Friday, June 29, 2012

Монголын анхны Косплэй их наадам!!! Орж үзээрэй!

Сонирхууштай, мэдүүштэй нэг юм дуулагахад Залуус маань хамтраад Монголдоо хамгийн анхны COSPLAY наадам зохион байгуулж байгаа гэнэ. Цаг үе залуус гэж ийм л байдагдаа хэхэ. Cosplay гэдгийг нэх сайн ойлгохгүй байгаа бол Улбаршар өмнө нь танд танилцуулж байсан билээ энд энд бас энд ороод уншиж болно. За тэгээд 7 сарын 5 нд Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу ПАРК д болох юм байна. Идэвхтэй оролцоорой залуусаа. Тигээд хотын төвөөр парад болно гэнэ. Гэрэл зурагчид ч гэсэн тэр сайхан мөчийг бүү алдаасай.

Сайн байцгаана уу? Анимэ, Манга болон Жрок хөгжим сонирхогч, Кэндо урлагийг сонирхогч та бүхэндээ энэ өдрийн мэндийг дэвшүүлж байна.
Өнөөдрийн онцлох мэдээ бол 2012 оны 7-р сарын 5-ны Өдөр үндэсний Соёл Амралтын Хүрээлэнд 1 цагаас Монголын Анхдугаар Косплэй Их Наадам болох гэж байгааг дуулгах таатай байна. За тэгээд юуны түрүүнд билетын үнэ 1000 төгрөг болсон байгаа. Зүгээр Парк руу орохдоо төлдөг 1000 төгрөгний билет аваад ороход хангалттай.

Харин энэхүү өдөр Отакү дэлгүүр, Мэйд Кафе, jrock дэлгүүр ажиллах тул тэндээс юм худалдаж авах хүмүүс өөрсдөө мөнгөтэй ирэхээ мартуузай.
Мөн үйл ажиллагаа болох өдөр та бүхэн косплэйтэй ирэхдээ хамаагүй ил задгай хувцас бүү өмсөөрэй, косплэйгүй нь энгийн хувцастай ирсэн ч болно тийм болохоор би косплэйгүй гэж санаа зовох хэрэггүй. Гол нь та бүхэн ямар нэгэн байдлаар Косплэйтэй ирвэл маш хэрэгтэй шүү бид нэг бэлэг бэлдэж байгаа түүнд маш хэрэгтэй байгаа юм.
Тэгээд залуусаа ичиж зовох юмгүй тэнд бүгд л нэг зүйл сонирхдог хүмүүс байх тул найз нөхөд болон хайртай дотны хүмүүстэйгээ хамтдаа хүрэлцэн ирэхийг урьж байна.

Ерөнхий зохион байгуулагчид болон хамтран ажиллаж буй байгууллагууд:
Үндэсний Соёл Амралтын Хүрээлэн
Монголын Jrock холбоо
Монголын Анимэ Манга сонирхогчдын холбоо (МАМСХ)
Ub Kendo
Мөн ”DreamSubs.net"
“Animax.mn”
”Monsub.com”
”Kinosub.com”
”Animesgate.net”
”MagicManga.blog”
”SubsCrew.blogspot.com”
”Anime.gblog.mn

Ерөнхий ивээн тэтгэгч:
-Creative Island LLC
-Prince Fashion Дэлгүүр
-Otaku Дэлгүүр

Урилгаар:
Kasora
Visual moon
Songomol
No-k
The Seasons
AciDicA хамтлагууд хүрэлцэн ирэх болно.

Дэлгэрэнгүйг
nakutsi@yahoo.com оор холбогдож асууж болно эсвэл.
99907544 дугаараар холбогдож асууж болно.


No comments:

Post a Comment

Та сэтгэгдэлээ үлдээхдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү! Үл хүндэтгэсэн сэтгэгдэл үлдээсэн тохиолдолд админ устгах эрхтэй.