Friday, February 10, 2012

Л.Өлзийтөгс *** Unknown Poem

Цас болгон өөр өөр будардгийг
Цаг мөч бүхэн үхэл байдгийг
Анзаарахын тулд би арван жил үхэв
Зовлон гэдэг дотор минь байдгийг
Зовно гэдэг л амьдрал болохыг
Анзаарахын тулд би арван жил төөрөв
Торгоны өнгөнд илч байдаггүйг
Толинд туссан сар гэрэлтдэггүй болохыг
Анзаарахын тулд би арван жил сохров
Хүснэ гэдэг л там болохыг
Хүрнэ гэдэг чинь төгсгөл болохыг
Анзаарахын тулд би арван жил тэмүүлэв.
Олсон бүхнээ, олоод атгасан бүхнээ
Орхихын тулд одоо арван жил хэрэгтэй..

Эх сурвалж

3 comments:

Keeper said...

тэмдэглэлийн дэвтэртээ хуулбарлав <3

Anonymous said...

goy blog shu, nogoon bulan l dutagdaad bgaamdaa

O_x said...

Ногоондоо юу хийхүү тэгээд? :D Санал болголдоо би учраа олкул байнашт

Post a Comment

Та сэтгэгдэлээ үлдээхдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү! Үл хүндэтгэсэн сэтгэгдэл үлдээсэн тохиолдолд админ устгах эрхтэй.