Friday, February 24, 2012

One Piece Anime Cosplay үздэг нь наашаа!!!

Cosplay -н талаар бол одоо ярихгүй хэхэ. Мэдээж сонирхдог нэг нь сонирхоно, сонирхохгүй нь бараг үзэн яддаг биз. Гэхдээ муунууд нь ч зарим нь үнэхээр хэцүү лд. One Piece гэдэг энэ Anime үздэг хүмүүүс нь андахгүй бизээ. Алдартай юм шиг байгаан би бол нэх сайн мэдэхгүйшт үнэндээ :P Гэхдээ бол үзэж байсаан бсан. Японд бол энэ Косплэй гээч чэн бүр хөгжөөд энүүгээр дагнасан Зурагчин, Загвар өмсөгч нтр гээд явж өгч. Энэ удаад жоохон PRO гаруудынхыг оруулахыг хичээлээ. Өмнөх Наруто, Блийч 2 г үзүүл үз. Эд нар бол ГОЁОО ГОЁ.

BIG BANG - BLUE 2012 залуус эргэн иржээ Гоёоо Гоё

Юуын өмнө Улбаршар блогийн админ гэж элийрсэн нөхөр байна гэж та нар бодож байгаа байх. Гэхдээ би лав нэг хэвэнд баригдах их дургүй таалагдсанаа л сонсдог. Зарим хүмүүс олон төрлийн хөгжим сонсоод энэ их гачи гар шүү гэж хэлдэг юм билээ. Хэхэ за тэр ч яахуу. Big Bang эргэн иржээ  цаа чинь. Стайл имидж нтрээ ч нилээн өөрчилцгөөсөн байна. Гоё ч зохисон. Тэдний 5 дах Mini AlbumBlue хэмээх дуу нь 2 сарын 21 нд цацагдаж эхэлсэн даруйдаа хит болж байна. Энэ 5 залуу үнэхээр хийж чадаж байгаа. Kpop -г Азид биш бүр дэлхийд таниулж яваа хүмүүс. Удахгүй MTV Awards дээр харна байх гэж бодож байгаа шүү. Хийж байна, чадаж байна. Өшөөг илүүг хийнэ бизээ.

Tuesday, February 21, 2012

Сар шинэдээ сайхан шинэлээрэй УЛБАРШАР

Цацал өргөн мялаах өглөө эртийн наран
Цантаж бууралтсан талыг гэсгээж мандахад
Цадиг түүхийн сударт нэгэн хуудас нэмэгдэж
Цагаан сартай золголоо
Баясгалан хэмээх УСАН ЛУУ жилдээ
төрлөөрөө түвшин амгалан
элгээрээ энх амгалан байхын
ерөөлийг өргөн дэвшүүлье.
САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ

Thursday, February 16, 2012

The Knife 'Heartbeats' (live) янзтай

Ердөөсөө л энэ дуунд автаж уусч эхэлдэг шүү :P The Knife хамтлагийн талаар товчхон гэвэл Шведын Готенбург гэх хотоос гаралтай бас анх 1999 онд байгуулагдсан, эгч дүү Karen Olof нараас бүрдэх электроник хамтлаг юмдагуудаа. Дууны хувьд гэвэл 2004 оны 9-27 гарсан ба тэдний 4 дэх цомог Deep Cuts цомгийн уран бүтээл юм байна. 80 аад оны электроник хэмнэл за тэгээ д Karen ямар  стайлаар дуулаад бйагааг нь бол мэдэх юм алга үнэхээр төгс зохицол шиг санагдлаа. Тайван, хөнгөхөн үнэхээр донтуулж байнадөө.

Tuesday, February 14, 2012

Гүүглийн шинэ үйлчилгээ Drive Dropbox-ийн хаанчлалд заналхийлэх нь

Wall Street сэтгүүлд мэдээлсэнээр Гүүгл компани дараагийн шинэ үйлчилгээгээ гаргах гэж байна. Энэ нь үүлэн технологид суурилсан файл хадгалах, түгээх үйлчилгээ байх бөгөөд Drive хэмээн нэрлэгдэнэ. Apple, Майкрософт, Dropbox, SugarSync зэрэг компаниуд үүнтэй адил төрлийн үйлчилгээг санал болгож байгаа боловч Гүүгл томоохон давалгаа үүсгэж мэдээллийн сайтууд болон блогчдийг багагүй шуугиулах бололтой. Ажиглагчдын үзэж байгаагаар Гүүгл компани бичиг баримт хадгалах, түгээх чиглэлийн үйлчилгээнүүдэд хөшүүн хандаж ирсэн ч үүнээс ангижрах гарц нь үүлэнд суурилсан шинэ үйлчилгээ байх ажээ.

Adele - Set Fire To The Rain Cover by Masha өвөрмөц бас гоё

Adele энэ дууг муухай гээд хэлээрэй хэхэ. Манай хүн Grammy Awards дээр яасан ч гоё болсон байв. Авах ёстой шагналуудаа ч авлаа сайхан байнөө. Set Fire To The Rain энэ дууг Маша үнэхээр гоё cover хийсэн. Дотроос дуулж байгаа нь таалагддаг. Мэдээжээс Adele ээс гоё гэхгүй л дээ. Гэхдээ нэг зүйл удаан сонсоод арай өөрийг сонсмоор санагддагдаа :D
Энэ ковэрийг ТАТАХ бол байна. Би л нэх сайн мэддэггүй л болохоос энэ Маша чэн YouTube дээ од юм билээ. Эсүүл бүр тэрүүгээр ч зогсдоггүй байж мэднэ.

Friday, February 10, 2012

Zeds Dead – Adrenaline EP эднийх нээрээ үнэн тасарцаан

Zeds Dead энэ 2 нөхрийг мэдэх нэг нь мэдэх байх. Саяхан нэг ийм 4 дуутай мини цомог гаргаж л дээ. Саяхан ч гэждээ одоо бол хуучин болох нь 2012-1-23 шт. Гэхдээ энэ нилээн шуугиулаад авлаа. Dubstep дахин дахин Dubstep энэ үнэхээр хурц бас доргио :D Хэхэ нэг шөнийн дотор хичнээн пост шахчивдаа олдсон дээр нь гээл авч байнадөө нээрээ. Энийг заавал сонсоорой солллллиотой!!!

Л.Өлзийтөгс *** Unknown Poem

Цас болгон өөр өөр будардгийг
Цаг мөч бүхэн үхэл байдгийг
Анзаарахын тулд би арван жил үхэв
Зовлон гэдэг дотор минь байдгийг
Зовно гэдэг л амьдрал болохыг
Анзаарахын тулд би арван жил төөрөв
Торгоны өнгөнд илч байдаггүйг
Толинд туссан сар гэрэлтдэггүй болохыг
Анзаарахын тулд би арван жил сохров
Хүснэ гэдэг л там болохыг
Хүрнэ гэдэг чинь төгсгөл болохыг
Анзаарахын тулд би арван жил тэмүүлэв.
Олсон бүхнээ, олоод атгасан бүхнээ
Орхихын тулд одоо арван жил хэрэгтэй..

Эх сурвалж

Бүтээлч шүүмжлэл (Сургамжит өгүүллэг)

Энэтхэг оронд нэгэн алдарт зураач амьдардаг байжээ. Олон хүмүүс түүний зургийг хамгийн гайхамшигтай, ямар ч өө сэвгүй гэж хэлдэг байв. Тиймээс өнгө будагт мэргэшсэн хүн буюу “Ранга Челэри”-г товчлоод “Ранга Гуру” гэж дууддаг байв.
Түүний швийг Рачижи гэдэг байв. Рачижигийн сургалтын хугацаа дуусахад тэр төгсөлтийн нэг зураг зурж багшдаа үзүүлээд үгийг нь сонсохыг хүсчээ…
Ранга Гугу түүнд ”Одоо чи зураач боллоо. Тиймээс чи зургаа ард түмэнд үзүүлж тэдний үгийг сонсох хэрэгтэй. Зургаа хотын хамгийн хөл хөдөлгөөн ихтэй газар аваачиж тавь” гэжээ.

Аз жаргалын түлхүүр (Сургамжит өгүүллэг)

Нэгэн худалдаачин аз жаргалын нууцыг олж мэдүүлэхээр хамгийн мэргэн ухаантай хүн рүү хүүгээ явуулжээ. Залуу хүү 40 хоногийн турш элсэн цөлийг гатлан туулж явсаар толгодын дээр сайхан харш байхыг олж хараад тийшээ очжээ.
Хайж явсан мэргэн нь энд амьдардаг байв. Мэргэнтэй уулзах гэсэн хүмүүс харшаар дүүрэн байлаа. Энэ харш хүүгийн бодож байсан шиг тийм сайхан үзэсгэлэн төгс харагдахгүй л байлаа. Хүү бүтэн 2 цаг хүлээж байж сая мэргэн ухаантантай уулзах завшаан олжээ. Хүүгийн зорьж ирсэн хэргийг анхааралтай сонссон ухаантан асуултанд хариулах тийм их цаг алга гээд хүүг харшийг үзэж танилцаад 2 цагийн дараа ир гэжээ.