Thursday, April 26, 2012

О.Дашбалбар агсаны онч мэргэн ҮГС, үзэл санаа

Монголын төр нийгэм, утга зохиол, соёл, яруу найргийн гарамгай зүтгэлтэн, үндэстний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцэгч, ард түмний хүү Очирбатын Дашбалбар /1957-1999/ хэмээх энэ агуу хүний үзэл санаа, мэргэн үгсийг уншиж суухад өөрийн эрхгүй омогших, бахархах сэтгэл төрдөг. Түүний уран бүтээл, үзэл санаанаас та жинхэнэ эх оронч үзлийг мэдрээрэй. Блогт урьд нь орж байсан Эйнштейны үзэл санаатай Монгол хүний нүд, сэтгэлээр үзвэл харьцуулах юм биш. Түүний энэхүү мэргэн үгс дотор амьдралын чигийг заах луужин байж ч мэднэ. Би Тэнгэр шиг! Монгол хүний саруул ухаанд итгэдэг Монгол хүн.

• “Хэрвээ чи хүн юм бол өвөг дээдсээ бүү март. Хэзээ нэгэн цагт чамайг өвөг дээдэс минь гэнэ” О.Дашбалбар

• Айх аюул ертөнцөд тоолж баршгүй олон ч, аав ээж хоёрыгоо л ачилж чадсангүй гэж айнам. О.Дашбалбар

• Аврага могойн хор аврах эм болох буй Амтат сайхан бал алах хор ч болох буй. О.Дашбалбар
• Цаг хугацаа цоо шинэ хийгээд мөнхийн хуучин. Цаглашгүй үхэл мөнхийн шинэ болоод эхнээсээ хуучин. О.Дашбалбар

• Хэрээ хар, хун цагаан гэвч, аль нь бузрыг яахан мэднэ. О.Дашбалбар

• Монгол ардын уртын дуу бол монголчуудын нууц тарни, нууц шившлэг, мянга мянган жилийн онцгой туурвил мөн. О.Дашбалбар

• Олон жижиг тулаанд би ялагдах бүрт сүүлийн том тулаанд ялах хүчээ авч буйгаа мэдэрнэм. О.Дашбалбар

• Харах мэлмийгүй гэж хүнийг бүү басамжил. Хан орчлонг зөвхөн нүдээр хардаг юм биш. О.Дашбалбар

• Хайр гэгч биед шунахыг бус нигүүлсэхийг хэлнэ. О.Дашбалбар

• Өөрийн чинь аврал өрөөл бусдыг аврахад бий. Өөр аврал үгүй. О.Дашбалбар

• Харийн олон эрдэмтнийг номтой гэж үл айнам. Хажуу айлын чавганцаас үг сонсоогүйдээ л айнам. О.Дашбалбар

• Ирэх цаг гэгч Одоо цагт багтаж, Өнгөрсөн цагтай сүлэлдэнэ. О.Дашбалбар

• Итгэл, сэтгэл, хайр,уур аль аль нь хилтэй. Илүү дутуу алхах эрх чамд бас хориотой. О.Дашбалбар

• Гараараа тэвэрье гэхэд цөм хов хоосон, хаашаа ч юм арилдагсан. О.Дашбалбар

• Монгол дэлхийн хүчирхэг гүрнүүдийг өөрөө буй болгосон. О.Дашбалбар

• Уншигчдийн түвшинд тохируулж, тэдэнд таалагдахын тулд бичнэ гэдэг яруу найрагчийн хувьд гэмт хэрэг мөн. О.Дашбалбар

• Авгай хүүхнээс уйдаж болно. Алдар хүндээс уйдаж болно. Амьдралдаа нэг л юмнаас үл уйдна. Монгол минь, Танаасаа. О.Дашбалбар

• Хэлэхийн өмнө тунгаах нь монгол ёс. Хэлсэн хойноо хэзээ ч буцахгүй нь монгол ёс. О.Дашбалбар

• Жинхэнэ авьяасыг ид цэцэглэхээс нь өмнө дарж авах нь авьяасгүй хүмүүсийн гол ажил байдаг юм. О.Дашбалбар

• Орон зай, цаг хугацааны эрхшээлд бус, харин түүнийг өөртөө багтааж амьдар. О.Дашбалбар

• Оюут мэргэд хилэгнэвч бүү ай. Гай лав тарихгүй. Огоот мунхаг инээвч бүү итгэ. Лай удах нь үнэн. О.Дашбалбар

• Үлэмж мэргэн судрыг үл ойшоох нь Үнэр анхилуун цэцгийг үхэр зулгаахтай адил. О.Дашбалбар

• Эрдэмгүй толгой бол эзэнгүй гэртэй адил. О.Дашбалбар

• Хүнээс аваагүй миний нутаг, Хүнд өгөхгүй ганцхан нутаг- Миний Монгол. О.Дашбалбар
“Үлэмжийн орчлонд би удаан амьдрана” О.Дашбалбар

Хүүхэд нас бол үлгэр юм
Идэр нас бол сайхан зүүд юм
Хөгшрөл бол жинхэнэ үнэн юм

Маргаашийн эхлэл,өчигдрийн үргэлжлэл,өнөөдөр би амьдарч л явна.

Миний дүү!өөрөөсөө доор хүмүүст бүү ихэрхээрэй,тэртэй тэргүй тэд хэзээ ч чиний зэрэгт хүрэхгүй
Миний дүү!өөрөөсөө дээд хүмүүст бүү атаархаарай,тэртэй тэргүй чи тэдний зиндаанд хүрч чадахгүй
Миний дүү!өөртэйгээ ижил хүмүүстэй л нөхөрлө,хайрла,өнө мөнхийн нөхөд,дайсан чинь тэд!

Эх сурвалж

No comments:

Post a Comment

Та сэтгэгдэлээ үлдээхдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү! Үл хүндэтгэсэн сэтгэгдэл үлдээсэн тохиолдолд админ устгах эрхтэй.