Friday, June 29, 2012

Жинхэнэ Баялаг

Нэгэн баян хүн гэрийнхээ хананд хадах, үе дамжин хадгалагдах ерөөлт үг бичиж өгөөч гэж Сэнгайг гуйж гэнэ.
Сэнгай том гээч цаасан дээр: "Эцэг өнгөрч, хүү үхэж, ач гуч нар нь үхнэ" гэж бичжээ.
Баян хүн уурлан: "Гэр бүлдээ аз жаргал хүсэн ерөөсөн үг хүстэл, та яагаад тохуу хийв?" гэхэд, Сэнгай:
"Тохуу хийх бодол надад байсангүй. Гэвч таныг өнгөрөхөөс өмнө таны хүү өнгөрвөл, та араас нь ихэд харамсан гаслах болно. Хэрэв таны хүүг өнгөрөхөөс өмнө, таны ач гуч нар өнгөрвөл, та хоёр хоёулаа гуниглах болно. Харин таны гэрийнхэн миний бичсэн энэ дэс дараатайгаар ертөнцөөс халин одвол, амьдралын хэвийн хэмнэл болно. Үүнийг би жинхэнэ баялаг гэж нэрлэдэг юм" гэж хариулжээ.
Эх сурвалж

No comments:

Post a Comment

Та сэтгэгдэлээ үлдээхдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү! Үл хүндэтгэсэн сэтгэгдэл үлдээсэн тохиолдолд админ устгах эрхтэй.