Wednesday, January 25, 2012

Хүнийг бичгийн хэвээр нь шинжихүй

За сүүлийн үед ч хүмүүс гараар бичихээсээ илүү цахим тооцоолуур дээр шивих нь олширчдээ. Гараар бичихийн ач тус уг нь их юм шиг байгаан. Гэхдээ нөхцөл шаардлага нь ийм болчихождээ гээл өмөөрчихөөсдөө. Хүний бичгийн хэвийг нь хараад анхан шатны үнэлэмж авахуйц зөвлөгөө оруулж байна. Таны бичгийн хэв аль нь вэ?

* Цаасныхаа зүүн талд илүү их зай үлдээсэн байвал аливаад санаачлагатай, бүтээлч, бие даасан бардам зантай.
* Цаасныхаа баруун талын хоосон зайг зүүнээсээ өргөн гаргадаг бол тэр хүн ирээдүйдээ санаа зовдог итгэл зориг муутай.
* Бичсэн зүйлийнхээ дээд талд их зай үлдээсэн бол ичимхий, бага эсвэл огт зай үлдээгээгүй бол зормиг, элгэмсүү бас хэнэггүй.
* Доод талдаа их зай үлдээсэн бол аливаад хийсвэр сэтгэлгээгээр ханддаг хүний шинж аж. Харин дээд талдаа багагүй зай үлдээсэн бол юманд бодлоготой ханддагыг гэрчилнэ.
* Yг, үсэг мөрүүд хоорондоо хол зайтай бол бие даасан хэнээс ч хараат бус хүн бололтой.
* Yсэг нь өргөн бол найз нөхрийн тус дэмийг эрэлхийлдэг, өндөр бол нийтэч, бусдын анхаарлын төвд байх дуртай.
* Жижиг үсгийн хэмжээ хоёр мм-ээс бага бол ноомой зантайг, үүнээс өндөр бол өөрийгөө бусдаас илүүд тавьдаг сэхүүн.
* Босоо бичигтэй бол аливаад бодлоготой ханддаг, сэтгэлийн хөөрөлдөө тэр бүр хөтлөгдөөд байдаггүй.
* Бага зэрэг баруун тийш нь налуулж бичдэг хүн юм юмандаа сэтгэл хангалуун, амьдралыг сайхан талаас нь тольдох дуртай.

3 comments:

LiaR said...

bi bol baga zereg baruun tiish naluulj bichdeg baruun taldaa ih zai orhidog xoxox

O_x said...

Би лав баруун тийшээ нилээн налуулж бичдэг. аль аль талдаа бага зай орхидог гүү ч билүү юу билээ :P

Enkhmunkh Batzorig said...

:|

Post a Comment

Та сэтгэгдэлээ үлдээхдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү! Үл хүндэтгэсэн сэтгэгдэл үлдээсэн тохиолдолд админ устгах эрхтэй.