нь үү яах нь нэг сонсоод үзээрэй. Энэ цуглуулгыг Dubstep.net -н Soundcloud -с нь түүвэрлэн бэлтэглээ. Таалагднаа. Үнэхээр тинэг дажгүй бүтээлүүд багтчихлаа алтаар урс гэж хаха. ХАР ШӨНӨӨР DUBSTEP СОНСОЖ СУУДАГ ЯАСАН МУУХАЙ ЗЭРЛЭГ ХОГ ВЭ? ХАХАХАХА.

Sunday, January 13, 2013

Өөр хэн нэгэн түүнийг биччихэж :D * Б.Батзаяа Догдлолууд


Навчин нулимстай хотдоо одоо ч амьдарсаар байгаа
Намайг чи минь санаж байгаа юу?
Худал бүхнийг үнэн гэж цаг хугацаа руу би
Хоолойгоо сөөтөл хашгичин зогсоод л байгаа...

Гэрэлтэгч бяцхан охин минь,
одоо бүх юм сайхан болно
Гэрт чинь сэтгэл татам нэгэн хүү ирнэ
Дэргэд чинь сууна
Гал түлж, чамд хөгжим тоглож өгнө
Гараас чинь атгаад л тэр цаг хугацааг зогсооно.

Үргэлж түүнийг л хүлээдэг байснаа
уйтгар гуниг дунд хэр удаан амьдарснаа
Үүд рүү ширтэж, чимээ чагнаж
хичнээн шөнө уйлснаа чи мартана
Үнэмшин байсан бүхэн чинь
чамруу жаргалтайгаар ширтэхэд
Үнэхээр дулаахан болно
Чи минь ганцаардахаа болино.

Friday, January 11, 2013

Сонсоогүй юм биш бээз гэдэг чинь за байз #24 * Гэгээлэг

Урт нэртэй дууны цуглуулга явсаар явсаар 24 дэх дугаар дээрээ иржээ. Ойрд блогт дандаа л хүнд төрлийн дуунууд нтр орсон байх гэж би яагаад ч юм бодоод байналдаа. Энэ удаагийнх бол нэх тийм сайхан хөнгөн гэгээлэг зүйлээр дүүрэн нийтлэл боллоолд. Fun - Sight of the Sun, A Rocket To The Moon хамтлагийн хэд хэдэн дуу багтаасан Ever Enough их хөөрхөн, Gym Class Heroes - Cupid's Chokehold их гоё бас тэр Ryan Tedder -тэй хамтарсан The Fighter цоглог юм байналээ. Twenty One Pilots н хэдэн дуу, Two Door Cinema Club н шинэ дуу, Rome -н 2 дуу ер нь энэ дуунууд бүгд над их таалагдаад байгаамаа. За тигээд бөөндөө чих тавилдъя. Хамгийн сүүлд Zeds Dead -н Marina and the Diamonds - Lies дууны Dubstep микс ганцаараа хөндлөнтөж байгаа тэр их гоё. Заза олон юм нуршаад залхаав бололтой :D Улбаршар блогтой хамтдаа байгаа танд!

Tuesday, January 8, 2013

Sainkho Namtchylak (Сайнхо Намчылак) Монголд * Түүнд хязгаар үгүй

Sainkho Namtchylak / Сайнхүү / 1957 онд мэндэлсэн Тува дуучин. Өдгөө Германд амьдарч уран бүтээлээ тууривдаг. Монгол туургатны үнэт өв болох хөөмий, морин хуур, уртын дуу болон тувагий үндэсний хөгжмийг электорник хөгжимтой хослуулан уран бүтээлээ тууривдаг. Дорно дахин гэгээсээ илүү барууны хөгжмийн ертөнцөд алдартай түүнийг Дорнын Бьорк гэх нь бий.
Түүнийг Avant-JazzElectronicExperimental, Ambient, Folk, Jazz, Reggae зэрэг урсгалуудад багтаадаг. За энэ бол түүний товчхон танилцуулга.
Харамсалтай нь би түүнийг өнөөдөр л олж сонслоо. Түүнд хил хязгаар гэж байхгүй. Цэвэр мэдрэмж, сэтгэл хөдлөлөөр өөрийн бүтээлүүдээ дэлгэн харуулж байна. Түүний өвөрмөц дуу хоолой, хөг хэмнэл нь шинэ цагийн хөгжмийн урсгалыг хөтөлж байна гэж зарим судлаачид үздэг юм байна. FB-т түүнийг удахгүй Монголд ирнэ гэхийг сонссоноос энэ бичлэг үүдэлтэй юмлд.

Sunday, January 6, 2013

Adele * Skyfall (Charlie Darker Remix) микс шиг микс

James Bond 007 Skyfall өнгөрсөн оны дурсамжуудын нэг нь болж үлдлээ. Энэ киног би тийм ч сайн болсон гэж хэлэхгүй. Гэхдээ донжтой гэж хэлвэл яг таарна. Киноны эхлэл бол ярих юмгүй санагдсан үнэхээр гоё. За кино яахав. Дууг нь Adele дуулсан. Adele дуулсандаа ч юмуу, эсүүл дуу нь ч үнэхээр сайн дуу юмуу хэн мэдэхүү хүмүүст их хүрсэн. Charlie Darker гэж залуу DJ Skyfall дээр микс хийсэн нь над үнэхээр таалагдлаа. Яалтачгүй л энэ микс үнэхээр сайн л болсон байгаамдаа. Эрх хүчтэй!!!

Friday, January 4, 2013

Киноны онч үгс * үнэн худал болж худал үнэн болох цаг ирдэг л юм

Facebook -т хальт харагддаг. Тэгээд тэр нь надаа таалагдсан. Тигээд би илүүг олохоор ухсан. Олсон. Энэ хэд л дээ хэхэ. Кинон дээр хэлэгддэг онч үгсийг зурагтай хавсарган нийтэлдэг нэг хуудас байна. Тэндээс өөр таалагдсан хэдээ л сонгоод энд өөрийгөө олох эсвэл бүрдүүлэх гэж хэдийг нь хийлээ. Энийг уншиж байгаа танд ч бас нэгийг бодуулах ч юм билүү. Кинон дээр хэлээгүй Charlie Chaplin -ы хэлсэн нэгэн үгийг энд зүгээр бичмээр санагдлаа. "Миний зовлон гуниг хэн нэгний инээх шалтгаан байж болох юм. Харин миний инээх шалтгаан хэзээ ч хэн нэгний зовлон гуниг байж болохгүй". Надад итгэл төрүүлсэн эдгээр бусдын үнэн танд заавал үнэн байх албагүй шүү дээ. :D