Sunday, January 13, 2013

Өөр хэн нэгэн түүнийг биччихэж :D * Б.Батзаяа Догдлолууд


Навчин нулимстай хотдоо одоо ч амьдарсаар байгаа
Намайг чи минь санаж байгаа юу?
Худал бүхнийг үнэн гэж цаг хугацаа руу би
Хоолойгоо сөөтөл хашгичин зогсоод л байгаа...

Гэрэлтэгч бяцхан охин минь,
одоо бүх юм сайхан болно
Гэрт чинь сэтгэл татам нэгэн хүү ирнэ
Дэргэд чинь сууна
Гал түлж, чамд хөгжим тоглож өгнө
Гараас чинь атгаад л тэр цаг хугацааг зогсооно.

Үргэлж түүнийг л хүлээдэг байснаа
уйтгар гуниг дунд хэр удаан амьдарснаа
Үүд рүү ширтэж, чимээ чагнаж
хичнээн шөнө уйлснаа чи мартана
Үнэмшин байсан бүхэн чинь
чамруу жаргалтайгаар ширтэхэд
Үнэхээр дулаахан болно
Чи минь ганцаардахаа болино.

Б.Батзаяа Догдлолууд шүлгийн түүврээс 2012
Эх сурвалж



2 comments:

Frank said...

Заяа нэг л өөр өгүүлдэг. Гэхдээ тэр нь дэндүү гоё!

NYamka Lorry said...

Zurag shuleg hogjim 3 togs zohitsol :D emegteichuuddee taraamaar saixan shuleg bn

Post a Comment

Та сэтгэгдэлээ үлдээхдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү! Үл хүндэтгэсэн сэтгэгдэл үлдээсэн тохиолдолд админ устгах эрхтэй.