Friday, January 20, 2012

Монгол бахархал, Монгол эрдэм, Монгол ухаан * заавал үз!

Монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлэгт Ш.Чоймаа багш орсон энэхүү дугаар үнэхээр орчин цагийн залуус, залуус ч гэлтгүй Монголоо мэдэхээ байсан бүх хүнд л хэрэгтэй сайхан ярилцлага болжээ. Нэвтрүүлгийн хувьд үнэхээр чанартай болдог гэж хувьдаа би дүгнээд байгаа. Бүх л талаараа. Нээрээ л бид нар өөсдийн түүх, өв соёл уламжлалаа мэдэхгүй байж харийнхруу дэндүү тэмүүлдэг, хошуурдаг болсон. Шинэчлэл, хөгжил, өсөлт гэж нэрлэчихээд яагаад л уруугаа, доошоогоо доройтол руу зүглээд байгаа юм болдоо. Бодох л асуудал. Сурах мэдэх зүйл дэндүү их байнадаа. Монгол хэл бичиг, Монгол түүх соёл устахад дэндүү ойрхон ирээд байнадаа ЭМГЭНЭЛ!!!
Орчин үеийн Монгол Каллиграфыг үндэслэгч Баттөмөр гуай гэх тэр хүний ярианаас их зүйлийг мэдэж авлаа. Хээгүй сайхан эр бололтой. Бас дэндүү бахархмаар мундаг зүйлс ихийг хийжээ.
Уламжлалт ийм заншилтайгаас
Уудам дэлгэр миний АЗИ
Урт удаан түүхэндээ
Ухаантан олныг төрүүлсэн юм.
Урьдын тэр мэргэдийн
Удам болж төрсөн юм би
Туулж өнгөрүүлсэн амьдралынх нь
Туурыг нь хатаахаар өссөн юм би

No comments:

Post a Comment

Та сэтгэгдэлээ үлдээхдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү! Үл хүндэтгэсэн сэтгэгдэл үлдээсэн тохиолдолд админ устгах эрхтэй.