Monday, December 23, 2013

Ulbarshar Relaxxxx СЮББ #40 * Түр зогсоод ажигла

Урсаад л байгаа урсаад л байгаа амьдралаа яг хаашаа юу руу зориод байгаа энэ их завгүй өдрүүдээсээ хэдхээн минут түр гараад өөрийгөө хөндлөнгөөс ажиглаад үзэх үү хэдүүлээ. Бусдыг ч байж болох юм. Нам гүм орчинд өөртөө цаг гаргаад хэсэгхээн сонсоод үзээрэй. Дараа нь завгүй амьдрал руугаа эрч хүчээр дүүрэн орно биз. :D Улбаршар блогтой хамт бдаг бүх хүмүүстээ хааяа ч болов түр зогсоод ажиглаж байгаарай гэж хэлэх байна. Тайвширлыг өгнө.

Friday, December 13, 2013

СЮББ #39 House, Electronic Оны өмнөх шахаа гэж хаха :))

House Electronic цуглуулга болох СЮББ #39 Улбаршар сонсогчидод хүрч байна. Цоглог штээ бас л. Юу юугүй он гарах гээд би гэдэг хүн чинь төлөвлөгөө норм биелүүлэх гээд та нартаа бичлэгийг бол үнэн эрчимтэй шахаж байна. Хаха хуучин зүйлсийг хэдүүлээ амжиж сонсож авахгүй бол 2014 онд гарах тэр олон зүйлсийг яаж барах юм гэж мэгээд хха. Барахгүй ч зүгээр ингээд дээжлээд дээжлээд хүртчихэд гэмгүй гэж бодно. Энэ стээс нэх удахгүй дараагийн Chillout цуглуулга орно :D

Thursday, December 12, 2013

2013 оны 100 шилдэг бүтээлийг Улбаршар блог HillyDilly сайтаас шалгаруулснаар нь хүргэеээ. ТАТАХ :>

За саяхан Hillydilly.com сайтаас 2013 онд гарсан шилдэг 100 бүтээлийг тэд тодруулсан. Шилдэг 100-г эндээс сонсоорой. Тэгээд энэ 100 үнэхээр таалагдсан болохоор та бүхэнд өчдөр FB хуудсаараа танилцуулсан билээ. Гэтэл Kronix /Ананда/ маань бидэндээ тэрхүү 100 бүтээлийг багцлан татахаар оруулж өгсөн байх нь. :D Баярлалаа. Татаж авах дуртай хүмүүс ингээд татаад бждээ. Улбаршар блогтой хамт байдаг бүх хүмүүстээ 2014 онд  амжилт бүтээлээр дүүрэн байгаарай гэж ерөөөеэээ. :)

Sunday, December 8, 2013

Fuuuuuuuuuuuuuunk electronic vibes СЮББ #38 let's fun :>

Амласан ёсоороо өнөөдөртөө багтаж FUNKY сэтээ та бүхэндээ хүргэж байна. Зиак тэгээд энэ сайхан хэмнэлд лаагаа мэрнэ үү, луувангаа иднэ үү өөрснөө мэд. Ойрд ингэж цоглогтсонгүй :D 26 бүтээлээс бүрдэн энэ лист үнэхэээр таалагдана гэж бодож байна. Ямар нэг ажил эхлэхэд чинь эрч хүч дутаад байвал энийг эхлүүлээд эхлээрэй хэхэ. Хүчийг ч нэг өгнөдөө. Улбаршарчингууддааа.
Блогийн хуудсанд лайк дарж нэгдээрэй. http://fb.com/ulbarshar

Tuesday, December 3, 2013

СЮББ #37 Утааг улбаршараас хүрт * Тамхичин бол

Нээрээ шинэ хуудсыг маань сонирхоорой :D Миний дизайн байрлана гэж ойлгож болно https://www.facebook.com/OOPDZAIN За буцаад сэдэвтээ оръё. Өвөл болж утааны асуудлаараа ярилцаад л байцгааж л байнадөө. Хэзээ нэгэн цагт арилах нь л үнэн. Харин Улбаршараас нэг ийм утаа гарч байна хаха. Тамхичингуудад илүү таашаагдана байх гэж. Тамхилахдаа энийг сонсоорой нэг юм боловхий хаха. Зааза тэр тамхи мамххи яахуу. Энэ их хөөрхөн  сэт болчихлөө. Сонсоод тигээд миараад байцгаав. Удахгүй 2014 он гарахаас урьтаж ойрхон хэдэн бичлэг гуснаа. ;) Бөгдөөрөө тигээд болнодөө.

Thursday, November 28, 2013

Шинэ жилийн дуунууд Улбаршар :D * Happy new year 2014

Зиаз хэдхэээн хоногийн дараа 12 сарж ерөнкийдөө шинэ жилийн догдлол эхлэнэдээ. Ер нь шинэ жилийн баярын он солигдох тэр өдөр л баяр болж байгаа мэт зарим хүмүүс үздэг. Аан гэхдээ тийм биш шүүдаа найзуудаа. Шинэ он гарах тэр өдрийг хүртэл хүн хэр их хүсэн хүлээж догдолсон тэр хэмжээгээр энэ баяр сүүлд дурсагдчих гээд байдаг юм. Миний л  хувьд. Тийм болохоор хэдүүлээ эртнээс энэ зүйлсийг сонсож хүлээх нь зүйн хэрэг болж байна. Хаха бас нэг зүйл гэвэл шинэ жилийн дуунууд дунд яагаад Christmas -н дуунууд тууж яваад байна вэ? гж та нар бодож байна уу? Баяруудыг нь ялгаж салгахгүйдээ хийчихсэн юм биш лдөө. Зүгээр л энэ 2 тэмдэглэлт өдрөөс хүмүүсийн мэдэрдэг хүсдэг хүлээдэг зүйлс нь нэг юм шиг санагддаг. Тийм болохоор тэднийг өгүүлэх дуу хөгжим ч бас надад адилхан сэтгэгдэл төрүүлдэг юм. Ёооо тайлбар шиг гомдол шиг баахан л юм биччихлээ хаха за тэгээд БҮГДЭД нь ШИНЭ ЖИЛИЙН БАЯРАА СЭТГЭЛ ДҮҮРЭН УГТААРАЙ гэж хүсье. Улбаршар блогтой өдий олон жил /2жил хаха/ хамт байсан та нартаа баярлалаа.
Ер нь ч тэгээд сайхан зүйлд тайлбар хийх нь илүүц юмдөө.

Friday, November 15, 2013

СЮББ #36 Jazz House, Melodic house, Electronic playlist * Улбаршар

SC playlist -ээ ухаад явж байтал харин нэг мартагдсан лист байгааг анзааравшт. Би хийчихсэн гэж бодоод л явтал ороогүй байдаг шүү :p Алдагдсан 19 дуутай энэхүү сэтийг күргэжийнээ. SC дээр дагадаг хэд бол энэ сэтийг сонссон байх гэхдээ нэмж орсон нилээн хэдэн бүтээлийг нь огтоос сонсоогүй гэдэгтээ би барихад ч бэлэн байна гэж мэгээд. Тааалагднөөө ажлын эрч хүч танд хэрэгтэй бол эндээс авч болох юм. Би лав авчихдаг :D

Saturday, November 2, 2013

СЮББ #35 Будагчин сэт #2 оор үргэлжиллээ. EAR CANDY, CANDY CRASH :P

Будагчин сэт эрчийг авсаан хаха. Бүр 2 дах дугаар хүртлээ гарсан байхнээ. Их тийм зөөлөн мэдрэмж. Над үнэхээр их таалагдсан гэж байгаа. 23 сайхан зүйлтэй. Chill, Indie, Pop, Downtempo, Electronic г.м олон зүйлс багтаалаа. Ear Candy г чихээрээ идэцгээ хаха.

Monday, October 28, 2013

The Great Gatsby OST сэргээшийг бэлдлээ. PURE DOPE!!!

За кинотой бол юм ярихгүй үнэхээр үздэг бол үзээрэй л гэж хэлнэ. Dicaprio улам л чанга бүтээлд дүрээ үлдээсээр л. Чанга бүтээлийн ОST уудыг сонирхож үзээрэй. Мэдээж чанга байх нь. Lana, The XX, Jay-Z, Beyonce, Andre3000, Bryan Ferry, Fergie, Jack White, Florence the Machine, Sia, Gotye, Nero гээл явж өгчээ. Үнэхээр юу ч хэлэхэвдээ. Киног нь үзчихээд сонсвол уг нь илүү амттай юм. Гэхдээ яахав.

Sunday, October 20, 2013

СЮББ #34 буюу Будагчин гэдэг нэртэй Playlist -ээр мялаалга хийнээ 22 ширхэг юмтай

СЮББ #34 дугаар дээр ирэнгүүт нь би бодлоолдоо. Ер би өөрийн дуртай гэхдээ төрөл жанр ялгалгүй хэдэн бүтээлийг бэлдэж хүргэж үзий гэж. Энэ нь өөрөө өнөөдрийн эсвэл одоогийн байдлаар намайг илэрхийлж буй бүтээлүүд гэж ойлгож болох юм. Бүх юм өөрчлөгдөд өнөөдөр эд маргааш тэд :D Будагчин гэдэг хүн Playlist зүгээр л хэдэн дуу хамж шимээд хийчихдэггүй бас хурган өрөлт дараалал, хэмнэл төрөл зэргээр ялгаж өрнөө цаах чинь. Ямар байдлаас ямарлуу оруулах вэ гэдгийг цаадах чинь хурган тооцоолоод өрөөд байна айн. Хаха энэ сэтийг ч бас хурган анзаараарай. За тэр ч яахуу. Багтсан бүтээлүүдээс шүүрдэн танилцуулвал. ФҮүүүүүүүүүүүүүү ойрын хэдэн ч сар ийм артисттай таараагүй хаха надаас бусад нь мэддэг л байх би л таарлаа. Тэр бол ROBOT KOCH ээ гэгээн минь. Тэр үнэхээр лаадаг гар. The XX тэй тулж очнодоо. Тэрний хамгийн сүүлд гаргасан Here With meeee бол солиоруулна. За тэгээд бусдыг нь та нар өөрсдөө ухаад олж мэдэх хүсвэл төрвөл тэгээд болох биз. Аймар нуршиж байнаа тэ за зүэрдээ залуу минь. ИНГЭЖ ТОХИРОЁ ХЭДҮҮЛЭЭ: ЭНЭ ПОСТЫГ УНШИЖ, СОНСОХ ГЭЖ ОРЖ ИРСЭН ХҮН БОЛГОН ЯМАР НЭГ ЗҮЙЛ КОММЭНТ ХЭСЭГ ДЭЭР ҮЛДЭЭЧИХЭЭРЭЙ. юу ч байсан хамаагүй хэхэ. Би нэг юм анзаарах гэсэн юм. Судалгаа гэхүүдээ. Улбаршардаа туслахын байгааздээ :D За сонсоцгооё

Saturday, October 19, 2013

ДУУГҮЙ ҮГ... Б.Батрэгзэдмаа

...
Эр хүний дотроо дүрсэлсэн эмэгтэй ихэвчилэн ээж шиг нь дүртэй.
Энэ бол хайрын дүр.
Ээж шиг минь байгаач гэж эр хүн дотроо хэлдэг.
Ил хэзээ ч хэлэхгүй.
Ээж чинь би биш гэж чи хэлэх болно. Гэхдээ л,
Эр хүний дотроо дүрсэлсэн эмэгтэйн ээж шиг дүр.
Энэ бол хайрын дүр төрх.
Энд хайрыг ингэж таньсан.
Эргэлзээ үгүй үнэн бол энэ.

Thursday, October 10, 2013

Ulbarshar блог Radio 104.5 Залуус хөтөлбөрт оролцсон сэт

Саяхан Улбаршар блог Радио 104.5 -н Залуус хөтөлбөрт оролцоодөө. Тэгээд нэг ийм дуутай сэтийг бэлдээд очсон билээ. Тэгснээ гэнэт бороо нтр орж гуниглаад байхаар нь зүгээр суухаар гээд блогтоо хийхээр болвөө. Залуус хөтөлбөр нь долоо хоногийн Пүрэв гараг бүр 15-17 цагийн хооронд залуустаа шинэлэг содон, өөр хөгжмийг хүргэдэг юм билээ. Залуус фм сонсохдоо сувагаа тааруулж байна бизээ. За тэгээд Улбаршар блогруу ордоггүй залуустаа энэ сэтээ хүргэсэн билээ. Манай хэд бас сонсоно биз.

Wednesday, October 2, 2013

Dubstep DnB дэлгүй удаж шүү дээ хэдүүлээ айн? тиймээ харин тийн хахаха

Аммм удсан л байналдаа зэрррррлэгжүү байсангүй хэдүүлээ тэ? хаха. Dubstep DnB сэт над ойрд сонсоогүй болохоор ч тэрүү хурган л кайфтай л байна. Иймэрхүү юм сонсож суудаг зэррррлэг хогнууд юмаа та нар хаха. Заза ганцаараа бичиж байхдаа инээнэ гэдэг энэ бол сайны дохио биш шиг байна хаха дуусгъядөөө.
Фүүүүүүүүүүүүүүү нээрээ таг мартах шахаж байна Улбаршар чинь нээрээ ИНСТАГРАМтай болсон дагаарай хаха. Гүэ дагахгүй байсан ч болнааалдаа хүсвэл энэ байна http://instagram.com/ulbarsharblog
Зиак тэгээд сайн сайхныг хүсэе хаха. Dubstep сонсох гэж байгаа бол нэг л зүйлийг хэлдэг ЭЦЭСТ НЬ ТУЛТАЛ ЧАНГАЛ.

Tuesday, September 24, 2013

PC нээсээ шууд Instagram руугаа зураг хиймээр байгаа бол Улбаршард нэг юм байна нтр

Ухаалаг утаснаас л инстаграмдаа зураг хуулдаг. Тэгээд тэнэж яваад нэг ийм программ олж ирлээ. Түүнийг GRAMBLR гэдэг юм ажээ. Татаж авч суулгаад л комоосоо зурагнуудаа шууд Instagram руугаа хуулаад, чихээд, шидээд байж болох юм байналээ. Хэрэглэхэд их амархан. Сайтруу нь орохоор угаасаа тэнэг хүн ч харсан ойлгохоор заавар нь байна. Мэдээж Insta acc аараа ороод тэгээд зурагаад сонгоод /энд нэг юм нь юу гэхээр зөвхөн 650х650 хэмжээтэй зураг л орно гэхдээ мэдээж ийм болгох түүл өөрт нь байгаа/, тэгээд Upload товчлуурыг дараал гүйцээ. Тэгээл болоо ердөө гуравхан долоо хоног энэ тэр ххаха. Программыг эсвэл шууд ЭНД дараад татаад суулгасан ч болно. Ингээл болоо ;)

Monday, September 23, 2013

СЮББ #33 Indie set -ээр үргэлжилсээр л... ХЭМ ХЭМНЭЛ

Өчигдөр хийнэ гээд мурисанд уучлаарай хаха. Өчдөр админд техникийн саатал гарчээ :)) Indie сэтийг хүлээсэн хүмүүст олон долоон үггүйгээр шууд хүргэнээ ерөөсөө хаха. Чанга биш яг л таарсан чангаар нь ;)

Wednesday, September 18, 2013

СЮББ #32 Nu Disco, Deep House set 25 tracks * хэнгэрэгийг чинь илнэ :)) SAAAAY MY NAAAAAAME wooho

Энэ сэтийг цуглуулж суухдаа нэг юм би бодлоолдоо. Германчууд ер нь зэвүүн гарууд юмаа. Юм юмандаа л ер нь сайн. Чиг хандлага чанар гээчийг ер нь тогтоочих гээд байх цуснууд юм. Хийж ч чадаад байх юм. Энэ сэтний ихэнх бүтээлүүд бараг Герман нөхдүүдийнх байх шүү. Энэ сэтнээс харамлаад байсан миний дурлаж явсан нэг бүтээл тэр HVOB - Bei dir bin ich schon байнаа бас түүний Hold your horses хэхэ. Сайхан 2 бусад нь ч гэсэн сайхан л юм билээ. Oliver Nelson, Oliver Koletzki, Pete Oak, Vintage Culture зэрэг гаруудын бүтээл илүү түлхүү багтжээ. За тэгээд таалагдвал артистуудыг SC -ээс хайж олоод өөрсдөө эдлэ хаха би лав нульсан. Хэнгэрэгээ илүүлэх нь тэгээд илүүл :))
http://fb.com/ulbarshar
http://twitter.com/ulbarshar

Friday, September 13, 2013

Best of Pink Floyd set by Ulbarshar * дотогш чиглэх хамгийн гүн мэдрэмж

За би Pink Floyd -н талаар танилцуулах нь илүүц бизээ. Хөгжимд хайртай хүн бүр л тэднийг мэдэрсэн байдаг байх. Хэчнээн цаг хугацааг туулж хэдэн ч хүнийг хөглөсөн юм болдоо гэж бодож байна. Үнэхээр хэлэх үггүй болтол тоглох юмдаа. Төсөөлөлийг бол тултал дүүргэж байгаа юм. Нисгэдэг бол хамгийн дээгүүрт тэр аваачдаг. Улбаршар блогтой хамт байгаа бүх хүмүүстээ энэ сайхан сэтийг хүргэж байгаадаа сэтгэл дүүрэн байна. Ассар олон цомог байгаа ч SC дээр байршсан цөөн хэдэн алдартай бүтээлийг нь түүвэрлэлээ. Зах зухаас нь ч болов мэдрэхэд энэ хангалттай боловуу гэж бодлоо. Энэ эрх чөлөө хил хязгаараас цааш!!! Pink Floyd

СЮББ #31 Electronic R&B set * Аааарээнбийжууу 14 трэк

Сонсоогүй юм биш бээз СЮББ #31 дэх дугаар дээр ирчихлээ гэж. Аарэнбий сэтийг хүргэж байгаа билээ. Ер нь бүх юм өөрчлөгдөөд байгаа энэ цагт өнөө аарэнбий чинь хүртэл арай л өөр талруу яваад байгаа юмдагуу. Хуучны тэр сайхан зүйлс гэхдээ мэдээж үлдэж. Надад хурган таалагдсан. Хургыг нэг амсаад үздээ :)) Улбаршар блогийн Твиттер -г дагаарай жиргээчин хүн байвал :D

Tuesday, September 10, 2013

Шөнийн шар шувуунууддаа Улбаршараас нэг ийм сэт

Шөнийн мэнд Улбаруудаа хаха. Зөөдөө ер нь бичлэг хийх болгондоо л яасан удаа вэ гэж хэлж байхаа болиноо угаасаа ажил амьдрал нь тэгж таараад байгаа юмыг яаая гэхэв. Та нар шөнө бас шар шувууддаг л биздээ. Энэ шар шувуу иддэг биш шар шувуу шиг гөлийдөг л биздээ гэж байгаа юм шүү гэж мэгээд. За тэгээд шөнийн тэр сайхан мөчүүдийг хайр найргүй эдэлдэг блогоор орж гардаг хүмүүст 28 трэкээс бүрдсэн энэ сайхан сэтийг хүргэж байна. Шөнө, ганцаараа, бодол, мэдрэмж. Блогийн өдөр тутмын шинэчлэлтийг хүлээн авахыг хүсвэл та
http://facebook.com/ulbarshar
http://twitter.com/ulbarshar аар орж like and follow

Thursday, August 1, 2013

СЮББ #30 House, Downtempo, Deep House, Chill set * ёоооо солиотой зав гаргаад чихээ баярлуул!!! :D 24 TRACKS

Ямар нэг зүйлийг хиихэд урам зориг онгод хэрэгтэй болдогдоо. За тэгвэл энэ сэт танд тэр зүйлийг өгж мэднэ өгөхгүй ч байж мэднэ. Хаха өгөхөд 2 зам бий. Өгөхгүй байхад ч 2 зам бий гэж мэгээд хаха. Энэ нээрээ үнэхээр хөөрхөн сэт болчихсон юм шиг санагдаж байна лдаа миний хувьд. Ойрд ийм хэмнэлээс салахгүй эргэлдсээр л байна. Гэхдээ зүгээр. За тэгээд ихэнх нь Deep House, Downtempo багтсан байна. Тэднээс онцлох гэвэл ер нь бүгд сайхан. Аа гэхдээ Nico Pusch -н remix үүд их сайн, бас тэр MOWE үнэхээр дажгүй. Надад бол The XX их төстэй дугарчих шиг санагдсан сонсоод үзээрэй. Bon iver, Daft Punk зэргийг сонсоод үзээрэй. За тэгээд энэ тэр гэхгүй бүгд л сайхан. За тэгээд өөртөө 2 цагийн зав гаргаад энэ сэтийн ард гаруул гараарай... :D Улбаршарын сонин нэртэй сэт үргэлжилсээр нэгээ мэдэхнээ #30 дугаарт хүрсэн байх нь. Сонсоогүй юм биш бээз буюу СЮББ тэй хамт бдаг сонсогчиддоо хүргэлээ... Өдөр тутмын Улбаршар сошиалууд

Tuesday, July 30, 2013

Mono - Holy Ground NYC DVD full * хэлэх үггүй тансаг

Энэ сарын 27, 28 нд Монгол шилтгээнд Playtime 2013 сайхан болж өнгөрсөн шиг байгаа юм. ХЭхэ очоогүй л хүний үг байгаа биз дээ хөөрхий яаахуудээ. Энэ жилийнхийг уг нь үзэхийг их хүссэн ч амжсангүй дээ. Хүслийн цаана уг нь ердөө л энэ МОНО байсан байсан юм л даа. Тэгээд гадуур тодуур Моно -оор гол сэдэв хийж байх шиг байна. Улбаршар харин 2010 оны тэдний тоглолтын бичлэгийг, Soundcloud list -н хамт хүргэж байна. Хэлэх үггүй болтол чинь тоглож үзүүлнэдээ... Пост рок гэж л энэ шүү дээ.. :D
Аа нээрээ тийм Улбаршар блогийн YOUTUBE CHANNEL өдөр бүр нэг дуу орж эхэлсэн байгаа. Мэдээгүй бол Subscribe хийхээ мартав.

Saturday, July 20, 2013

The Perks of Being a Wallflower (2012) * Шууд үзэх

Энэ киног зүгээр л нэг тайлбаргүй үзчихэд гэмгүй кино. Улбаршар санал болгож байна. Энэнээс илүү чанартайгаар хайгаад олсонгүй Subkino -с шууд шэйрлэсэн болно. Нэг тийм саарал өнгө шиг кино. Заза энэнд би л тайлбар хийх хүн нь лав биш... Зүгээр л үз хүсвэл.

СЮББ #29 TSYN * 20 шилдэг дууг багцлан хүргэж байна. Юу ч ярихавдээ Чихээээ нааш чихэээ нааашш

TSYN * TheSoundYouNeed гэх алдартай Youtube сувгийн Popular playlist -ыг багцлан хүргэж байна. Ерөнхийдөө бол тэгээд ихэвчлэн House ууд л их байх юм. Энэ 20 бол үнэхээр солиотой дөө. Хэсэгтээ л чихийг чинь уйдаахгүй гэдэгт итгэлтэй байна. :D Надаа хамгийн их таалагддаг нь тэр эхнээсээ хоёрт байгаа Aaron Smith - Dancin (Krono remix) тэр эхлэл энэ тэр, тэр дуулж байгаа, тэр өвдөгний өнцөг бол явриангүй сайхан амьтан хаха. Зиак тэгээд бусад нь ч гэсэн яриангүй сайн болсон байх юм. Чихээээ нааш чихэээ нааашш... Улбаршарын FB Хуудас.

Friday, July 19, 2013

Хонх - Рашаантын 18 (Soul Mate Acapella Cover) * тайлбаргүй

Сайн байцгаана уу? Soul Mate гэж хамтлаг Камертон 2 Шоу гарахаас өмнө байсан шиг байгаа юм. Тэгээд 4 гишүүнтэй байсан шиг байгаа юм. Шоу дуусахад Камертон 2 гээч хамтлагийг тэдний 3 нь бүрдүүлсэн шиг байгаа юм. Тэд сайн дуулдаг байсан. Ингээд тэдний Хонх хамтлагийн бараг хүн бүр мэднэдээ Рашаантын 18 хэмээх дууг хэрхэн Acapella Cover хийснийг сонирхоцгооё.
Улбаршар блогийн Youtube сувгийг Subscribe хийвэл хий :D

Saturday, July 6, 2013

MØ Artist * Ойрд ийм сайхныг сонсоогүй шүү * Улбаршар санал болгож байна

Karen Marie Ørsted, буюу уран бүтээлийн нэр нь . Дани улсын Odense хотод 1989 онд төрсөн шинэхэн уран бүтээлч маань хараахан олонд танигдаж амжаагүй бололтой. Тэрээр анх Дани-н P3 гэх радион шинэ залуу уран бүтээлчдийг танилцуулдаг нэвтрүүлгээр орсноор түүний замнал эхэлсэн гэдэг. Ингээд түүний "Pilgrim" олны таашаалыг хүртэж Данийн Tracklisten гэх чартад орсноор түүний Career маш хурдацтай өсч эхэлжээ. Тэрээр одоогоор Sony Music -н гэрээт уран бүтээлч юм. MØ гэх түүнийг энэхүү нэр нь Цэвэр ариун, онгон [maiden; virgin] гэх утгыг илэрхийлсэн Дани үг. Дуунуудыг нэг л удаа сонссон бол за тэгээд донтох боломжтой л болдог юм билээ :P. MØ -г Purity Ring, Grime, Sonic Youth, Yeah Yeah Yeahs, Major Lazer, Santigold, J Dilla, Twin Shadow, Little Dragon болон Lykke Li зэрэг уран бүтээлчидтэй төстэй гэж үздэг. Electro-pop урсгалд түүнийг хамруулдаг юмдагуудаа.
За олон юм нуршаад ч яах юм билээдээ дууг нь сонсоод аяаандаа мэдрэнэ зүгээр :P
http://facebook.com/ulbarshar
http://soundcloud.com/erka-1

Wednesday, June 26, 2013

Indie Set СЮББ #28 аффь аффь аффь зүгээр л сонс ЧУЛУУ

Зун цаг аль хэдийн ирсэн байгааг анзаарсан нэг нь байна анзаараагүй нэг нь бас байна. Сонсоогүй юм биш бээз цувралын #27 алдагдсан байгаа юм. ХЭхэ дуунууд хараахан бүрдэж амжаагүй бий. Ингээд шинэхэн Indie Set ээ сонсоорой. FB Хуудсаар орж гарч байвал өдөр болгон шинэ мэдээлэл орж байгаа болно. Энэ сэт үнэхээр сайн болсон гэж би бодож байгаа. Kodaline хамтлаг үнэхээр их таалагдсан. Үнэхээр хэдэн чулуунуудыг цуглуулж сэт болголоо. Блогийн Soundcloud acc -г дагаарай !!!

Saturday, June 8, 2013

Experimental & Ambient Set СЮББ #26 * шувуу шиг дүүлнэ ниснэ дэлхийн гадаргаар...

Юу гэхээр энэ сэтэндээ би өөрөө их олзуурхаад байгаам л даа. Ердөөсөө энэ 20г бүр зогсолтгүй сонсоод л байгаа. Ганцаараа сонсож байснаас та хэдтэй хуваа юу гэж бодлоо... Сонсоод л нисээд байж дээ. За цухас дурдвал Jamie XX ийн хагас солиотой миксүүд, The XX бүтээлүүд, James Blake ийн дууны миксүүд, за RAC, Redlight гээд архагуудын миксүүд гэх мэт солиоруулнадөө манайхан бол :P 1 цаг 23 минутыг та өөртөө зарцуулаарай гэхдээ мэдээж үүнийг мэдэрдэг бол үгүй бол хайран цаг... Зи амжилт Улбаршарчид. Аан нээрээ FB хуудсаар орж гарч байхгүй юу ЭНД байна блогт бичлэг орохгүй ч энд бол шалдар булдар яваад л байдаг юм шт.

Friday, May 31, 2013

Minimal Set by * Harizm зивүүн штээ таалвал

Зун цаг болж байнадаа одоо л энийг сонсохгүй юм бол хэзээ гэж. Минимал тийм ч сайхан автуулаад донтуулаад байхаар төрөл бол миний хувьд биш гэж үздэг... ЯГ НЭГ УДААгийнх шиг л санагддаг. Гэхдээ хааааааа нэг бүр хааааааааааааа нэг сэргээхэд үнэхээр сайн шүү... зиак Улбархаризм цаа чэн 21 тректэй эвгүй сэт бүрдүүлснийг нэг наадаа... Soundcloud acc мэддэг хүмүүс ч аль дээрээс л мэдэх байх...

Ulbarsharizm * Chillout Setмааааа гэнэт гарч ирэв

Гэнэт гарч ирэв гэдэг бичлэг. Хэхэ цаг зав гээч чинь хүссэний зоргоор надад олдохгүй юмөө. Тэгээд муриж муриж өнөөдөр Улбаршарын өлзийт өдөр таарч нэгэн аль дээр л бэлтгэсэн нийтэлж чадахгүй яваад л байсан зунгааралдаад л байсан нэг сэтийг энд ичгүүр сонжуургүйгээр нийтэлж байнадөө :P 9 элийрүүлж эсвэл сэхээрүүлэх бүтээл багтсан байгаа юм. Үүнээс хойш бичлэг хурган хурган ороод явах байх гэж найдаж байна. :D За яг үнэндээ энэ сэт задарсаар задарсаар шинэ зүйл үлдээгүй бололтойм гэхдээ хүсвэл сонсоорой лд. Сэт ийн нэг амар нь тэгээд яг нэг тийм хэсэг бүлэг нөхдүүд бөөндөө үйлчилдэг нь л сайхан...

Tuesday, March 19, 2013

Indie Set #2 * ямар нэг гоё үг энд байх ёстой байсын * 27 дуу

Indie яг үнэндээ нэрэлчихэж болж байгаа ч юмуу болохгүй ч юмуу хэн мэдлээ. Үнэндээ тэдэн дунд дан Indie биш элдэв янз дуунууд цохиж л яваа. Яахуу дийлэнхээр нь нэрлэчихлээ. За энд Set дээ өөрөө донтсон хүн байгаа л биз тэгээд юу гэж :P 27 ширхэг нисгэдэг скиллтэй дуунууд байгаамдаа уг нь. The Lumineers бол тигээ цэвэр юу, үнэхээр аймар. Twin Sister мэдээж тэд өөр, Lykke Li, Eels, Mathemagic нтр бол даам. Birdy, The Naked And Famous, Hurts, Barcelona гээд элий хэдэн нөхдүүдийн бүтээлүүдээс цуглуулгаа бүрдүүлэв. Let's fly with Ulbarshar

Sunday, March 17, 2013

Гал гарсан хэдэн Mashup * Oooooahhh ooooooahh

Mashup хаа сонсох ер нь их сайхан. Хааяа ч гэж тэгээд хэрэг болох үед нь л сонсох сайхан шт. Хөгжим л бол хөгжим. Энэ нийтлэлд хэдэн гал гарсан халуун Mashup -г орууллаа. DJ Dan mei - Good time gangnam style үнэхээр хөөрхөн болсон. Ер нь тигээд бүгд дажгүй ээ. Зө тигээд Dotcom, Ari Leff, Bobby Fisher, алдарт Mashup Germany зэрэг хүмүүсийн бүтээлийг цуглууллөө.

Thursday, March 14, 2013

Dj Madeon * Live Triple J Mix download available ийм юм байх шт

Залуу авъяаслаг DJ MADEON -г та бүхэн мэднэ. Түүний саяхан дэлгэсэн сэтийг хүргэж байна. Дотор нь түүний алдартай хуучны ганц хоёр дуу дугарч сонсогдоно лээ. Тэр үнэхээр доргиочоод байгаа юмаа. Татах боломжтойгоор тавьсан байна.

Сонирхууштай үгс * I Hope You Live a Life You're Proud Of

Элдэв юм үзэж яваад анхааралд татсан хэдэн үгийг энд нийтлэхээр болов. Онч мэргэн байх эсэхийг хэлж мэдэхгүй ч ямартай ч яг одоогийн надад лав таалагдсан байх нь. Заавал том болохгүйгээр хүүхэд л байж ид шидийг мэдэрдэг гэдэгтэй нэх санал нийлэхгүй л байна л даа. За за хэрэггүй зүйлс уншиж зөндөө цаг бардаг шигээ энэ үгсийг нэг хальт харчихаарай. Эндээс ядаж таалагдах нэг үг олдоно гэж итгэж байна. Аа нээрээ Улбаршар блогийн Facebook Page ээр зочилж байгаарай та хэд...

Sunday, February 24, 2013

Benjamin Francis Leftwich - Last Smoke Before The Snowstorm цомгоос түүвэрлэсэн гэгээрэл :P

Дандаа л элийрнэ гэж юу байхуу хаа нэг гэгээрэх бол байх шт :P Benjamin Francis Leftwich блог урьд хожид шингэж байсан удаагүй юм. Нэрийг нь нэг ингээд хадгалаад цохоод авъя даа. Бас л сайхан өвөрмөц дуулалттай залуу. Нэг тм намуухан, тайван. Pictures, Atlas hand нтр бол нэг тийм нэг хүний хэлдэгээр далавчтай дуунууд. Тайвшруулдаг юм нээрэн үзээрэй.!!!

The Knife - Deep Cuts цомгоос түүвэрлэсэн элийрлүүд

The Knife -н талаар урьд нь блогт орж байсан билүүдээ. Баларсан хэмнэл, шинэлэг дугаралт гээд л тэд бусдаас яаж ялгарахаас өөрсдийгөө хэрхэн илэрхийлэхээ сайн мэднэдээ. Шведээс гаралтай уг хамтлаг нь Synthpop, experimental, dark ambient, minimal techno, trip hop, trance,indietronica, IDM зэрэг урсгалаар бүтээл туурвидаг. Тэдний 2003 онд гарсан Deep Cuts цомгоос таалсан хэдэн дуугаа түүвэрлэн хүргэлээ. Аргагүй л Knife гэмээр дуунууд. Дуунуудыг сонсохоор ямар нэг зүйлээс гадуур хурдлаад л байгаам шиг нэг тийм сайхан байдаг юмаа. Зүгээр л юу руу хаашаа нь гол биш хурдлаад л жирэлзээд л... Залхуурал, ялзралт

Sunday, February 10, 2013

Сонсоогүй юм биш бээз #25 (СЮББ) Chill & Experimental ...ёс бус хэмнэл агуулагдав нтр

СЮББ #25 дугаар дээр иржээ. Нуль, дагнан Чийийл болон Эээхспэримэнталаар цутгавшт. Надаа иймэрхүү дугаралт, аялгуу, хөгжим хэрэгтэй байсын юмаа. Тэгээд л ингээд сонсож байгаа хэдээ цуглуулаад нэг ийм сэээт. Хурган л байгааздээ. Надаа лав таалагдаад гачин сайхан. Заза мэдэхгүй сайхан л байна. Албатай ч биш... Элийрэл... Тэнд... Гадагшаа... Би эргэж ирнээ :P

Monday, February 4, 2013

Төгс төгөлдөр * Softcore сонсдоо!!!

Харцаараа намайг дүүргээч
Уйтгар гунигаа надад шингээ
Аз жаргалдаа намайг багтаагаач
Төгс төгөлдөр оршихуй

Инээдээрээ намайг дүүргээч
Нулимсаа надад шингээ
Зүүдэндээ намайг багтаагаач
Төгс төгөлдөр оршихуй

Saturday, January 26, 2013

DUBSTEP * DRUMSTEP * DRUM N BASS сонордуулга. Аа алтаар урсмар :)) ЗЭРЛЭГҮҮДЭД, АДГУУСНУУДАД

Эрч хүчийг мэдэрч болох бас нэг арга зам бол Dubstep хэмнэл сонордох шүү. Сонсохоор л нэг юу ч хийхээс буцахгүй, ямар нэгэн зүйлд эргэлт буцалтгүйгээр бодлоо чиглүүлэн зорьж яваа нэгэн шиг санагдаад байдаг. Тийм бодол харин танд төрөх нь үү яах нь нэг сонсоод үзээрэй. Энэ цуглуулгыг Dubstep.net -н Soundcloud -с нь түүвэрлэн бэлтэглээ. Таалагднаа. Үнэхээр тинэг дажгүй бүтээлүүд багтчихлаа алтаар урс гэж хаха. ХАР ШӨНӨӨР DUBSTEP СОНСОЖ СУУДАГ ЯАСАН МУУХАЙ ЗЭРЛЭГ ХОГ ВЭ? ХАХАХАХА.

Sunday, January 13, 2013

Өөр хэн нэгэн түүнийг биччихэж :D * Б.Батзаяа Догдлолууд


Навчин нулимстай хотдоо одоо ч амьдарсаар байгаа
Намайг чи минь санаж байгаа юу?
Худал бүхнийг үнэн гэж цаг хугацаа руу би
Хоолойгоо сөөтөл хашгичин зогсоод л байгаа...

Гэрэлтэгч бяцхан охин минь,
одоо бүх юм сайхан болно
Гэрт чинь сэтгэл татам нэгэн хүү ирнэ
Дэргэд чинь сууна
Гал түлж, чамд хөгжим тоглож өгнө
Гараас чинь атгаад л тэр цаг хугацааг зогсооно.

Үргэлж түүнийг л хүлээдэг байснаа
уйтгар гуниг дунд хэр удаан амьдарснаа
Үүд рүү ширтэж, чимээ чагнаж
хичнээн шөнө уйлснаа чи мартана
Үнэмшин байсан бүхэн чинь
чамруу жаргалтайгаар ширтэхэд
Үнэхээр дулаахан болно
Чи минь ганцаардахаа болино.

Friday, January 11, 2013

Сонсоогүй юм биш бээз гэдэг чинь за байз #24 * Гэгээлэг

Урт нэртэй дууны цуглуулга явсаар явсаар 24 дэх дугаар дээрээ иржээ. Ойрд блогт дандаа л хүнд төрлийн дуунууд нтр орсон байх гэж би яагаад ч юм бодоод байналдаа. Энэ удаагийнх бол нэх тийм сайхан хөнгөн гэгээлэг зүйлээр дүүрэн нийтлэл боллоолд. Fun - Sight of the Sun, A Rocket To The Moon хамтлагийн хэд хэдэн дуу багтаасан Ever Enough их хөөрхөн, Gym Class Heroes - Cupid's Chokehold их гоё бас тэр Ryan Tedder -тэй хамтарсан The Fighter цоглог юм байналээ. Twenty One Pilots н хэдэн дуу, Two Door Cinema Club н шинэ дуу, Rome -н 2 дуу ер нь энэ дуунууд бүгд над их таалагдаад байгаамаа. За тигээд бөөндөө чих тавилдъя. Хамгийн сүүлд Zeds Dead -н Marina and the Diamonds - Lies дууны Dubstep микс ганцаараа хөндлөнтөж байгаа тэр их гоё. Заза олон юм нуршаад залхаав бололтой :D Улбаршар блогтой хамтдаа байгаа танд!

Tuesday, January 8, 2013

Sainkho Namtchylak (Сайнхо Намчылак) Монголд * Түүнд хязгаар үгүй

Sainkho Namtchylak / Сайнхүү / 1957 онд мэндэлсэн Тува дуучин. Өдгөө Германд амьдарч уран бүтээлээ тууривдаг. Монгол туургатны үнэт өв болох хөөмий, морин хуур, уртын дуу болон тувагий үндэсний хөгжмийг электорник хөгжимтой хослуулан уран бүтээлээ тууривдаг. Дорно дахин гэгээсээ илүү барууны хөгжмийн ертөнцөд алдартай түүнийг Дорнын Бьорк гэх нь бий.
Түүнийг Avant-JazzElectronicExperimental, Ambient, Folk, Jazz, Reggae зэрэг урсгалуудад багтаадаг. За энэ бол түүний товчхон танилцуулга.
Харамсалтай нь би түүнийг өнөөдөр л олж сонслоо. Түүнд хил хязгаар гэж байхгүй. Цэвэр мэдрэмж, сэтгэл хөдлөлөөр өөрийн бүтээлүүдээ дэлгэн харуулж байна. Түүний өвөрмөц дуу хоолой, хөг хэмнэл нь шинэ цагийн хөгжмийн урсгалыг хөтөлж байна гэж зарим судлаачид үздэг юм байна. FB-т түүнийг удахгүй Монголд ирнэ гэхийг сонссоноос энэ бичлэг үүдэлтэй юмлд.

Sunday, January 6, 2013

Adele * Skyfall (Charlie Darker Remix) микс шиг микс

James Bond 007 Skyfall өнгөрсөн оны дурсамжуудын нэг нь болж үлдлээ. Энэ киног би тийм ч сайн болсон гэж хэлэхгүй. Гэхдээ донжтой гэж хэлвэл яг таарна. Киноны эхлэл бол ярих юмгүй санагдсан үнэхээр гоё. За кино яахав. Дууг нь Adele дуулсан. Adele дуулсандаа ч юмуу, эсүүл дуу нь ч үнэхээр сайн дуу юмуу хэн мэдэхүү хүмүүст их хүрсэн. Charlie Darker гэж залуу DJ Skyfall дээр микс хийсэн нь над үнэхээр таалагдлаа. Яалтачгүй л энэ микс үнэхээр сайн л болсон байгаамдаа. Эрх хүчтэй!!!

Friday, January 4, 2013

Киноны онч үгс * үнэн худал болж худал үнэн болох цаг ирдэг л юм

Facebook -т хальт харагддаг. Тэгээд тэр нь надаа таалагдсан. Тигээд би илүүг олохоор ухсан. Олсон. Энэ хэд л дээ хэхэ. Кинон дээр хэлэгддэг онч үгсийг зурагтай хавсарган нийтэлдэг нэг хуудас байна. Тэндээс өөр таалагдсан хэдээ л сонгоод энд өөрийгөө олох эсвэл бүрдүүлэх гэж хэдийг нь хийлээ. Энийг уншиж байгаа танд ч бас нэгийг бодуулах ч юм билүү. Кинон дээр хэлээгүй Charlie Chaplin -ы хэлсэн нэгэн үгийг энд зүгээр бичмээр санагдлаа. "Миний зовлон гуниг хэн нэгний инээх шалтгаан байж болох юм. Харин миний инээх шалтгаан хэзээ ч хэн нэгний зовлон гуниг байж болохгүй". Надад итгэл төрүүлсэн эдгээр бусдын үнэн танд заавал үнэн байх албагүй шүү дээ. :D