Friday, November 9, 2012

Taquwami Live @2.5D SET япон залуугийн мэдрэмж

Tokyo -с гаралтай Producer Taquwami сүүлийн нэг жил үнэхээр эрчийг авч байгаа юм байна. Түүний талаар мэдээлэл тийм ч элбэг биш юм. Учир нь тэрээр энгийн л нэг залуу бөгөөд бүх дуунуудаа өөрийнхөө гэртээ, унтлаганыхаа өрөөнд бичдэг гэнэ. 2011 оны 1 сараас бүтээлээ туурвиж эхэлсэн юм байна. Тэрээр бусад Dj нар шиг энд тэнд очиж сэт тэр болгон тавиад явдаггүй юм байна. Анх тэрээр бүтээлүүдээ японд дэлгэн тавихад маш их шүүмжлэл түүнийг дагасан гэх бөгөөд тэрээр шантралгүй онлайн ертөнцөд түүнийг мэдрэн хүлээж авах хүрээлэл олдсон гэнэ. Учир нь нэг зүйлийг түүний бүтээлээс мэдрэх хүмүүс цаг хугацаа өнгөрөх тусам хүрээгээ тэлсээр нэгхэн жилийн дотор Experimental, Chillwave урсгалд нэрээ дуурсгасаар явна. Түүний бүтээлд үнэхээр нэг тийм өвөрмөц хэв маяг бас ямар нэг амьд зүйл байдаг. Би лав дуртай. Энэ тавьсан сэтийг нь нэг сонсоод үзээрэй дуустал нь. Ер нь их өвөрмөц.

No comments:

Post a Comment

Та сэтгэгдэлээ үлдээхдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү! Үл хүндэтгэсэн сэтгэгдэл үлдээсэн тохиолдолд админ устгах эрхтэй.