Tuesday, January 3, 2012

Toe - Goodbye (with Toki Asako) төгсөрцөн сонсоод л үз

Явж байж нэг ийм видео олж үзвээ. Toe гээд Японы нэг Instrumental Rock Indie Rock, Post Rock урсгалаар тоглодог нэгэн хамтлаг байдаг юм байна. Энэ Goodbye гэдэг дуу нь ч их гоё, өөрсдөө яасан ч гоё эмоцтой тоглодог юм. Тэр дундаа бөмбөрчин залууг анзаараарай үнэхээр дэндүү тоглодог, сүүлдээ бараг уйлж байвуудаа. Хэлэх сайхан үг олдохгүй байна. Зүгээр л төгс. Төгс юм гэж байхгүй бол тэр лүү хамгийн их ойртсон нь энэ байх шүү. Миний л мэдрэхүйд тэгж хүрсэн. Харин нэг жижкээн таалагдаагүй юм нь vocal нь Toki Asako гээд энэ бүсгүй жоохон дундаа ороод дуулцан бол утга болох байсан шиг санагдсан. Гэхдээ л гоё дуулсан гоё бүсгүй байналээ :D За тэгээд цаашлаад завтай болохоор хамтлагийн олон сайхан бүтээлүүдийг нь хүргэхээр төлөвлөж байна.
Хамтлагийн талаар товчхон:
Instrumental Rock
Kashikura Takashi - Бөмбөрчин
Yamane Satoshi - Басс гитар
Mino Takaaki - Яг ямар гитар тоглодогийг нь сайн мэдсэнгүй
Yamazaki Hirokazu - Яг ямар гитар тоглодогийг нь сайн мэдсэнгүй
Website: Toe.st
Facebook: www.facebook.com/toemusic

4 comments:

Dynasty said...

Math Rock гэж байгаа.. Бөмбөрчин бол үнэндээ л төгс гэмээр байна. Сүүлийн хэсэг гайхалтай. Харин тэр Токи Асаког хасаад сонсвол хамаагүй дээр байсан байх...

O_x said...

Math Rock гэж харагдсан нээрээ. Харин тиймээ. Хүүхэний сонин гэмээр тэр хоолой магадгүй илүү зохицсон ч байж болох юм. Дан ая байсан ч дэндзз сайхн :D

Anonymous said...

Үнэхээр тасарцан бичлэг байлаа. Хамтлагийнхны дотроос ямар нэг юм тэсэрч гарч байгаа юм шиг л санагдлаа. Биений шар үс бостол тоглож байна. Good luck ulbarshar

O_x said...

Харин тиймээ. Баярлалаааа :D

Post a Comment

Та сэтгэгдэлээ үлдээхдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү! Үл хүндэтгэсэн сэтгэгдэл үлдээсэн тохиолдолд админ устгах эрхтэй.