Saturday, April 28, 2012

Miyauchi Yuri - Moele live in WOODWORK 2011-11--06


Нэг ийм янзтай бичлэг тэнэж яваад олж үзлээ. Энэ залуу бол нээрээ ганцаараа үнэндээ л үзүүлж өгч байна. Нэг хүнтэй хамлаг шиг л. Дуу нь бол үнэндээ тасархай болж байна. Энэ бичлэгийн гол дүр бол Yuri Miyauchi гэхд Япон залуу бөгөөд 1983 онд төрсөн хөгжимчин, дуучин залуу гэнэдээ. Бичлэгээс үзэхэд бол энэ хэдэн төхөөрөмжүүдээ бол ашиглаад үнэн сурчжээ. Хөл гар бол хамт ажиллаад  л явж байна хэхэ. Үнэдээ л мэдэрцэн залуу байна таалагдлаа...

Сонсууштай монгол дуунууд #2 төрөл төрлөөс

Сонсоход нэн таатай Монгол дуунууд гэж мэгээд. Дугаар 2 нь 1 ээсээ тэнэг хол гарж байнадөө. Гэхдээ яахуу гоё гоё дуунуудтай. За мэдээж онцлох хамтлаг бол миний л хувьд Буриадын Хатхур Зу /Хатгуур зүү/ хэмээх хамтлаг байна. Уг нь аль дээр л дуу нтр нь шуугиад намжсан эсүүл намжаагүй. Би л өчдөр олж сонсож байналдаа. Тэр үглэлт, beat нтр нь зивүүн юмаа. Дуунуудыг нь сонсоогүй нь сонсоод үзээрэй. А Sound -н 4 дуу багтсан байна. Опозитын дуртай 2 дуугаа шингээлээ. CCB, Ka ft Zugii - Арга билэг, Цэцэ Өөрчлөлттэйгээ багтлаа... Бас бус дуунууд ч байна. Сонсууштай дуу сонсууштай л байгаа :P Аан тийн тэр ТАМИР гээд дуучны дууг сайн сонсоорой.

Thursday, April 26, 2012

О.Дашбалбар агсаны онч мэргэн ҮГС, үзэл санаа

Монголын төр нийгэм, утга зохиол, соёл, яруу найргийн гарамгай зүтгэлтэн, үндэстний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцэгч, ард түмний хүү Очирбатын Дашбалбар /1957-1999/ хэмээх энэ агуу хүний үзэл санаа, мэргэн үгсийг уншиж суухад өөрийн эрхгүй омогших, бахархах сэтгэл төрдөг. Түүний уран бүтээл, үзэл санаанаас та жинхэнэ эх оронч үзлийг мэдрээрэй. Блогт урьд нь орж байсан Эйнштейны үзэл санаатай Монгол хүний нүд, сэтгэлээр үзвэл харьцуулах юм биш. Түүний энэхүү мэргэн үгс дотор амьдралын чигийг заах луужин байж ч мэднэ. Би Тэнгэр шиг! Монгол хүний саруул ухаанд итгэдэг Монгол хүн.

О.Дашбалбар Галав эриний зөнч

Долоон бурхан одод залхуутайяа гялалзах
Долдугаар сарын цатгалан өдрүүдэд би дургүй
Ороо салхи хүнгэнэн урхирч, орсон буур шиг тэнгэр хүрхрэх
Орог буурал өвлийн хоёрдугаар сард би дуртай
Орвонгоороо дүнгэнэх уулс одоохон нисэх нь гэмээр
Орчлон хорвоо доргиж тэнгэр дээрээс нурах нь гэмээр
Одод жингэнэн бууж, хорвоогоор нэг цацагдах нь гэмээр
Одоо л ертөнцөд галав юүлэх нь гэмээр
Хоёрдугаар сард л дуртай

Saturday, April 21, 2012

La Roux - In For The Kill by Skrillex Даабстэп гэж ийм байдын

Улбаршарын сонсоогүй юм биш бээз цувралд энэ дуу уг нь орж байсынмаа. Хэзээнийх ч билээдээ сонсож байсан хүмүүс нь мэдэж байгаа биз. Энэ үнэхээр тасчиж хаяж байна хэхэ. Дууг эхлүүлээд л үз тэгээд юу хэлэх гээд байгааг минь ойлгоно. Жинкэн солиотой. Галзуу. Чихээ баярлуулцгаа нөхөд өө!!! =)

Crystal Castles ft Robert Smith - Not In Love * далий далий

Ийм байналдаа. Crystal Castle гэх энэхүү хамтлаг бол Канандын электроник хамтлаг бөгөөд анх 2004 онт Торонтод байгуулагдсан гэх юм. Тус хамтлаг нь Дуучин, үг зохиогч Alice Glass, продюсер Ethan Kath нараас бүрддэг. Хоёр товариш 2006 - 2007 оны хооронд олон тооны EP /Extended play/ цомог гаргасан ба яг тэднийг нэр алдарт хүргэх, олон таниулахад хамгийн их үүрэг гүйцэтгсэн 2 цомог нь 2008 болон 2010 онд хамтлагийн нэрээр нэрлэсэн Crystal Castles I, Crystal Castles II юм.

Wednesday, April 11, 2012

Сонсоогүй юм биш биз #19 эндээс л олно... Let's Fly Away To Ulbarshar Paradise

Энэ нийтлэл миний л бодлоор УЛБАРШАР -аар орж гардаг хүмүүсийн хувьд хамгийн сайхан бэлэг болно гэж бодож байна. #19 үнэхээр өвөрмөц орлоо гэж бодож байна. Таалагдвал та бүхэн саналаа хэлээрэй #20 г ч бас иймэрхүү дуунуудаар бүрдүүлэх бодол л байна. Ер нь ч тигээд манай блогт энгийн л нэг дуу ордоггүй /магадгүй ганц нэг орсон гэхдээ цаашид ахиж оруулахгүй/ За тэгэхээр энд багтсан дуунуудын талаар товч ярилцъялдаа. Нэгдүгээрт юу гэвэл ихэвчлэн Indie, Chill, Downtempo, Ambient гэх мэт нэг тийм хөвөх, тайвшрах, элийрэх дуунуудаар бүрдүүлсэн. Хоёрдугаарт юу гэвэл та нар нэг л сонсуул /ганцаараа, чихэвчээрээ, чимээгүй, нам гүм орчинд, эсвэл шөнө/ шууд донтоно нээрэн хэхэ. Гуравдугаарт юу гэвэл зүэр л биеэ сул тавь, мөн дууг эхлүүлсэн бол заавал дуусга. Дүрэм ингээд болоо диваажингийн нислэгтээ тавтай мориллллллл!!! Арай өөрийг өгүүлэхвий харж л байгаарай хэхэ...