Wednesday, June 27, 2012

Be Creative | Шинэ санаа хэрэгтэй байгаа хүмүүст гоё санаа олох арга :>

Шинийг эрэлхийлж, шинийг сэтгэж бусдаас ялгарах дуртай бүтээлч залуустаа хэрхэн оновчтой шинэ санааг хялбар бөгөөд сонирхолтой аргаар олох вэ гэдгийг хүргэж байна. Таны санаа таных л байх болно. Хэзээ ч үл давтагдах гайхамшигтай олон санаанууд бүгд л энгийн нэгний энгийн бодлоос эхтэй байдаг. Магадгүй тэдний нэг нь та ч юм билүү. Туршаад үзээрэй!!! BE CREATIVE

1. No copy no paste please!! 

Хүмүүс шинэ санаа гэхээр хамгийн түрүүнд бусдын хийсэн ажлыг, нэгэнт хийцэн байгаа юмыг санаа авах гэж харахаа боддог. Тэгэхдээ нэгэнт хийсэн юмыг A,B копидод яахын бэ?? Бас миний ч гэсэн гаргадаг гол асуудал нь санаа гэхээр бүр аймар том юмнаас бодож эхэлдэг. Тэгтэл яг үнэндээ бүх юм тэр чигээрээ санаа оноо байдаг болохоор улс орны бодлого төлөвлөх гэж байгаам шиг сүртэйгээр эхлэх хэрэггүй. Бусдыхаас санаа авсан биш чиний дотроос гарч ирж байгаа юм цорын ганц шинэ санаа болохоор эхлээд тэрийгээ үнэлэж сурах хэрэгтэй. Харагдах байдал, сэдэв нь ямар ч байж болно. Who the hell cares~ Ur mind is fuckin brilliant in ur own way!!! Тэгээд ч өөрийхөөрөө хийсэн юмыг чинь өөр хэн ч үгүйсгэж, хуулж чадахгүй. Thats my point! 

2. Чи юунд дуртай вэ? 

Дуртай дуугаа сонсоод кайф авдаг шиг дуртай юмаа ажил болгоод эхлэвэл бүр бодитой кайфыг мэдрэнэ. Хамаг сэтгэл зүрхээ зориулахгүй байхын аргагүй санагддаг болохоор. Шинэ санаа олоход хамгийн түрүүнд би юунд дуртай билээ гэдгээ дахиж нэг харах хэрэгтэй. Нэг тоглоом шиг ийм арга байдын. 
~ Эхлээд өөрийхөө дуртай 100 ш юмыг нэг нэгээр нь дугаарлаж байгаад жагсаагаад бич. Юу ч хамаагүй.. /Бороо, салхи, модтой чихэр, унтах, дугуй унах, oasis.../ санаанд чинь орж ирж байгаа болгоноо. 
~ Жагсаалтаа харж байгаад x,y тэнхлэгтэй график байгуул. 
-x талд нь бичсэн зүйлээс чинь хот гэсэн ангилалд хамаарах зүйлээ 
+x талд нь хөдөө хийж болох зүйл 
+y гадаадад
-y монголд гээд бичсэнээ харж байгаад дугаараар нь график хийгээд үз. Эсвэл өнгөлөг, хар бараан, хуучны орчин үеийн байдлаар нь ч юмуу өөрийхөө хүссэн топикоор хуваагаад хийж болно. Үр дүнд нь өөрийхөө яг үнэндээ ямар сонирхолтой хүн бэ гэдгээ харж болно. 

Жишээ нь би нар, мустанг, тэнгис, унтахад дуртай гэхэд нар хотод туссан, мустангаар шөнө хотоор давхиж байхад илүү дуртай гэдгээр нь хот гэсэн хэсэгт оруулж болхын. Тэгээд ерөнхийд нь графикаа харахад магадгүй би хотод хэрэгжүүлж болохоор тийм санаа магадгүй cool mustangтай залуугийн тухай кино хийж болхын байна гэх мэтээр янз бүрийн санаагаа олж болно. Its so easy~ 

3. Mindmap

Энийг ганцхан шинэ санаа олоход биш бүх ажил, төлөвлгөөндөө хэрэгжүүлвэл илүү хурдан, амар, ашигтай аргыг олж болно. Нэг ёсондоо энийг би яаж хийх вэ гэдгээ тархиа цэгцэлж өөрөөсөө олж байна гэсэн үг. Холливудад кино зохиол бичихдээ энэ аргыг ашигладаг. Ерөнхий нэг санаа болсон өгүүлбэрээ цаасныхаа голд тавьчих. 

Жишээ нь минийх: Шинэ хувцасны загвар гаргах байлаа гэж боды.. 
Эхлээд гол гол хэсгүүддээ хуваагаад Хэрэглэгч, борлуулалт, загварын шийдэл, гүйцэтгэл ч гэх юм уу тэгээд яг хуваасан хэсгүүддээ толгойнд чинь юу орж байгаа бүгдийг нь шууд шууд бичээд яв. Тэрийгээ дахиад цааш нь хүссэнээрээ задлаад нэг ёсондоо толгойдоо замбараагүй байгаа юмнуудаа бодитоор схемлэж харна гэсэн үг. Үнэхээр хэрэгтэй арга. Believe me~


Нийтлэл бичсэн: Булгаа 


1 comment:

agaaar said...

ххэхэх. БЛОГ ЧИНЬ ТААЛАГДСАН. Санаандгүй блогруу чинь орж ирэээл сүүлийн постоос эхний пост хүртэл уншжийндаааааа :)

Post a Comment

Та сэтгэгдэлээ үлдээхдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү! Үл хүндэтгэсэн сэтгэгдэл үлдээсэн тохиолдолд админ устгах эрхтэй.