Friday, January 27, 2012

Сонсоогүй юм биш бээз #17

Ойрдоо тасарцан сэтгэл сэргээсэн цоглог дуу сонсолгүй удаж. Гайтай хэдэн Dubstep орууллаа :D ихэнх нь гараад сар нтр болсон дуунууд байна. Энэ 17 д багтсан дуунууд надад үнэхээр таалагдаж байгаа. Дуунуудаас дурдвал Lambert - Better Than I Know Myself, Skrillex - Breakn' A Sweat, 2011 оны топ дуунуудын Mashup, Rihanna - We Found Love (3LAU Big Room Bootleg), The Weeknd - Same Old Song (Paper Diamond Remix), Flo Rida ft Sia - Wild Ones, Krewella - Killing it, Gym Class Heroes - Ass Back Home ft. Neon Hitch (Brenton Duvall Remix) гээд дуунуудыг багтаалаа. Хамтдаа таалахуу? яахуу? хаха. Таалагднааа над итгэлд.

Таалагдсан онч мэргэн үгс #5

Таалагдсан хэдэн үгсийг оруулж байна. "Битгий бууж өг эхлэл хэзээд амар байдаггүй" гэх үгнээс их урам авч байгаа шүү :D Онч үгс гэдэг бол үнэхээр үнэ цэнэтэй зүйл. Хэн үүнийг хэдхэн минут эсүүл хэдхэн цаг сууж байгаад санаандаа бууснаа хэлээгүй. Магдагүй нэг үг нэг хүний амьдрал байхыг үгүйсгэхгүй шүү дээ.

Wednesday, January 25, 2012

Хүнийг бичгийн хэвээр нь шинжихүй

За сүүлийн үед ч хүмүүс гараар бичихээсээ илүү цахим тооцоолуур дээр шивих нь олширчдээ. Гараар бичихийн ач тус уг нь их юм шиг байгаан. Гэхдээ нөхцөл шаардлага нь ийм болчихождээ гээл өмөөрчихөөсдөө. Хүний бичгийн хэвийг нь хараад анхан шатны үнэлэмж авахуйц зөвлөгөө оруулж байна. Таны бичгийн хэв аль нь вэ?

Friday, January 20, 2012

Монгол бахархал, Монгол эрдэм, Монгол ухаан * заавал үз!

Монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлэгт Ш.Чоймаа багш орсон энэхүү дугаар үнэхээр орчин цагийн залуус, залуус ч гэлтгүй Монголоо мэдэхээ байсан бүх хүнд л хэрэгтэй сайхан ярилцлага болжээ. Нэвтрүүлгийн хувьд үнэхээр чанартай болдог гэж хувьдаа би дүгнээд байгаа. Бүх л талаараа. Нээрээ л бид нар өөсдийн түүх, өв соёл уламжлалаа мэдэхгүй байж харийнхруу дэндүү тэмүүлдэг, хошуурдаг болсон. Шинэчлэл, хөгжил, өсөлт гэж нэрлэчихээд яагаад л уруугаа, доошоогоо доройтол руу зүглээд байгаа юм болдоо. Бодох л асуудал. Сурах мэдэх зүйл дэндүү их байнадаа. Монгол хэл бичиг, Монгол түүх соёл устахад дэндүү ойрхон ирээд байнадаа ЭМГЭНЭЛ!!!
Орчин үеийн Монгол Каллиграфыг үндэслэгч Баттөмөр гуай гэх тэр хүний ярианаас их зүйлийг мэдэж авлаа. Хээгүй сайхан эр бололтой. Бас дэндүү бахархмаар мундаг зүйлс ихийг хийжээ.
Уламжлалт ийм заншилтайгаас
Уудам дэлгэр миний АЗИ
Урт удаан түүхэндээ
Ухаантан олныг төрүүлсэн юм.
Урьдын тэр мэргэдийн
Удам болж төрсөн юм би
Туулж өнгөрүүлсэн амьдралынх нь
Туурыг нь хатаахаар өссөн юм би

Wednesday, January 18, 2012

Сонсоогүй юм биш биз #16 Indie Rock талдаа

За энэ чинь юу юу ч болчивдоо. Юу ч болоховдээ 16 л гарж байна. :D Дандаа Indie дуунуудаас бүрдүүлэхийг хичээлээ зарим нь яг ч мөн байсан юмуу бүү мэд хэхэ. Би л Indie гэж бодоод хийсийм шүү. Нэг л тийм өөр гоё сонсогддог юмаа. Ихэнх нь дууны COVER ууд байгаа. Зүэр л ориг-г нь бараг бүгд мэддэг дуунууд болохоор харьцуулаад сонсоход л мэдэгдэнэ. Дандаа л электроник дуугаар бүрдүүлдэг байснаа тэвчээд энэ удаад алгасав. Гэхдээ хүмүүс сонин таалахаасаа таалахгүй нь их байдын сонин.

Friday, January 13, 2012

"МОНГОЛ БЭЛЭГ" ХӨДӨЛГӨӨН

Удахгүй Монголын үндэсний хамгийн том баяр болох Цагаан сар болох гэж байгаатай холбогдуулан нэг сайхан хөдөлгөөн, санаачлага гарсныг блогтоо нийтлэж байна. Дандаа л ниргэсэн хойно нь хашгирч байхаар хэдүүлээ одооноос өөрсдөө энэ бүхнийг өөрчлөхөд хамтаараа, нийтээрээ  захаас нь ч болов эхлэх ёстой байх. Асуудлыг бүхэлд нь авч үзэн бухимдаад байлгүй нэгжээс нь өөрсдийн чадахаасаа эхлэх нь хамгийн зөв зүйтэй алхам. Эх оронч хүн хужааг зодох биш хужаа барааг авахгүй байхад л болох биш үү. За тэгээд юу хэлэх гээд байгааг дэлгэрэнгүй уншиж танилцана биздээ.

Monday, January 9, 2012

The Weeknd - Echoes of Silence шинэвтэр mixtape

The Weeknd буюу Abel Tesfaye шинэ микстэйпээ өнгөрсөн оны 12 сарын сүүлээр гарсныг завгүйгээс болж олж мэдэлгүй явж явж явж өнөөдөр олж мэдэж байна шт :D Өөрөө ч шальтай сонсож амжаагүй болхоор энэ дуу нь ийм тийм гэж хэлж мэдэх юм үнэндээ алга. Ямартай ч эхний өдрөө 50000 татацтай байсан гэнэ. Их л өвөрмөц бүтээлүүдтэй гэдгийг та хэдийн Улбаршард багтсан бүтээлүүийг нь сонссон бол мэдэж байх учиртай. Сонсоогүй бол ЭНД байна. Гаргасан бүх цомгоо нээлттэй тавьдаг татаж авах бол өөрийнх нь сайт руу ороод татаж болно.
http://the-weeknd.com/
хүмүүсийн анхаарлыг татаад байгаа энэ цомгийг хэдүүлээ бас анзааралцъя л даа. Нэг сонсчихоор донтуулдаг эд дээ хэхэ.

Saturday, January 7, 2012

Р.Чойном найрагчийн өөрөө уншсан шүлэг + Бусад шүлэг

Чойном агсан амьд ахуйдаа энэ "Ээжээс зүүдэнд ирсэн захидал" гэх сайхан шүлгийг уншиж байж. Шүлгийн хувьд үнэхээр сайхан юмаа. Эх хүний үрээ гэсэн сэтгэл, зэмлэл, хайр. Түүний олон гайхалтай бараг амьдралын зарчим ч гэмээр тийм сайхан шүлгүүд бий. Зүгээр л энэ шүлгийг өөрийн дуу хоолойгоор уншсан нь илүү сайхан бас сэтгэлд ойр санагдсан. Хаа нэгтээ харж байсан санагдана нээрээ л "амьдралын хуулийг шүлгээр бичдэг хүн" гэж. Онож хэлсэн. Чойном агуу Монгол хүн, агуу найрагч байсныг нь бүгд мэддэг байсан, байгаа, байх ч болно. Гэхдээ түүний хүсэл нь өөрийгөө магтуулах сайшаалгах байсангүй. Харин үр хойчоо амьдралд хазгай гишгүүлэхгүйн төлөө бүх сэтгэл, авъяас чадвараа зориулан байж бичсэн алт шүлгүүдийг нь бид биширч, түүнээс нь суралцах, таньж мэдэх хэрэгтэй болов уу.
Үхсэн хүнд нэхэж олгодог 
Үнэгүй алдар, үнэгүй матгаал хэрэггүй 
Үнэн хэрэгтэй 
гэж нэгэн шүлгэндээ тэрээр бичсэн байдаг. Энэ шүлгүүд л үнэн шүү дээ.

Friday, January 6, 2012

Сонсууштай монгол дуунууд

Улбаршард дандаа л гадаад дуунууд орж байдаг. Энэ нь гэхдээ Монгол шинэ уран бүтээлүүд тэгж олноор гараад байдаггүйтэй холбоотой. Гэхдээ л бас манайхан сайн хийдэг болоод байгаа. Бүр 3, 4 сарын өмнөх дуунууд ч байгаа. Өөртөө хамгийн их таалагддаг, таалагдсан монгол дуунуудаа орууллаа. Аминдаа л шинэ гэсэн хэдийг түүлээ. Цухас дурдвал Болд, Агиймаа - Зүрхэн хоёр алга, A Sound - Sometimes i get /гоё дуу болсон байналээ/ A Sound - Чин зүрхний хайр /унтлагийн дуу :P гэхдээ гоё/, Цэлмүүн - Хайр амлаач, TigerFish - Намуун орой /Никитон cover/, Vanquish - Он цаг хугацаа гэх мэт. Soundcloud -р тэнэж яваад Ариука гэж нэг залуугийн профайлаар нь оров. Voice club блогийн админ юм шиг байна. Энэ залуу өөрөө ая хийдэг бололтой. Зарим нэг аянууд нь таалагдлаа орж сонирхоно биз. Сүүлийн үед ч тэгээд мундаг мундаг ая хийчихдэг чадварлаг залуус ч олон болждээ.

Tuesday, January 3, 2012

Toe - Goodbye (with Toki Asako) төгсөрцөн сонсоод л үз

Явж байж нэг ийм видео олж үзвээ. Toe гээд Японы нэг Instrumental Rock Indie Rock, Post Rock урсгалаар тоглодог нэгэн хамтлаг байдаг юм байна. Энэ Goodbye гэдэг дуу нь ч их гоё, өөрсдөө яасан ч гоё эмоцтой тоглодог юм. Тэр дундаа бөмбөрчин залууг анзаараарай үнэхээр дэндүү тоглодог, сүүлдээ бараг уйлж байвуудаа. Хэлэх сайхан үг олдохгүй байна. Зүгээр л төгс. Төгс юм гэж байхгүй бол тэр лүү хамгийн их ойртсон нь энэ байх шүү. Миний л мэдрэхүйд тэгж хүрсэн. Харин нэг жижкээн таалагдаагүй юм нь vocal нь Toki Asako гээд энэ бүсгүй жоохон дундаа ороод дуулцан бол утга болох байсан шиг санагдсан. Гэхдээ л гоё дуулсан гоё бүсгүй байналээ :D За тэгээд цаашлаад завтай болохоор хамтлагийн олон сайхан бүтээлүүдийг нь хүргэхээр төлөвлөж байна.
Хамтлагийн талаар товчхон:
Instrumental Rock
Kashikura Takashi - Бөмбөрчин
Yamane Satoshi - Басс гитар
Mino Takaaki - Яг ямар гитар тоглодогийг нь сайн мэдсэнгүй
Yamazaki Hirokazu - Яг ямар гитар тоглодогийг нь сайн мэдсэнгүй
Website: Toe.st
Facebook: www.facebook.com/toemusic