Tuesday, January 8, 2013

Sainkho Namtchylak (Сайнхо Намчылак) Монголд * Түүнд хязгаар үгүй

Sainkho Namtchylak / Сайнхүү / 1957 онд мэндэлсэн Тува дуучин. Өдгөө Германд амьдарч уран бүтээлээ тууривдаг. Монгол туургатны үнэт өв болох хөөмий, морин хуур, уртын дуу болон тувагий үндэсний хөгжмийг электорник хөгжимтой хослуулан уран бүтээлээ тууривдаг. Дорно дахин гэгээсээ илүү барууны хөгжмийн ертөнцөд алдартай түүнийг Дорнын Бьорк гэх нь бий.
Түүнийг Avant-JazzElectronicExperimental, Ambient, Folk, Jazz, Reggae зэрэг урсгалуудад багтаадаг. За энэ бол түүний товчхон танилцуулга.
Харамсалтай нь би түүнийг өнөөдөр л олж сонслоо. Түүнд хил хязгаар гэж байхгүй. Цэвэр мэдрэмж, сэтгэл хөдлөлөөр өөрийн бүтээлүүдээ дэлгэн харуулж байна. Түүний өвөрмөц дуу хоолой, хөг хэмнэл нь шинэ цагийн хөгжмийн урсгалыг хөтөлж байна гэж зарим судлаачид үздэг юм байна. FB-т түүнийг удахгүй Монголд ирнэ гэхийг сонссоноос энэ бичлэг үүдэлтэй юмлд.
Та бүхэн энэ https://www.facebook.com/NamzilynSajnh FB хуудас руу орж мэдээлийг авах боломжтой бөгөөд энэхүү хуудас нь 5000 LIKE хүрвэл тэрээр ирнэ гэж ярьж байна. Үнэн баттай эх сурвалж эсэх нь эргэлзээтэй. Гэхдээ та хүсэж байвал юмыг яаж мэдэхэв Like дараарай! :D
Та нар дуунуудыг нь сонсоод үзээрэй гэж зөвлөх байна. Үнэхээр ямар нэг өөр зүйл мэдрэгдэнэ.

http://www.last.fm/music/Sainkho+Namtchylak
http://www.myspace.com/sainkhonamchylak

Түүний надад хамгийн их таалагдсан /сонсож дуусгасан :P/ 2 цомог:

Naked Spirit (1998)
Stepmother (2001)
Цомгууд надад файлаар байгаа авахыг хүсвэл тавьж өгч болох юм. Гэхдээ энэ линк тавих юм бол мэдээж нийтлэл устана. :D

Түүнийг Монголд сонсдог хүмүүс тийм ч олон биш юм. Монголд биш ер нь л.
Өөр цаг үед тэр бүтээлээ туурвисан бол тэр галзуу хүн. Азаар тэр энэ цагт байсан юмдаа. Тэрээр дуулах үедээ ямар нэг мансууруулах төрлийн бодис, бэлдмэл хэрэглэдэггүй гэж байналээ. Хөөмий, Уртын дуу, бөөгийн эдлэл хэрэглэлийн хөг хэмнэлийг бүтээлдээ нилээд хэрэглэдэг юм байна. Бас л чадаж байна шүү.

3 comments:

Dynasty said...

Галзуу, Гайхалтай, Мансуурам
Баярлалаа ЭРКА

NYamka Lorry said...

Yamar sonin yumbee.Anh udaa l iim yum sonsjeen

Frank said...

Маш олон цомогтой юм.

Дуугаралт нь нэг тийм сонин, хөгжим нь өөрөө их л харь юм даа. Анх удаа бас магадгүй эцсийн удаа сонслоо.

Post a Comment

Та сэтгэгдэлээ үлдээхдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү! Үл хүндэтгэсэн сэтгэгдэл үлдээсэн тохиолдолд админ устгах эрхтэй.