Saturday, October 19, 2013

ДУУГҮЙ ҮГ... Б.Батрэгзэдмаа

...
Эр хүний дотроо дүрсэлсэн эмэгтэй ихэвчилэн ээж шиг нь дүртэй.
Энэ бол хайрын дүр.
Ээж шиг минь байгаач гэж эр хүн дотроо хэлдэг.
Ил хэзээ ч хэлэхгүй.
Ээж чинь би биш гэж чи хэлэх болно. Гэхдээ л,
Эр хүний дотроо дүрсэлсэн эмэгтэйн ээж шиг дүр.
Энэ бол хайрын дүр төрх.
Энд хайрыг ингэж таньсан.
Эргэлзээ үгүй үнэн бол энэ.

...
Эмэгтэй минь, Ээж шиг минь байж чадахгүй гэв үү?
...
Ээж өвдөлтийг, ээж өлсөлтийг, ээж өөрчлөгдөн хувирахыг мэднэ.
Ээжийн хайр энэ бүхэнд хүчээ үзүүлдэг.
Эмэгтэй минь ийм хайр байгаач!
Энэ бүхэн миний үзсэн бүхэн.
Ээжээсээ би, Ийм хайрнаас би чам руу ирсэн.
...
Ээж баярлахаар минь баярладаг.
Ээж зовлонгоор минь зовдог.
Энэ хайрын дүрийг би танина.
Энэ ертөнцөд намайг энд хүргэсэн юм.
Эмэгтэй минь ээж шиг минь болооч!
...
Ээжийгээ би өрөвддөг, ээжийгээ би хайрладаг
Ээжийнхээ төлөө үргэлж амьдарч чадна.
Ээжийгээ бас өмгөөлж чадна.
Ээж бол, миний мэдэх цорын ганц хайрын дүр төрх билээ.
Ийм хайрын дүр миний дотор хэдийн дүрслэгдсэн.
Эмэгтэй минь, ингээд би чамайг бас хайрлаж чадахгүй байна! ...
Ээж минь ээж шиг минь болооч!
Энэ бол хайрын цэвэр тунгалаг, өрөвдөм сайхан дүр төрх,
Ээж минь бол хайрын мөн чанар билээ.
Эмэгтэй минь чи ээж шиг минь боллоо гээд хохирохгүй. Ээжийгээ би мөнхөд хайрлах утгатай.
...
Ээжтэй минь эгээ л ижилхэн эмэгтэй минь
Ээжийнхээ зүгээс би чам дээр ирлээ.
...

b.batregzedmaa (REGZED)

гэж байна. Ээдээ мөн ч. Тэр хайрыг ингэж дуулахаас өөр яахавдээ...

1 comment:

Э.Б said...

Ганцхан хайртай!

Post a Comment

Та сэтгэгдэлээ үлдээхдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү! Үл хүндэтгэсэн сэтгэгдэл үлдээсэн тохиолдолд админ устгах эрхтэй.