Tuesday, March 27, 2012

Niciton - Цамцаааааа тайл цомог * бас л солиоруулж байгаа биз =D

Никитон хамтлагтай дурсамж холбогдсон олон үеийнхэн байдаг байх гэж би боддог. За бүр тэдний үеийнхэнээс авахуулаад манайхан /тодруулбал 90 ээд оныхон/ хүртэл сонсдог. Дүү нар ч сонсох биз хэхэ. Сайн уран бүтээл цаг хугацаа өнгөрөх тусам мартагдах биш харин ч илүү тод гэрэлтдэг. Тэдний уран бүтээл яг л тийм. Надаар хэлүүлэлтгүй ихэнх нь сонсдог, мэдэрдэг л байлгүй. Аа харин шинэ үеийн залуус бол ихэнх нь зааада бараг сонирхохгүй л шахам байгаа байх. Тэдэнд хандаж хэлэхэд заавал сонсоод үзээрэй. Жинхэнэ урлаг, уран бүтээл. Хамтлагийн дуучин Батчулуун /Баачка/ -н хэлсэн "Ер нь урлагт өнгөрсөн бүхнийг хоцрогдсон гэж ойлгох нь хамгийн буруу. Мөнхийн бутээл гэж байдаг. Түүнийг төрүүлэхийн төлөө уран бүтээлч цаг хугацаанд элэгдэж байдаг. Орчлон гэдэг чинь авьяастай хүнээ хайрладаггүй юм" гэж хэлсэн үгтэй үнэхээр л санал нийлдэг. Тэд олон олон үеийнхний хувьд үнэхээр л МӨНХИЙН БҮТЭЭЛ г төрүүлж чадсан жинхэнэ уран бүтээлчид.

5 comments:

Anonymous said...

Nicitonii toglolt bol uneheeriin goy bolson shuu

O_x said...

Мэдээж тэгсэн байх үзэж чадаагүйээ. :(

Frank said...

ГАЙХАЛТАЙ гэхээс өөр юу хэлэхэв!

O_x said...

Яг зөв... :D

Anonymous said...

ooo goy2

Post a Comment

Та сэтгэгдэлээ үлдээхдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү! Үл хүндэтгэсэн сэтгэгдэл үлдээсэн тохиолдолд админ устгах эрхтэй.