Friday, October 12, 2012

Ямар хөгжим сонсдогоор нь хүмүүсийг ингэж тодорхойлж

Английн эрдэмтэд оюун ухааны коэффициент-IQ тухайн хүн ямар хөгжим сонсдогоос шууд хамаардаг гэсэн шуугиан тарьсан зарлалыг хийсэн байна.
Эдгээр эрдэмтэд туршилтанд оролцогсодтой олон төрлийн асуулт тестүүдийг явуулсан байна. Туршилтын гол үр дүн бол "Music That Makes You Dumb" буюу "Чамайг тэнэгдүү болгодог хөгжим"-ийг тодорхойлсон явдал. Үндсэн санаа нь ямар төрлийн хөгжим оюун ухааны чадварт сөргөөр нөлөөлдөг вэ гэдгийг олох юм. Оюун ухааны чадамжийг бууруулдаг хөгжимд өнөөгийн залуусын дунд хамгийн өргөн тархацтай хөгжмийн чиглэлүүд орсон байна.

Оюун ухааны коэффициентийг тодорхойлоход хамгийн бага үзүүлэлттэй гарсан хүмүүс бол Hip-Hop ба R'n'B хөгжим сонирхогчид байжээ. Шалгуурт сонгодог IQ-ийн тестүүд болон ЕБС-ийн суурь мэдлэгийн материал орсон байна. Арай өндөр үзүүлэлттэй нь сонгодог болон симфони хөгжим сонсогчид байв. Харин эцэг эхчүүдийн гайхшралд оруулсан зүйл бол хамгийн өндөр оюун ухааны үзүүлэлттэйд хүнд хөгжим, рок сонирхогчид орсон явдал юм.
Дуртай хөгжим зан төлвийн тухай хэлж өгнө.
Британийн эрдэмтэд дэлхийн олон орны 36 мянган хүмүүсийг судалгаанд оролцуулан хөгжмийн сонирхол болон хувь хүний зан чанар хоорондоо холбоотойг баталсан байна.
Судалгааг Единбургийн Хэриот-Уотт их сургуулийн Хавсрага сэтгэл судлалын тэнхимийн эрхлэгч профессор Адриан Норт удирдан явуулжээ. Судалгааны үр дүнгээр сонгодог хөгжим сонирхогчид бол сул дорой, ичимтгий, харин хүнд металл сонирхогчид-сайхан сэтгэлтэй, биеэ даасан хүмүүс гэнэ.

Энэ судалгаа нь энэ төрлийн чиглэлд хийсэн хамгийн том судалгаа байсан бөгөөд үр дүн нь гайхалтай" хэмээн Норт хэлжээ.

Хамгийн санаанд оромгүй дүгнэлт бол сонгодог хөгжим болон хүнд металл сонирхогчид нь ижил төрлийн хүмүүс гэнэ. Профессорын яриагаар аль аль талын хүмүүс нь бүтээлч, биеэ даасан, мөн нийтэч бус хүмүүс байдаг байна. "Нийгэмд хүнд рок сонирхогчид бол депрессд орсон, амиа хорлолтонд ойрхон, нийгэмд аюултай хүмүүс гэсэн тогтсон хандлага байдаг. Гэвч эдгээр хүмүүс бол үнэндээ ямар ч гэмгүй хүмүүс ба нарийн мэдрэмжтэй хүмүүс байдаг байна" хэмээн нэмжээ.
Судалгаанд 104 төрлийн хөгжим сонирхдог 36 мянган хүн оролцжээ. Тэдгээрээс:

BLUES - Өөрийгөө үнэлэх үнэлэмж өндөр, бүтээлч, нийтэч, зөөлөн, тайван.
JAZZ - Өөрийгөө үнэлэх үнэлэмж өндөр, бүтээлч, нийтэч, зөөлөн.
RAP - Өөрийгөө үнэлэх үнэлэмж өндөр нийтэч.
OPERA - Өөрийгөө үнэлэх үнэлэмж өндөр, бүтээлч, зөөлөн.
COUNTRY AND WESTERN - Ажилсаг, нийтэч.
REGGAE - Өөрийгөө үнэлэх үнэлэмж өндөр, бүтээлч, хөдөлмөрч бус, нийтэч, зөөлөн, тайван. DANCE - Бүтээлч, нийтэч.
INDIE - Өөрийгөө үнэлэх үнэлэмж доогуур, бүтээлч, хөдөлмөрч бус, тайван бус.
BOLLYWOOD (Энэтхэг Hollywood) - Бүтээлч, нийтэч, тайван бус.
ROCK/HEAVY METAL - Өөрийгөө үнэлэх үнэлэмж доогуур, бүтээлч, хөдөлмөрч бус, нийтэч бус, зөөлөн, тайван.
CHART POP - Өөрийгөө үнэлэх үнэлэмж өндөр, бүтээлч бус, хөдөлмөрч, нийтэч, зөөлөн, тайван.
SOUL - Өөрийгөө үнэлэх үнэлэмж өндөр, бүтээлч, нийтэч, зөөлөн, тайван.

Эх сурвалж

1 comment:

Dolgion Kh said...

Би хөгжмийн урсгалаар хязгаарлагддаггүй хүн болохоор одоо аль нь болж таарах вэ, хэх.

Post a Comment

Та сэтгэгдэлээ үлдээхдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү! Үл хүндэтгэсэн сэтгэгдэл үлдээсэн тохиолдолд админ устгах эрхтэй.