Wednesday, March 7, 2012

The Compass хамтлаг шинэ үе, шинэ дуу хоолойг сонсохыг зөвлөж байна танд таалагдана!!!

Монголын амьд хөгжмийн хамтлагууд жил ирэх тусам чангарч байгааг та бүхэн тэдний уран бүтээлүүдээс илхэн харж байгаа бизээ. Шинэ залуу үеийнхэн маань харин сүүлийн үед нилээд хүч түрэн орж ирж байгаа нь сайн хэрэг. Амьд хөгжим сонирхогчид бол мэдээж The Compass хамтлагийг андахгүй. Харин мэдэхгүй хүмүүстээ танилцуулж байгаадаа таатай байна.
Товчхон:
The Compass хамтлаг нь анх 2010 онд байгуулагдсан ба 3 гишүүнтэй.
Дуучин, төгөлдөр хуурч: А.Билгүүн
Гитарчин: О.Тулгаа
Бөмбөрчин: Б.Дөлгөөн
Genre: Хараахан тодорхойгүй хэхэ
Facebook Fan Page

Coke'n Beat 2010, 2011 наадмуудад тус тус оролцсон бөгөөд 2011 ын ялагч болон Монгол улсаа төлөөлөн "Asian Beat" амьд хөгжмийн наадамд оролцон Монголын хамтлаг дуучид урьд нь үзүүлж байгаагүй амжилтыг Солонгост болсон тэрхүү наадамд үзүүлэн "Шилдэг дуучин" шагналыг хүртэн эх орондоо ирсэн билээ. Тэд хийж чаддаг гэдгээ харуулсан.

Мөн тэдний анхны албан ёсны клип "Цас заримдаа хаялах дуртай" хэмээх бүтээлээрээ олон чамгүй танигдаад байгаа бөгөөд Урын сандаа өөрсдийн 10 гаруй бүтээлтэй гэнэ.

Албан ёсоор цомог гаргаагүй ч онлайн цацагдсан уран бүтээлүүдийн линкийг та бүхэндээ хүргэж байна.

1. Цас заримдаа хаялах дуртай
2. Бороог хүлээсэн мод
3. Ногоон
4. Урагдсан
5. Дэргэд чинь үлдье
6. Одон дээр
7. Надад үлдсэн
8. Бороон дуслыг тэврэхсэн
9. Дандаа чамайг санадаг болохоор
10. Алим

гэх мэт дуунуудаар нь тэднийг хүмүүс мэддэг болж байгаа. Өшөө ч олон сайхан бүтээлүүд гарна гэж итгэж байна. Тэд хэлэхдээ "Монгол поп" гэж шинэ урсгал гарсан шиг Монголын амьд хөгжмийн ертөнцөд ч гэсэн шинэлэг байдлаар бүтээлээ туурвин тэрхүү зүйлрүү тэмүүлэхийг эрмэлзэнэ гэсэн нь үнэхээр сайхан санагдсан. За ингээд энэхүү авъяаслаг залуусын талаар та багахан ч гэсэн мэдээлэлтэй болсон байх.
Аан мөн та We Love The Compass хэмээх тэдний Фен Клубт элсэх боломжтой юм.
Хамтлагийнханд уран бүтээлийн өндрөөс өндөр амжилтыг хүсье!!!



3 comments:

slngo said...

shine garch irch bga hamtlaguudaas taalagdaj bga tsuuhunii neg ni :)

O_x said...

Надаа ч гэсэн :D

Anonymous said...

<3

Post a Comment

Та сэтгэгдэлээ үлдээхдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү! Үл хүндэтгэсэн сэтгэгдэл үлдээсэн тохиолдолд админ устгах эрхтэй.