Wednesday, October 31, 2012

Сонсууштай монгол дуунууд #3

Энэрэлээр амьсгалсан 7 хоног миний болж өнгөрсөн. Монгол дуунууд оролгүй нилээн удаан тасалдсан байна. Дөнгөж #3 ингээд орж байна. Энэ бол яаавч зүгээр дуу биш ЯВУУ /Yavuu/. Хэхэ Явуухулан гуайн "Чиний дурлал" 1958 он шүлгээр дахилтыг нь амилуулсан дуу. Энэ Энэрэл нээрээ л өвчтэй хүн, яаавч эрүүл биш. Эрүүл биш хүнээс төгс бүтээл гардаггүй юм гэж нэг коммэнт уншсан хэхэ. Байж болохоор. Төгс биш гэхэд нилээн сайн шүү. Тэр Cold Song сонсоод үзээрэй. Tsetse, Gee, Desant, A Cool нтрын дуу багтлаа. Хөдөлмөрч хүмүүсийн хөдөлмөрийг шимтэх сайхан л байна.

Шудрага ёс, үнэн гэж байдгийг * Монгол хүний амь юунаас ч илүү үнэ цэнэтэйг харуулах түүний хөшөө сүндэрлээсэй

Өчигдөр би охиныхоо төр­сөн өдрийг тэмдэглэв. Хамгийн дуртай бамбарууштай бялууг нь аваад дөрвөн ширхэг лаа үлээлгэв. “Миний охин нүдээ аньж байгаад хүслээ бодоод лаагаа үлээвэл биелнэ шүү” гэлээ.

Thursday, October 18, 2012

Ой тогтоолт сайжруулах арга

314159265358979323846264338327950288419716939937510582097494459230781640628620899862803482534211706798214808651328230664709384460955058223172535940812848111745028410270193852110555964462294895493038196442881097566593344612847564823378678316527120190914564856692346034861045432664821339360726024914127372458700660631558817488152092096282925409171536436789259036001133053054882046652138414695194151

Дээр 396 тоо байгаа. Та үүнийг цээжлээд дараа нь яг энэ дарааллаар хэлж чадах уу? 5 минутанд цээжлээд ямар ч алдаагүйгээр хэлж чадах уу?

Tuesday, October 16, 2012

ХОТЖИЛТ БА ХҮМҮҮС * гэрэл зургийн уралдааныг National Geographic Mongolia зарлалаа

Хүрээлэн буй орчин, технологи, түүх, соёл зэрэг өргөн хүрээтэй нийтлэлийн бодлогоороо дэлхийд тэргүүлэгч “National Geographic” сэтгүүлийн Монгол дахь хувилбарын нээлт 9 сарын 29 бямба гаригт Төрийн ордонд болсон юм байна. Сайтруу нь ч гэсэн нэг ороод үзээрэй. Үнэхээр хүнд хэрэгтэй, үзүүштэй зүйлээр дүүрэн. http://www.nationalgeographic.mn/
Хүн төрөлхтний зүрх сэтгэлд эх дэлхийгээ хайрлах, асран хамгаалах, байгалиар дамжуулан өөрийгөө танин мэдэх үзэл санааг суулгаж ирсэн “National Geographic” сэтгүүл монгол хэлээр хэвлэгдэх болсноо албан ёсоор нээсэн гэнэ. Мэдлэг мэдээллийн бас нэг бодит суваг нээгдэж байгаа нь үнэхээр сайхан санагдаж байна. Нээлтээ хийсэнтэй холбогдуулан тэд монголын гэрэл зурагчдын дунд "Хотжилт ба Хүмүүс" гэх сэдвийн дор уралдаан зарлаж. Тэмцээн жил бүр тодорхой сэдвийн дор уламжлал болон зохиогдох гэнэ.Дэлгэрэнгүй мэдээллийг http://nationalgeographic.mn/contest/ холбоосноос орж үзэх боломжтой. 
Бүх гэрэл зурагчиддаа амжилт хүсье.

Monday, October 15, 2012

White Surrender * Taquwami remix * ганц дуу нэг пост

За энэ дуу энэ ремикс үнэхээр мэдрэмтгий. Нэг тийм дуунууд байдагдаа анх сонсоол урьд нэг сонсож байсан ч юм шиг, анхны сонсолтоор таалагдаж, тэрнийгээ хэдэн зуун удаа давтаж сонсоол. Энэ намайг яг тэгцэн юмаа. Ямар сайндаа л ганцхан дуугаар нэг пост хүртэл бичүүлэхэд хүргэж байхав. Онцлоход Taquwami гэх Japan DJ үнэхээр сайн юмаа. Дараа нь тэгж байгаад уран бүтээлээс нь оруулнаа. Юутай ч энэ аймшигтай, сайхан амьтныг үзээрэй хэхэ. Soundcloud дээр даанч алга. Bandcamp дээр л байна за сонсож л байвал хаана ч байсан яахуу тм биз :D

Saturday, October 13, 2012

Жингүүдэл * Chill хөгжимд дуртай нь наашаа

Хмм нэг блогийн зочин маань Chill out хөгжим сонсъёоо гэсэн байсан. Нээрээ  блогоо харсан ойрд чилл ороогүй юм байналээ. Тэгээд энэхүү Set -г блогоор орон гаран байдаг бүх зочиддоо зориулъядаа. Үнэхээр заримдаа Chill out дутагдах үе ч гардаг шүү. Бүгд гоё. Хальт онцолвол Lapalux -н 2 бол их таалагсан, Sun Glitters бол мэдээж Чилл урсгалд өөрийн байр сууриа хэдийн олоод байгаа, SOHN - The WHEEL их гоё, NazcarNation болон StewRat 2 ын бүтээлүүд бас л өвөрмөц юм билээ. Ер бүгд гоё.

Friday, October 12, 2012

Сонсоогүй юм биш бээз #23 * Хурдан эсвэл удаан

За блог бичилгүй удсаных ойрд бичлэгийг шахахыг үзүүлнээ :P Сонсоогүймбишүздэй цуврал 22, 23 хоёр их ойрхон гарчих шиг. Гэхдээ хоорондох хугацааг харуул удсан л даа. Тэгэхлээр зүгээр биз. Зиак энэ бол элдэв янзын л дуунууд орлоо. Ер нь их дажгүй. Lil wayne, Chris Brown - Flowerz, Usher-н хоёр дуу, Tiesto, Diplo нтрын миксүүд бол үнэндээ зивүүн. Зиак тигээд сонсоогүйнууд нь сонсоод үзнэ биздээ. Таалагдна гэж итгэж байгаа.

Ямар хөгжим сонсдогоор нь хүмүүсийг ингэж тодорхойлж

Английн эрдэмтэд оюун ухааны коэффициент-IQ тухайн хүн ямар хөгжим сонсдогоос шууд хамаардаг гэсэн шуугиан тарьсан зарлалыг хийсэн байна.
Эдгээр эрдэмтэд туршилтанд оролцогсодтой олон төрлийн асуулт тестүүдийг явуулсан байна. Туршилтын гол үр дүн бол "Music That Makes You Dumb" буюу "Чамайг тэнэгдүү болгодог хөгжим"-ийг тодорхойлсон явдал. Үндсэн санаа нь ямар төрлийн хөгжим оюун ухааны чадварт сөргөөр нөлөөлдөг вэ гэдгийг олох юм. Оюун ухааны чадамжийг бууруулдаг хөгжимд өнөөгийн залуусын дунд хамгийн өргөн тархацтай хөгжмийн чиглэлүүд орсон байна.

Thursday, October 11, 2012

JMSN * †Priscilla† album шинэлэг.

JMSN /Jameson/ гэх LA аас гаралтай Alternative R&B/Pop-Soul artist гэж үздэг. The Weeknd тэй нилээд төстэй гэгдэн гарж ирсэн нь түүний гаргасан Alone гэх синглтэй шууд холбоотой. Үнэхээр төстэй. Гэхдээ бас өөрийн гэсэн мэдээж хөг хэмнэл нь байгаа. Үнэхээр дажгүй. Тэрээр сүүлийн үед Experimental R&B гэх урсгалаар бүтээлээ туурвих болсон гэнэ. Энэхүү Priscilla цомгоо тэрээр энэ оны эхээр гаргасан бөгөөд саяхан нийтэд үнэгүй дэлгэсэн байна. Цомог бол тэр чигээрээ донтуулагч. Зүгээр л уучлаарай хаха. За тэгээд сонсож үзээд мэдрэнэ биз. ЯНЗТАЙ. Эхнээс дуустал нь сонсоод үзээрэ. Таалагдах бий вий. Аан нээрээ мөн блог бичилгүй удсанд хүлцэл өчье

Tuesday, October 9, 2012

Уулсын толгод бууралтаад намар болжээ...

За яг өнөөдрөөс блогоо бичиж эхлэнэ :P Зав гарахгүй удаан явлаа. Намар болчижээ. Гоё ч юмшиг уйтгартай ч юм шиг нэг л өөр байна. Энэ дуу надаа гэнэт асар ихээр таалагдсан. Урьд нь сонсож байсан ч ингэж нөлөөлж байсангүй. Сонсоод үзээрэй.
Уулсын толгод бууралтаад намар болжээ
Улирах он жилүүдын дунд би алхална
Цаг цагын аясаар хөрөвсөөр
Он жилүүдийн дурсамж тодроод
Би саяхан ээжийдээ хөтлүүлж явлаа