Friday, November 23, 2012

DARK MINIMAL set газар доорх ертөнцийн хэмнэл, өнгө

DJ Victor Ruiz -н бүтээлүүдээс бүрдсэн 1 цаг үргэлжлэх Dark Minimal Set -г та бүхэндээ хүргэж байна. Үнэхээр нэг тийм зивүүн хүйтэн хирнээ гоё мэдрэмж. Яагаад ч юм сонсохоор л Дота тоголмоор санагддаг хэхэ. Gamer үүдэдээ зөвлөж хэлэхэд нэг сонсоод үзээрэй. Гэснээс нийтлэлийн ковэр -т их хүч хаялаа шт хаха мэдрэгдэж байна уу :P

Thursday, November 15, 2012

Энд юу гэж бичихээ олсонгүй...

Энэ дууг бүр бүтэн өдөржин хайж байж оллоо. Сайхан зүйлийг мэдрэхэд тайлбар огтхон ч хэрэггүй...

Friday, November 9, 2012

Эгдүүтэй чөтгөрүүд хаха * DDDDDDDDDDAAAAA

Нэг хүү гутлаа өмсөх гэж багшаасаа тусламж эржээ. Багш нь түлхээд, хүү татаад л, хөл нь бяцхан гуталд орох шинжгүй ээ. Эцэст нь, нөгөө өрөөснийг нь арай гэж өмсгөсөн багшийн хөлс бүр цутгажээ.

“Багш аа, би гутлаа буруу харуулаад өмсчихсөн байна ш дээ” гэж хүүг хэлэхэд багш золтой л уйлчихсангүй. Нээрээ ч тийм байлаа. Гутал чангааж тайлах нь өмсөхөөс илүү амар байсангүй. Багш арайхийн биеэ барьж, дахин хүүгийн гутлыг тайлаад энэ удаад зөв харуулж өмсгөв.

Taquwami Live @2.5D SET япон залуугийн мэдрэмж

Tokyo -с гаралтай Producer Taquwami сүүлийн нэг жил үнэхээр эрчийг авч байгаа юм байна. Түүний талаар мэдээлэл тийм ч элбэг биш юм. Учир нь тэрээр энгийн л нэг залуу бөгөөд бүх дуунуудаа өөрийнхөө гэртээ, унтлаганыхаа өрөөнд бичдэг гэнэ. 2011 оны 1 сараас бүтээлээ туурвиж эхэлсэн юм байна. Тэрээр бусад Dj нар шиг энд тэнд очиж сэт тэр болгон тавиад явдаггүй юм байна. Анх тэрээр бүтээлүүдээ японд дэлгэн тавихад маш их шүүмжлэл түүнийг дагасан гэх бөгөөд тэрээр шантралгүй онлайн ертөнцөд түүнийг мэдрэн хүлээж авах хүрээлэл олдсон гэнэ. Учир нь нэг зүйлийг түүний бүтээлээс мэдрэх хүмүүс цаг хугацаа өнгөрөх тусам хүрээгээ тэлсээр нэгхэн жилийн дотор Experimental, Chillwave урсгалд нэрээ дуурсгасаар явна. Түүний бүтээлд үнэхээр нэг тийм өвөрмөц хэв маяг бас ямар нэг амьд зүйл байдаг. Би лав дуртай. Энэ тавьсан сэтийг нь нэг сонсоод үзээрэй дуустал нь. Ер нь их өвөрмөц.