Tuesday, October 16, 2012

ХОТЖИЛТ БА ХҮМҮҮС * гэрэл зургийн уралдааныг National Geographic Mongolia зарлалаа

Хүрээлэн буй орчин, технологи, түүх, соёл зэрэг өргөн хүрээтэй нийтлэлийн бодлогоороо дэлхийд тэргүүлэгч “National Geographic” сэтгүүлийн Монгол дахь хувилбарын нээлт 9 сарын 29 бямба гаригт Төрийн ордонд болсон юм байна. Сайтруу нь ч гэсэн нэг ороод үзээрэй. Үнэхээр хүнд хэрэгтэй, үзүүштэй зүйлээр дүүрэн. http://www.nationalgeographic.mn/
Хүн төрөлхтний зүрх сэтгэлд эх дэлхийгээ хайрлах, асран хамгаалах, байгалиар дамжуулан өөрийгөө танин мэдэх үзэл санааг суулгаж ирсэн “National Geographic” сэтгүүл монгол хэлээр хэвлэгдэх болсноо албан ёсоор нээсэн гэнэ. Мэдлэг мэдээллийн бас нэг бодит суваг нээгдэж байгаа нь үнэхээр сайхан санагдаж байна. Нээлтээ хийсэнтэй холбогдуулан тэд монголын гэрэл зурагчдын дунд "Хотжилт ба Хүмүүс" гэх сэдвийн дор уралдаан зарлаж. Тэмцээн жил бүр тодорхой сэдвийн дор уламжлал болон зохиогдох гэнэ.Дэлгэрэнгүй мэдээллийг http://nationalgeographic.mn/contest/ холбоосноос орж үзэх боломжтой. 
Бүх гэрэл зурагчиддаа амжилт хүсье.

No comments:

Post a Comment

Та сэтгэгдэлээ үлдээхдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү! Үл хүндэтгэсэн сэтгэгдэл үлдээсэн тохиолдолд админ устгах эрхтэй.