Monday, July 2, 2012

Van She хамтлаг тэнэг гоё тэхүү | Сонсоогүй нь заавал сонс

Өнөөдөр дууны эрэлд Soundcloud аар хэсч яваад ямар олон сайхан юмтай таарчивдаа. Ер нь Soundcloud аар тэнэх цаанаа нэг урамтай байдгийн хэхэ ангайтал ангайтал сайхан амьтад тууж явна шүү дээ. Тигээл шунал хөдлөөл Bookmark хийгээл хийгээл блогт хийж амжихгүй байсаар байгаал форматлаал алдчихна ххаха үнэн гунигтай. За тэр яахав асуудалдаа оръё. Van She тиймээ эд нар бол үнэхээр шинэлэг, соргог, хөгжимлэг, мэдрэмжлэг, элий залуус. Хамтлаг анх 2005 онд Австралийн Сидней хотноо bass guitar/vocal Matt Van Schie (Van Ski), drums/sequencer Tomek Archer, synth/guitar Michael Di Francesco мөн quitar/vocal Nicholas Routledge гэх 4 залуугийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдсан Electro Pop хамтлаг юм. Анхны цомог нь 2008 онд "V" нэртэйгээр гарч байсан ба 2005 онд Van She EP, 2009 онд Ze vemixes EP цомогуудаа гаргаж байсан бөгөөд 2012 оны 7 сарын 6 нд Idea of Happiness нэртэй цомог нь гарах гээд хүмүүсийн зүрх хаагдах дээрээ тулаад байна. Энэ онд гарах цомог үнэндээ галзуу. Ёстой солиоруулна. Хэлэх ч сайн үг алга хаха. Шинэхэн зарим дуунууд цацагдаж эхэлсэн бөгөөд Jamaica, Idea of Happiness зэрэг дуунууд үнэндээ л фенүүдийнхээ цусыг нь хөөргөөд амжсан. Like and Share ээ мартав хаха.

Jamaica таалагдсан болоод үсрээд ороод ирсэн гэж бодож байна хэхэ. Үнэн ээ хэл гэж мэгээд :p
За тэгүүл цаашилнаа. Шинэ цомгийн хамгийн анхны цацагдсан цомгоор нэрлэгдсэн дуу болох Idea of Happiness -г нэг сонсоод үзээрэй янззззын.

Ийм л байна хэхэ. Арай өөр байгааз. Van She хамтлагийн албан ёсны:


Энэ сарын 6 нд албан ёсоор цацагдах Idea of Happiness нэртэй цомог нь 11 track + 2 bo bo bonus тай гэлцэх юм. 

01. Idea Of Happiness 3:28
02. Calypso 4:16

03. Jamaica 4:33
04. Sarah 4:41
05. Radio Waves I 2:07
06. You’re My Rescue 3:35
07. Tears 3:40
08. Coconuts 3:58
09. Beat Of The Drum 5:15
10. Radio Waves II 3:18
11. We Move On 2:48

Цомог гарахаас өмнө цацагдсан 2 сингл үнэндээ л хүмүүсийг хүлээлтэнд оруулж чадсан бөгөөд Remix цомгийг нь хүртэл гаргаад амжсан. Van She нь зөвхөн өөрсдөө уран бүтээл хийхээс гадна бусад уран бүтээлчидийн дуун дээр Remix маш их хийдэг юм билээ. Сайн ч болох юм. Хамтлаг нь ерөнхийдөө 80 аад оны стайлаас эх авч бүтээлээ туурвидаг бөгөөд үндсэн хэмнэл өнгө нэг хуучны хирнээ донжтой тэр маяг бол байгаан. 

За цомог яахуу гардгаараа гарна. Харин тэдний өөр дуунуудыг сонсмоор байвал Улбаршар танд тэдний 2005 онд анх гаргаж байсан Van She нэртэй EP г нь сонирхуулъя. Бас зүгээр гэхдээ л сүүлийн уран бүтээлүүд нь яалтачгүй илүү сайн юм гэж бодогдсон. 


За нэг иймэрхүү таалагдсан бол таалагдлаа гээд лайк биш юмаа гэхэд коммэнт үлдээгээч :P 

Эдний бас бус дуунуудыг нь тигээд сонсмоор байгаа бол дээр линкүүдээр нь тэнэж олоод сайхан сонсоно биздээ. Soundcloud нь л дээр дээ :P
Аан нээрээ энийг нэг үзээдхээрэй хаха бас л элий гарууд байгааздээ.


1 comment:

Skab said...

Дуунууд ч бол тасарцан.. сонсоол шуурхай татлаа
яасан ч элий клиптэй юм :))
яасан ч урт бичлэгэв нөр их хөдөлмөр байна
thumbs up :)

Post a Comment

Та сэтгэгдэлээ үлдээхдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү! Үл хүндэтгэсэн сэтгэгдэл үлдээсэн тохиолдолд админ устгах эрхтэй.