Thursday, May 31, 2012

Хахаха үнэхээр инээдтэй татааж байнадөө


За нэг ийм бичлэг олж үзвээ Twitter -ээс. Хаха үзэж сууж байхдаа элэг хөшихөө шахлаа :P Бичлэгийг эзэн бол Twitter дээр нэр мэдэх хүн байсан бөгөөд дагахыг хүсвэл @MrBoki байна. Мөн түүний блог нь ЭНД байна. За тэгээд нилээн сайн юмаа үнэхээр авъяастай.

Monday, May 28, 2012

“Гүн” Богино Өгүүлэг Патрик Зюсскинд

Штутгарт хотын нэгэн залуухан зураач бүсгүйн анхны үзэсгэлэн дээр түүнийг дэмжихийг хүссэн нэгэн шүүмжлэгч элдэв муу бодолгүйгээр:

- Таны бүтээлүүд авъяас харагдаж байна, бас нүдэнд дулаахан юм, гэвч таньд гүн дутаж байна. гэж хэлж гэнэ.

Шүүмжлэгчийн яг юу хэлсэнийг залуу бүсгүй ойлгоогуй тул, удалгүй хэлснийг нь мартжээ. Гэтэл дараах өдрийн сонинд мөнөөх урлаг шүүмжлэгчийн буланд: “Залуу уран бүтээлч маань авъяаслаг бөгөөд анхны үзэмжээр түүний бүтээлүүд тун сэтгэл татам харагдах боловч, харамсалтай нь тэдгээр бүтээлүүд хангалттай гүн бус байна” гэсэн байв.

Tuesday, May 22, 2012

The Bilinda Butchers - Regret, Love, Guilt, Dreams донтвооо

The Bilinda Butchers гээд нэрийг хараад, сонсоод эхлээд би ч ганцхан биш хүн бүр л манардаг юм байна хаха. My Bloody Valentine гэж хамтлагийн фэн залуус өөрсдийгөө ийн нэрлэсэн нь өөрөө цаагуураа хүмүүсийн хараанд өртөх гэсэн овжин таактик байх жишээний. За тэр яахуу. Манай 2г Michal, Adam гэдэг. San Francisco оос гаралтай Pop, Indie уран бүтээлчид. 2011 оны 6-21 нд тэд Regret, Love, Guilt, Dreams хэмээх энэхүү EP /синглүүдээс бүрдсэн/ цомгоо гаргасан байна. За тэгээд тус цомгийг үнэгүй татаж авж болох нь. Надад таалагдсан дуунуудасс гэвэл Tulips, Careless teens, Sigh, Boyfriend, Secrets өө заза бүгд юм байна. Ёстой нэг донтуулах шидтэй дуунууд.

Saturday, May 19, 2012

Сонсоогүй юм биш бээз #20 INDIE дуунууд

Сонсоогүй юм биш бээз гэж нэг тийм сонин нэртэй цуврал гараад нилээд уджээ. Өнөөдөр 20 дахь дугаар нь гарж байна. 19 дээр хүмүүс сайхан INDIE дуунуудаар гаргаач гэсэн хүсэлтийн дагуу хүслийг гүйцэлдүүлж гаргалаа. :P Гэхдээ хүмүүсийнх ч биш минийх ч бас байсан. Энэ дуунуудыг сонсоод үнэхээр манарах шиг, нисэх шиг болж байна. Өө тэгээд electronic Indie, Indie Rock, Indie Pop гээд янз янзын л Indie багтсан. Хамгийн гоёуудаас нэрлэвэл хэхэ надад л аминдаа маш их таалагдсан хэд нь Fun. гээд хамтлагийн Carry on, Stars, Some Nights болон Walk The Moon хамтлагийн Anna Sun, Tightrope, Next in Line, Lana, Birdy, The Big Pink, The Maine, Phoenix аан тийн бас нэг даам дуу бол BEACH HOUSE -н Myth, Kishi Bashi -н Bright Whites, Ellie Goulding - Sweet Disposition зэрэг дуунууд гойд их таалагдсан. Үлдсэн нь ч сайхан дуунууд байгаа. За тэгээд сонсоцгоооеэ.

Thursday, May 17, 2012

Justin Vernon - I Can't Make You Love Me /Bonnie Raitt/ таалагдахгүй бол...

Гайхалтай мундаг уран бүтээлч. Монголоос би түүнийг Никитоны Баачкатай адилхан гэж боддог хэхэ. Юмыг нэг тийм гоё мэдэрч бас яг бүр зүрхнээсээ л дуулж чаддаг хүн. Bonnie Raitt - н I Can't Make You Love Me хэмээх /бас л сайн дуу л даа/ бүтээлийг нь Justin Vernon хэрхэн дуулсныг сонирхоорой. Adele бас энэ дууны нэг cover хийсэн юм билээ. Хүмүүс сайн гоё л гээд байсан үнэндээ надад бол миа санагдсан. Vernon той харьцуулах ч юм биш байналээ. Сонсоол үз таалагдахгүй бол би 1000н хүслийг чинь биелүүлье нтр хэхэ...

Wednesday, May 16, 2012

Lana Del Rey - Born To Die (Remixes) хийсэн шиг хийжээ

Elizabeth Woolridge Grant буюу Lana Del Rey 1986 онд төрсөн дуучин бас загвар өмсөгч болой. Indie Pop стайлаар дуулдаг. Нэг ийм өвөрмөц сайхан хүн байна. Дуунууд нь бол хүмүүс надаар хэлүүлэлтгүй бөгдөөрөө сайн мэднэ. Эрчтэй гарч ирсэндээ. Улбаршар харин түүний Born To Die дууны REMIX үүдийг хүргэж байна. Нээрээ хийсэн шиг хийжээ ремиксийг бол. Шал өөр дуу ч сонсох шиг нэг тийм сайхан байнашт.

Monday, May 14, 2012

Kimbra - Remix EP таалагдсан таалагдсан түүний гоё

За энэ бүсгүйг бол би хувьдаа Gotye тэй хамт Somebody That I Used To Know дуугаар нь л анх сонссон. Түүнийг Kimbra Johnson гэдэг 1990 он төрсөн Шинэ Зеландын дуучин юм. Түүний анхны цомог нь VOWS нэртэйгээр 2011 онд гарч байсан ба одоогоор ахин цомог гаргаагүй юм байна. Гэсэн ч овоо хэдэн синглтэй. Өсөж яваа залуу уран бүтээлч маань Soul, Alternative, Jazz стайлаар дуулдаг бөгөөд хүмүүс түүнийг Amy Winehouse болон Bjork нартай жишиж харьцуулдах дуртай. За түүний сүүлд гаргасан REMIX EP -г нь сонсоцгооеэээээээээээээээээээ.

DJ Mashup-Germany * Mashup гэдэг ийм байдаг

Mashup-Germany буюу Benstiller бол Европын алдартай Mash-up DJ нарын нэг мөнөөсөө мөн бөгөөд тэрээр Berlin, Hamburg, London, Moscow, Rio de Janeiro, New York гэх мэт олон улсын алдартай хотуудад хэдий нь байр сууриа олсон нэгэн. Өдгөө 27 настай тэрээр 14 настайгаасаа эхлээд DJ хийж эхэлсэн байгаа юмлд. Түүний бусад DJ нараас ялгарч чадсан нь гэвэл тэс өөр урсгал болон төрлийн дуунуудыг хооронд нийлүүлдэгээрээ бусдаас тэс хөндлөнтөж тэгэхийнхээ хирээр мянган мянган фэнүүдийнхээ сонорыг мялаах болсон юм. Мань эр өөрийн нөлөөгөө ашиглан Германы алдартай хамтлаг дуучдаа олон улсанд гаргахын тулд мөн хүчин зүтгэж яваа нэгэн. Мэдээж Billboard, UK chart юу байдын тэнд хит болж байгаа дуунуудаар Mash-up хийхдээ дунд нь алдартай герман товаришуудаа хавчуулж өгснөөрөө ажиллагаа хийгдэж байх жишээний. Түүний бүтээлүүдийг сонсоход үнэхээр заримдаа Эх бүтээлээс нь ч илүү гоё хийж чадсан байх шиг санагддаг. Түүний хамгийн сүүлчийн цомог буюу 6 дах цомог нь "Back To The Future" нэртэйгээр гарсан. Зиак тигээд олон юм нуршлаадаа зүгээр л сонс Mash-up гэж ийм л байдаг даа.

Sunday, May 13, 2012

Amos Lee - Mission Bell album сайхааан

Amos Lee бол 1978 онд төрсөн Америк дуучин. Түүний 2011 оны 1 сарын 25 нд гаргасан Mission Bell нэртэй цомгийг хүргэж байна. Энэхүү цомог нь түүний албан ёсны 4 дэх студи цомог нь 2012 онд тэрээр нэг EP цомгоо гаргасан нь As The Crow Flies юм. Энэхүү Mission Bell цомог нь гарсан даруйдаа эхний 7 хоногтоо 40,000 хувь борлогдсон гэнэдээ. За дуунуудын хувьд бол үнэхээр дажгүй шүү. Миний хувьд байнга сонсдог нь Violin. Нэг л тийм зөөлөн, уянгалаг дуунуудтай.

О.ДАШБАЛБАР ЗҮҮДЭНДЭЭ Ч БИ ЧИНГИС ХААНЫГ ДУУДНАМ

Надтай, надгүй ч амьдрал үлдэнэ
Наран мандаж, саран ургаж ээлжилнэ.
Ганцхан заяасан Эх орныхоо төлөө
Гаргуунд нь гаргая, энэ биеэ!…

Эх орон минь ногооны талбай болж,
Эцэг дээдсийн минь ясыг харийнхан гишгэлж,
Цугаараа гутамшиг болохыг үзсэнд орвол
Цусаа дуустал тулалдаад унасан нь дээр!…

Saturday, May 5, 2012

I ♥ Photograph #5 заавал про байх албагүй

Фото зураг нээрээ гоёоо. Бүр тийм про түвшинд авсан биш ч гэсэн донжийг нь олоод эффэктийг нь өгч чадсан зураг бас л янзтай. Надад таалагдсан зурагнуудыг сонирхож нүдээ баясгавал баясга. Миа ч байсан хамаагүйээ, тултал нь эффект шахсан байсан ч хамаагүй л зүгээр л таалагдсан зурагнууд... :D

Color Plus - Only You * Away EP experimental beats ойрдоо дуртай болоод байгаа

Color Plus гэдэг нэг ийм хамтлаг байдаг юм байна. За чухам дэлгэрэнгүй мэдээлэл гээч юм тун ховор юм. Нэх нэр цуутай ч биш юм. Гэхдээ бүтээлүүд нь үнэхээр таалагдаж байна. Энэхүү Only You гэх бүтээл нь 2 хоногийн өмнө л гарсан юм байна. Сүүлийн үеийн бүтээлүүд нь улам сайжирсан санагдаж байна. Minimalsit, Experimental Beats, Ambient талруугаа л тоглодог юм шиг байна. Мэргэжлийнх биш болохоор яг энэ тэр гээд хэлчиж чадахгүй юм. Гэхдээ энэ Видеог үзээд нэг юм ойлгох бий вий :P Аа тийн УЛБАРШАР блог Youtube CHANNEL болсон байгаа та нар орж сонирхоорой дуунууд орж байх болно. Хамгийн гол нь SUBSCRIBE дарахаа мартав :D тэнд орсон дуунууд блогт бараг орохгүй байх. Хамтлагийн энэ дуу таалагдсан бол дэлгэрэнгүй рүү орж тэдний 2011 оны 12 сард гаргасан Away EP сингл цомгийн бүтээлүүдийг нь сонсоод үзээрэй.