Friday, January 4, 2013

Киноны онч үгс * үнэн худал болж худал үнэн болох цаг ирдэг л юм

Facebook -т хальт харагддаг. Тэгээд тэр нь надаа таалагдсан. Тигээд би илүүг олохоор ухсан. Олсон. Энэ хэд л дээ хэхэ. Кинон дээр хэлэгддэг онч үгсийг зурагтай хавсарган нийтэлдэг нэг хуудас байна. Тэндээс өөр таалагдсан хэдээ л сонгоод энд өөрийгөө олох эсвэл бүрдүүлэх гэж хэдийг нь хийлээ. Энийг уншиж байгаа танд ч бас нэгийг бодуулах ч юм билүү. Кинон дээр хэлээгүй Charlie Chaplin -ы хэлсэн нэгэн үгийг энд зүгээр бичмээр санагдлаа. "Миний зовлон гуниг хэн нэгний инээх шалтгаан байж болох юм. Харин миний инээх шалтгаан хэзээ ч хэн нэгний зовлон гуниг байж болохгүй". Надад итгэл төрүүлсэн эдгээр бусдын үнэн танд заавал үнэн байх албагүй шүү дээ. :D

Өөрөө өөрийнхөө эзэн нь байна гэдэг энэ хорвоо дээрх бүх ид шид, бүх эд баялагаас ч агуу зүйл /Бэрд Алладинд хэлдэг үг/

Ад зэтгэрийн хамгийн том заль бол хорвоо ертөнцөд өөрийгөө байдаггүй гэж итгүүлсэн явдал юм /Тэр хүн болгоны дотор байдаг. /The Usual Suspects/

Үүр цайхаас өмнө үргэлж харанхуй байдаг /The Dark Knight/

Чи мэдэхүү? Би үнэхээр Романтик болохоор заримдаа өөртэйгээ гэрэлчихмээр санагдах юм /Mike -н хэлсэн үг Monsters, Inc 2001/

Би намхан биш. Харин бусад хүмүүс л ер бусын өндөр /Fullmetal Alchemist/

Энэ хорвоо дээр хоёр янзын хүн байдаг юм найз минь. Нэг нь буутай хүн нөгөөх нь хүрз барьсан хүн. УХ!!! /The Good, The Bad & The ugly/

Би галзуу биш. Миний байгаа байдал зүгээр л чинийхээс өөр. /Alice in Wonderland/

Чамайг үргэжл доош нь татдаг зүйл хэзээ нэг өдөр чамайг дээш нь хөөргөх болно. /Dambo/

Найзуудтайгаа ойрхон бай. Дайснуудтайгаа бүр илүү ойр бай! /Godfather II/

Боломжгүй зүйлийг бүтээх цор ганц арга бол түүнийг боломжтой гэдэгт итгэх  /Alice in Wonderland/

Жинхэнэ хайр аз жаргалтайгаар төгсдөггүй. Учир нь жинхэнэ хайр хэзээ ч төгсдөггүй юм. /
A Walk to Remember/

Баатар төрдөггүй юм. Харин түүнийг бүтээдэг юм. /Megamind/

Жинхэнэ Аварга гэдэг хэр хүчтэй цохиж чадаж байгаадаа биш, хүчтэй цохиолтыг хэр тэсэж чадахдаа л байдаг юм. /Rocky/

Эх сурвалж: https://www.facebook.com/kinochinjuye





6 comments:

Лхагвасүрэн said...

Yamr udan hulew shine post. :D Shine duunud oruularai :D
Amjilt goyo blog shu <3

Frank said...

Сайхан үгс..

Зарим нэгээр нь жиргээ бичив. Илүү олон хүн сайхныг мэдрээсэй гэж хүслээ.

O_x said...

Лхагвасүрэн: ХЭхэ уучлаарай би хичээлийнхээ хажуугаар бичдэг юм хө. Ойлгоорой шалгалт шүүлэг энээ тэрээ навчаа зэцгээ хэхэ оюутны амьдрал штэ :P

Frank: Харин тиймээ. сайхан үгс.
Тиймээ олон хүн л мэдрээсэй!

Anonymous said...

hehe vneheer l onch mergen vgs bn daa full metal alchemist bol vneheer hezee ch gutardaggvi gar shvv

O Oowl said...

Вааа схаан схан! *LIKE*

Anonymous said...

намайг сүрэг чонон дунд хаяж өгвөл би сүргийг манлайлан эргэж ирэх болно.. гээд бас нэг үг бий...

Post a Comment

Та сэтгэгдэлээ үлдээхдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү! Үл хүндэтгэсэн сэтгэгдэл үлдээсэн тохиолдолд админ устгах эрхтэй.