Saturday, June 30, 2012

Сонсоогүй юм биш бээз #21 | Сонсох л болждээ :>

Зэээ хө мартагдах шахсан Сонсоогүйм бишүздэй цувралаа ахин үргэжлүүлж 21 дэх дугаарыг хүргэж байгаа нэн таатай байна. Зун цаг болж байна сайхан сэргэх хэрэгтэй. Ойрд иймэрхүү дуунууд оруулаагүй нэг оруулъядаа энэ чинь. Гэснээс би нэг үнэн даж сайт олсон. Хаха BETA дээрээ л яваам. Бүртгүүлье гээд гуйсан чинь удаж удаж нэг юм зөвшөөрлөө хаха. Тэрнийхээ хэргийг энэ цуврал дээр гаргаж бйана. Ороод харахаар юу гэдэг нь мэдэгднэ биз. Дуунуудаас товч сонирхуул Asap ft Lana - Ridin' бол таалагдсан, Decepticons - The Fading Day ийийх зүгээр, Fkn Ninja бол савж өгнөдөө, Rogue - Air энэ бол үнэндээ л таалагдсан гэх мэт ер нь тэгээд бүгд гоё.

Friday, June 29, 2012

Монголын анхны Косплэй их наадам!!! Орж үзээрэй!

Сонирхууштай, мэдүүштэй нэг юм дуулагахад Залуус маань хамтраад Монголдоо хамгийн анхны COSPLAY наадам зохион байгуулж байгаа гэнэ. Цаг үе залуус гэж ийм л байдагдаа хэхэ. Cosplay гэдгийг нэх сайн ойлгохгүй байгаа бол Улбаршар өмнө нь танд танилцуулж байсан билээ энд энд бас энд ороод уншиж болно. За тэгээд 7 сарын 5 нд Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу ПАРК д болох юм байна. Идэвхтэй оролцоорой залуусаа. Тигээд хотын төвөөр парад болно гэнэ. Гэрэл зурагчид ч гэсэн тэр сайхан мөчийг бүү алдаасай.

Жинхэнэ Баялаг

Нэгэн баян хүн гэрийнхээ хананд хадах, үе дамжин хадгалагдах ерөөлт үг бичиж өгөөч гэж Сэнгайг гуйж гэнэ.
Сэнгай том гээч цаасан дээр: "Эцэг өнгөрч, хүү үхэж, ач гуч нар нь үхнэ" гэж бичжээ.
Баян хүн уурлан: "Гэр бүлдээ аз жаргал хүсэн ерөөсөн үг хүстэл, та яагаад тохуу хийв?" гэхэд, Сэнгай:
"Тохуу хийх бодол надад байсангүй. Гэвч таныг өнгөрөхөөс өмнө таны хүү өнгөрвөл, та араас нь ихэд харамсан гаслах болно. Хэрэв таны хүүг өнгөрөхөөс өмнө, таны ач гуч нар өнгөрвөл, та хоёр хоёулаа гуниглах болно. Харин таны гэрийнхэн миний бичсэн энэ дэс дараатайгаар ертөнцөөс халин одвол, амьдралын хэвийн хэмнэл болно. Үүнийг би жинхэнэ баялаг гэж нэрлэдэг юм" гэж хариулжээ.
Эх сурвалж

Wednesday, June 27, 2012

Be Creative | Шинэ санаа хэрэгтэй байгаа хүмүүст гоё санаа олох арга :>

Шинийг эрэлхийлж, шинийг сэтгэж бусдаас ялгарах дуртай бүтээлч залуустаа хэрхэн оновчтой шинэ санааг хялбар бөгөөд сонирхолтой аргаар олох вэ гэдгийг хүргэж байна. Таны санаа таных л байх болно. Хэзээ ч үл давтагдах гайхамшигтай олон санаанууд бүгд л энгийн нэгний энгийн бодлоос эхтэй байдаг. Магадгүй тэдний нэг нь та ч юм билүү. Туршаад үзээрэй!!! BE CREATIVE

Saturday, June 23, 2012

Lapalux - When You're Gone 2012 EP

Зиак тэхээр Lapalux буюу Stuart Howard гэх залуугийн хөгжимд ууссан, алга болсон, донтсон хүмүүс хаа сайгүй л нэг байдаг юм байна. Саяхан тэдний тоог нь би нэгээр нэмлээ гэж. Тэрээр бүтээлээ Electronic, Hip Hop, IDM гэсэн урсгалаар туурвидаг. When You're Gone хэмээх энэхүү цомог нь 2012 оны 2 сарын 20 нд гарсан бөгөөт тэр даруйдаа олны анхаарлын төвд байсаар байна. Хэр удаан байхыг чөтгөр л мэдэх байх. Цомгийг заавал сонсож үзээрэй үнэхээр нисч байгаам шиг л болно. Цомгийг эхлэхээс дуусах хүртэл ёстой донтонодоо. Зүгээр л солиотой. За тигээд ийм сайхан эдийг гэмт хэрэг хийн байж та нарт татуулахаар зориг шулуудав. Татах линкийг эвтэйхэн хайж олоод татчихаарай :P

The Lighthouse And The Whaler заавал сонсох хамтлагуудын нэг мөнөөсөө мөн


The Lighthouse And The Whaler нь Cleveland -аас гаралтай энэхүү хамтлагийг Micheal LoPresti болон Aaron Smith нар анхлан үндэс суурийг нь тавьсаар одоо 4 хүний бүрэлдэхүүнтэй. Хамтлаг Indie-folk-pop чиглэлээр дуулдаг. 2008 болон 2009 онд албан ёсны студи цомгуудаа гаргаж байсан бөгөөд одоо 2012 оны 9 сарын 18 нд 3дах албан ёсны This Is An Adventure нэртэй цомгийг гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд дээрх Venice нэртэй дуу нь шинэхэн цомогт багтаж буй дуунуудын нэг юм. Хамтлаг ийн өвөрмөц дуулалт, хэмнэл, өнгө аяс арай өөр санагдлаа байдаг л нэг хамтлагуудаас.

Wednesday, June 20, 2012

SLOW MAGIC MIXTAPE аялал + Download MF


0:00 - BALAM ACAB - APART
2:30 - 2000F & J KAMATA - YOU DON'T KNOW WHAT LOVE IS
8:00 - HOW TO DRESS WELL - READY FOR THE FLOOR (STAR SLINGER REFIX)
12:24 - GIRAFFAGE - EVERYTHING IS GOING TO BE ALRIGHT
15:13 - SLEEP OVER - ROMANTIC STREAMS
18:34 - BURIAL - ARCHANGEL
22:22 - BATHS - HALL (THE ONE AM RADIO REMIX)
25:18 - SLOW MAGIC - FEEL FLOWS (RA CAILUM REMIX)

Facebook comment box -г хэрхэн Blogeer -т суулгах вэ? 100% ажиллана

За яг энэ муу комментыг блогтоо хийх гэж өчнөөн л хичээл харж дагаж хийсэн ч ажилласан тун бараг бку. Бүгд ямар нэг байдлаар алдаатай байгаад байсан. Эсвэл миний энэ HMTL, CSS хэл нтрт муугийнх эсвэл бас чадахгүй байж template ээ янз янзаар өөрчилсөн алдаатай загварт маань таарч тохирохгүй байсан байх гэж бодож байна. Гэхдээ л явсны эцэст нэг хичээл яг цав таарч тохирсон. Илүү нарийн сайн ч тайлбарласан байналээ. За тигээд хичээлдээ. Дагаад хийгээрэй

Wednesday, June 13, 2012

Kitten - Sunday School EP and Cut it out, Sugar үнэхээр лайтай

Энэ жил 17 настай Chloe Chaidez -р ахлуулсан Kitten гэх LA аас гаралтай Indie Pop, Rock хамтлаг. Тэрээр 10 настай байхаасаа л хамтлагаа байгуулж бэлтгэл сургуулилт хийдэг байсан гэнэ. Хамтлаг хэдийгээр шинэхэн ч гэлээ сүүлийн 2 жилд үнэхээр эрчийг авч байгаа шинэ, шилдэг залуу хамтлаг. Анхны студи цомог нь 2010 онд "Sunday School" нэртэйгээр гарсан. Харин саяхан 2 сингл гарсан нь үнэхээр цуурайтаж байна. Гоё ч дуунуудтай юм. Сүүлд гаргасан Cut it out, Sugar 2 бол бараг л тасарлаа хэхэ. Би лав олж сонссондоо үнэхээр баяртай байна. Хуваалцахгүй байж чадсангүй хэхэ зааавал сонсоорой.

Monday, June 11, 2012

Work Drugs * Cayman Islands Sessions (Smooth Acoustic) зун

За харин явж явж нэг хөөрхөн хамтлаг олоод сонсчихлоо гэж. Work Drugs бол Philadelphia -с гаралтай Sedative-wave/Smooth-fi гэх урсгал чиглэлээр бүтээлүүдээ туурих Thomas Crystal болон Benjamin Louisiana нараар тэргүүлүүлсэн групп юм. Мөн л 2011 онд бүтээлээ гаргаж эхэлсэн байх нь. Урьд нь сонсож байгаагүй ч сайхан л хөгжим байна. Өвөрмөц л юм. Сонсоод үзээрэй их таалагдлаа. Гэхдээ энд оруулж байгаа дуунууд нь бол Acoustic хувилбарууд нь. Хамгийн сүүлд гаргаад буй дуу нь энэ Boogie Lights За тигээд ер нь л дуунууд нь их хөөрхөн. Уг нь бол бас л эрчийг авцан л хамтлаг юм байна :P За тэгээд дуунуудыг нь татахаар болуул тэдний Soundcloud дээр бүгд татах боломжтой байналээ дуунууд нь.
Энэ Cayman Islands Session -г нь сонсоол яг нэг зуны шөнө гал түлээд суугаа мэдрэмж шүү хэхэ.

Tours - Stay EP electronic

Tours буюу Dylan Sieh бол Philadelphia -с гаралтай электроник артист. Анх 2011 оны 11 сараас бүтээлээ гаргаж эхэлсэн. Тэрээр indie -н салбар урсгал болох Chillwave, Shoegaze зэрэг урсгалд хамаарч уран бүтээлээ туурвидаг. Түүний хөгжмөөс та нэг бол нарлаг сайхан өдрүүдийг, нэг бол лаз хөдлөм залхуутай өдрүүдийг мэдрэх болно. Юутай ч сонсоол үзээрэй үнэхээр сайхан.

Р.Чойном Уур минь хүрч байна

Уур минь шатаж байна
Улаан тугаас үнтэй амьд
Улаан зүрх минь шатаж,
Уужим дэлхийд би шатаж байна
Нэг даваанд өссөн үе чацуутан
Нэг тогоонд хооллосон ахан дүүс
Нэг зовлон үүрсэн ард түмэн
Нэг насандаа итгэсэн төр засаг
Алтыг ялж эгэл хүнийг үнэлэх
Асгаруулсан цусаараа ядуу ард байгуулсан

Tuesday, June 5, 2012

Kotomi Covers * чимээгүй, тухтай, сайн чихэвчтэй байхад миний хэлэх гээд байгааг ойлгоноо

Заа энэхүү Котоми гэгч чухам хэн болохыг ёстой чөтгөр л мэддэг байх. Хайя ч гэж нэх хүчилсэнгүй. Манай хүн ч өөрөө тийм нэр цуутай хүн биш юм хэхэ. Хэдэн дууг ковэрлэсэн сэтийг нь хүргэж байна. Үнэхээр тасарчиж. Нээрээ нэг тийм тухтай, чимээгүй, бас сайн дугардаг чихэвчтэй энэ дуунуудыг нь сонсоорой :D Тэр дундаа хамгийн таалагдсан нь All The Umbrellas In London энэ дууг заавал сонсоорой зааааааааавал шүү. Гэхдээ бусад нь ч бас зүгээр. Ер нь та нар Улбаршар FM рүү орж байна уу тэнд сайхан сайхан дуунууд их байгаа штээ сануулахад :P блогийн баруун доод буланд байнаадаа.

Okinawa Lifestyle гэж хамтлаг таалагдав download available

Okinawa Lifestyle гээч нь GergioTbilisi гэх хотоос гаралтай электроник урсгалаар уран бүтээлээ туурвидаг 2 гишүүнтэй хамтлаг. Тэднийг David Datunashvili болон Gigi Jikia гэх бөгөөд анх 2009 онд хамтлаг байгуулагдаж байж. Яагаад таалагдах болсон гэвэл мэдээж бусдаас арай өөр өвөрмөц мэдрэгдсэн. Бас анх сонсоол цаанаа нэг чихэн наалддаг дуунууд байдагдаа тэдний дуунууд яг тийм. Тэд Chillwave, Electronic, Synthpop, Lo-Fi, Chillout, Minimal зэрэг урсгалд багтаж бүтээлээ туурвидаг гэнэ. Дуунуудыг нь сонсоод л үзээрэй үнэхээр өөр шүү. Миний хувьд үнэхээр таалагдлаа. Онцлох дуу гэвэл энэ хамгийн эхэнд байгаа Love of Reign үнэндээ л донтуулж байна :D

Sunday, June 3, 2012

Ногоон Улаанбаатарын төлөө хамтдаа!!! идэхвтэй оролцоорой залуусаа 6 сарын 16 хүртэл

Зиак би Twitter ээс хэд хоног жоохон хөндийрсөн. Тэгээд өнөөдөр яваад ортол тэнд #НогоонБаатар #НогоонУБ гэсэн тагууд од болж байна. Юу юм бол гээд сонирхтол хэдэн жиргээч нөхдийн санаачлагаар хотын хэсэг талбайг зүлэгжүүлэх ажил санаачилсан нь тэр байж. Үнэхээр сайшаалтай, дэмжүүштэй ажил. Ер нь хүмүүс хэрэгт хэрэггүй зүйл ярьж юмыг дандаа гоочилж, шүүмжилж суухын оронд өөрсдөө нэг ч гэсэн ажилд нь гар бие оролцоод зүтгэж байвал зүгээр байгаа юмдаа уг нь. Зиак тигээд точвхон та нарыг залхаахгүй тайлбарлаваас:
Зориг агсны хөшөөний зүүн талын 200 кв.м талбайг зүлэгжүүлэхээр болсон /магадгүй эхний ээлжинд дараа дараагийнхаас цаашлаад өргөжөөд явах бизээ/. Тэгээд улс төрөөс ангид зүгээр л залуусын санал зоригоо нэгтгэн хийж буй ажил гэдэг үүднээсээ ардчилсан намын байрыг тойрсон хэсгийг үлдээж байгаа гэнэ.
Ижилмөрөн буюу @IjilmurunE -н Дүгнэлт:
1 Тарих зардал - 1 м.кв талбайд ногдох өртөг 8500₮ /үүнд: хөрс, элс, бордоо, олон наст орос үр, анхны усалгаа/
2 Гадаа одоогийн байдлаар хүйтэн хонож байгаа тул 6 сарын дундуур тарих нь хамгийн тохиромжтой гэсэн мэргэжилтнүүдийн зөвлөгөөний дагуу тарих өдөр - 6 сарын 16 гэж тогтов.
3 Тарих баг - СБД ТҮК-ийн мэргэшсэн зүлгэгчид болон #НогоонУБ-чид.
4 Бидэнд зүлэг тарих багаж буюу хүрзээр жиргээчин Ц.Эрдэнэбат @Erdenebatts ах маань тусална гэсэн бөгөөд танд чинь сэтгэлээсээ маш их талархаж байна :)
5 Бидний авчрах зүйл бол ердөө - 1 хос бээлий, 1 шуудай.

УРИАЛГА: 5035333444 дугаартай #НогоонБаатар хандивын дансандаа 1 м.кв талбайн өртөг 8500Т-ийг өөрийн жинхэнэ нэр болон жиргээний нэрийг бичин хандивлая :)
Жишээ нь:
Дансны нэр: НогоонБаатар
Дансны дугаар: 5035333444
Мөнгөний хэмжээ: 8500 төгрөг
Гүйлгээний утга: Ижилмөрөн @IjilmurunE хандив

Гэхдээ заавал 8500Т биш бөгөөд та хүссэнээрээ л хийхэд болно :) Таны энэ ажиллагааг дэмжин, Дахин Жиргэж олон хүнийг татан оролцуулж байгаа нь л өөрөө #НогоонУБ-ийн төлөө хийгдэж буй хамгийн том тус билээ :) Та бүхэндээ маааааш их баярлалаа :)))

Гадна миний үг юу гэвэл энэ ганц жиргээчин залуусын уриалга биш үүргээ ухамсарладаг иргэн бүр нэгдвэл хэрэгтэйсэндээ. Би лав явж 8500 аа хандивлалаа харин та? :D
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС бас ЭНДЭЭС авч болно.