Friday, March 30, 2012
Tuesday, March 27, 2012
Niciton - Цамцаааааа тайл цомог * бас л солиоруулж байгаа биз =D
Никитон хамтлагтай дурсамж холбогдсон олон үеийнхэн байдаг байх гэж би боддог. За бүр тэдний үеийнхэнээс авахуулаад манайхан /тодруулбал 90 ээд оныхон/ хүртэл сонсдог. Дүү нар ч сонсох биз хэхэ. Сайн уран бүтээл цаг хугацаа өнгөрөх тусам мартагдах биш харин ч илүү тод гэрэлтдэг. Тэдний уран бүтээл яг л тийм. Надаар хэлүүлэлтгүй ихэнх нь сонсдог, мэдэрдэг л байлгүй. Аа харин шинэ үеийн залуус бол ихэнх нь зааада бараг сонирхохгүй л шахам байгаа байх. Тэдэнд хандаж хэлэхэд заавал сонсоод үзээрэй. Жинхэнэ урлаг, уран бүтээл. Хамтлагийн дуучин Батчулуун /Баачка/ -н хэлсэн "Ер нь урлагт өнгөрсөн бүхнийг хоцрогдсон гэж ойлгох нь хамгийн буруу. Мөнхийн бутээл гэж байдаг. Түүнийг төрүүлэхийн төлөө уран бүтээлч цаг хугацаанд элэгдэж байдаг. Орчлон гэдэг чинь авьяастай хүнээ хайрладаггүй юм" гэж хэлсэн үгтэй үнэхээр л санал нийлдэг. Тэд олон олон үеийнхний хувьд үнэхээр л МӨНХИЙН БҮТЭЭЛ г төрүүлж чадсан жинхэнэ уран бүтээлчид.
Ангилал:
Дуу хөгжим
Monday, March 26, 2012
Hammock - Breathturn *** Shoegaze, Post Rock сонсоол үз
Поооост орооок гэх хөгжим эрчимтэй татагдаж байгаа. HAMMOCK бол Америкын 2 гишүүнтэй Post Rock хамтлаг. Энэхүү Breathturn гэх бүтээл нь тэдний Chasing After Shadows... Living with the Ghosts хэмээх 2010 онд гаргасан цомгийн уран бүтээл юм байна. Клип нь ч тэр дуу нь ч тэр үнэхээр гоё.
Ангилал:
Бичлэг,
Дуу хөгжим
Wednesday, March 21, 2012
Таалсан онч мэргэн үгс #6 уншаад байждээ :D
Онч мэргэн үгс ийг харах гэж олон хүмүүс миний муу блогоор орж ирдэгийг саяхан мэдлээ. Бас л овоо хэд гарчиж #6 гарсныг бодоход. Улбаршард өмнө нь орж байсан ОНЧ МЭРГЭН ҮГС -ийг ЭНДээс харж болно. За тэгээд уншицгаана биздээ. :D "Цөөхөн хүмүүс л Бороог мэдэрдэг. Бусад нь зүгээр л норж зогсдог" гэх үг их таалагдсан.
Ангилал:
Онч мэргэн үгс
Sunday, March 18, 2012
Юуны учир... А.Төгөлдөр
Сүүн шимээр торнин сүүдрээ шилгээж оддог
Суусар булгаар гангаравч сүнсээ хиртүүлж орхидог
Хүслээ уургалж чадалгүй шуналаа ганзгалан буцдаг
Хүний энэхэн хорвоод юуны учир мэндлэв...
Суусар булгаар гангаравч сүнсээ хиртүүлж орхидог
Хүслээ уургалж чадалгүй шуналаа ганзгалан буцдаг
Хүний энэхэн хорвоод юуны учир мэндлэв...
Ангилал:
Шүлэг
Saturday, March 10, 2012
BIG BANG 5th Mini Album ALIVE татах сонсох *** шуугиулж байнадөө цаагуур чэн
Хмм 2012 онд нийлэн эргэн ирж буй BIG BANG хамтлаг 5 дахь мини ALIVE нэртэй цомгоо гаргасан сонсогч фенүүдэд маш том бэлэг болж чадлаа. Тэд шинэ өнгө төрх, шинэ стиллыг бүрдүүлэн ирцгээсэн тунчиг таалагдлаа. Шинэ цомгийн дуунууд ч гэсэн. Солонгосоос бол гараад, тасраад Дэлхийд л гэж үзэх болсон залууст энэ зэргийн зүйл байх л юм :D
Ангилал:
Дуу хөгжим
Wednesday, March 7, 2012
The Compass хамтлаг шинэ үе, шинэ дуу хоолойг сонсохыг зөвлөж байна танд таалагдана!!!
Монголын амьд хөгжмийн хамтлагууд жил ирэх тусам чангарч байгааг та бүхэн тэдний уран бүтээлүүдээс илхэн харж байгаа бизээ. Шинэ залуу үеийнхэн маань харин сүүлийн үед нилээд хүч түрэн орж ирж байгаа нь сайн хэрэг. Амьд хөгжим сонирхогчид бол мэдээж The Compass хамтлагийг андахгүй. Харин мэдэхгүй хүмүүстээ танилцуулж байгаадаа таатай байна.
Ангилал:
Дуу хөгжим,
Миний бодол
Сонсоогүй юм биш бээз #18 Заавал сонс!!!
Ангилал:
Дуу хөгжим
Saturday, March 3, 2012
Хүн шиг... А.Төгөлдөр
Хэзээ үхэхээ үл мэдэхээс хойш
Хэн нэгнийг зовоогоод юу гэхэв
Нүцгэн орчлонд нүцгэн төрөөд, нүцгэн л буцдагаас хойш
Нүдээрээ бусдыг жадлаж, мунхагийн шуналаар өмчирхөөд юу гэхэв...
Эрх чөлөөг нэгэндээ бэлэглэн
Энэ орчлонг хайраараа гэрэлтүүлж
Үхэхийн цагт амьдарсан шиг үхэж
Үдлэх энэхэн хоромдоо хүн шиг амьдарцгаая хүмүүсээ...
А.Төгөлдөр. 2012.02.12.
Хэн нэгнийг зовоогоод юу гэхэв
Нүцгэн орчлонд нүцгэн төрөөд, нүцгэн л буцдагаас хойш
Нүдээрээ бусдыг жадлаж, мунхагийн шуналаар өмчирхөөд юу гэхэв...
Эрх чөлөөг нэгэндээ бэлэглэн
Энэ орчлонг хайраараа гэрэлтүүлж
Үхэхийн цагт амьдарсан шиг үхэж
Үдлэх энэхэн хоромдоо хүн шиг амьдарцгаая хүмүүсээ...
А.Төгөлдөр. 2012.02.12.
Ангилал:
Шүлэг