Friday, January 13, 2012

"МОНГОЛ БЭЛЭГ" ХӨДӨЛГӨӨН

Удахгүй Монголын үндэсний хамгийн том баяр болох Цагаан сар болох гэж байгаатай холбогдуулан нэг сайхан хөдөлгөөн, санаачлага гарсныг блогтоо нийтлэж байна. Дандаа л ниргэсэн хойно нь хашгирч байхаар хэдүүлээ одооноос өөрсдөө энэ бүхнийг өөрчлөхөд хамтаараа, нийтээрээ  захаас нь ч болов эхлэх ёстой байх. Асуудлыг бүхэлд нь авч үзэн бухимдаад байлгүй нэгжээс нь өөрсдийн чадахаасаа эхлэх нь хамгийн зөв зүйтэй алхам. Эх оронч хүн хужааг зодох биш хужаа барааг авахгүй байхад л болох биш үү. За тэгээд юу хэлэх гээд байгааг дэлгэрэнгүй уншиж танилцана биздээ.

ЦАГААН САРААР ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ ДЭМЖЬЕ

Монгол хүн Цагаан сараа элбэг дэлбэг гаргавал тэр жилдээ баян явна гэж үздэг учраас өр шир тавиад ч хамаагүй 2'000'000- 10'000'000₮ зарцуулна. Монголын цагаан сар Эрээнийг хөгжүүлсэн гэдэг хошин яриа байдаг. Энэ цагаан сараар ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ дэмжье. Чихэр боов, жигнэмэг, ундаа, махан бүтээгдэхүүн, ногоо, сүү, цагаан идээ, бээлий, гутал, оймс, энгэсэг, тос, саван, тоглоом, утасны нэгж, ном, СД гээд л Монголчуудын хийж байгаа болон хийж чадах маш олон зүйл байна. Цагаан сарын үеэр эргэлтэнд ордог олон тэрбум төгрөгийг үндэсний үйлдвэрээ дэмжихэд зориулъя гэсэн санаачлагыг гаргаж та бүхэнд хүргэж байна.

МОНГОЛ ХҮНИЙ бүтээл, үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг дэмжээд эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулъя. Үндэсний үйлдвэрлэлээ МОНГОЛ ХҮН л дэмжиж хөгжүүлэхгүй бол шар шүдтэн толгойтнууд дэмжээд хөгжүүлжихнэ гэж худлаа. Эх оронч гэж хашгиралгүйгээр, зүгээр л МОНГОЛ ХҮНЭЭ ДЭМЖИХ СЭТГЭЛГЭЭтэй байя. Эрээнд Монголын шилдэг оёдолчдыг хөлслөөд Монгол дээлийг олноороо үйлдвэрлэж байгаа гэнэ. Бид монгол дээл, монгол гэрээ арай ч Эрээнээс худалдах авах дээрээ тулаагүй байлтай.

БЭЛЭГНИЙ ХУВИЛБАРУУД:

     1. Цагаан сараар хүн бүрт үнэтэй юм авч чаддагүй. Хямд юм өгөх гээд Эрээний оймс, цамцхан өгөхийн оронд мөнгийг нь шууд өгчихөж болно. Хүүхдүүд цуглуулж байгаад өөртөө хэрэгтэй юмаа аваг.
     2. Бэлгийн карт, хадгаламжийн карт, утасны нэгж, ном гэх мэт гоё соёлтой бэлэгүүд байж болох юм. Эрээний цоорхой оймс 500₮. Янмалын монгол оймс 1000₮.
     3. Эрээний таавчиг 3000₮, монгол эсгий углааш 5000₮. 5, 10₮-ий зөрөөг биш эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа монголчууд нь олон монголыг тэжээж байгааг тооцох хэрэгтэй.
     4. Цагаан сараар хүн бүрт үнэтэй юм бэлэглэх гэхээр хэцүү. Гэр бүлийг гишүүн бүрт хямдхан чанаргүй юм өгөхийн оронд гэр бүлд нь хэрэгтэй 1 том бэлэг өгдөг байж бас болох юм.

ХӨДӨЛГӨӨНИЙГ ХЭРХЭН ДЭМЖИХ ВЭ

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛҮҮД: Цагаан сар өнгөрсөн хойно Эрээнийг бид хөгжүүллээ гээд л халаглах биш харин өмнө нь иргэдэд Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих сэтгэлгээг төлөвшүүлэх мэдээ, нэвтрүүлгийг хүргэх, Цагаан сараар бэлэглэж болох монгол бүтээгдэхүүнүүдийн талаар "Монгол бэлэг" цуврал нэвтрүүлэг хийж хүргэх.

ИРГЭД: Үндэсний үйлдвэрлэлийн талаар мэдлэг, мэдээлэлээ хуваалцаж, гэр бүлээрээ ярилцаж Цагаан сараараа үндэсний үйлдвэрлэлээ дэмжих шийдвэр гаргах.

БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГУУД: Ажилчид тэдгээрийн гэр бүл, ахмад настануудад бэлэг сонгохдоо үндэсний үйлдвэрлэлээ дэмжих.

ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД: Цагаан сард зориулсан бэлэгэнд өгч болохоор бүтээгдэхүүн үйлчилгээгээ олон нийтэд сайн хүргэж мэдээлэх, Цагаан сард зориулсан шинэ өнгө төрхтэй бүтээгдэхүүн үйлчилгээг олноор нь гаргах. Нэгдсэн, задгай худалдааг олон нийтийн газруудад тогтмол зохион байгуулах.

Өөр санаачилгуудаа доор бичнэ үү.
Түүнтэй холбогдох бол 88708980

#МОНГОЛБЭЛЭГХӨДӨЛГӨӨНийг санаачлагч 

5 comments:

www.lavlah.mn said...

Demjij baina. www.lavlah.mn bolon uuriin online delguur www.shop.lavlah.mn eeree baraa buteegdehuun bolon sanaachilgiig chine demjij ajilllaya! holboo bariarai! www.lavlah.mn email: contact@lavlah.mn

O_x said...

Баярлалаа танд. Би уг хөдөлгөөнийг тантай адил дэмжигч нэгэн та санаачлагч ЛУВСАНДОРЖ гэх хүнтэй холбогдсон нь илүү үр дүнтэй болов уу? түүний нэр дээр блог холбоос болон нийтлэлийн төгсгөлд түүний утас байгааг харсан байх. Хийсэн, хийх гэж байгаа бүх эх орон ч үйлдэлд тань баярлалаа :D

Anonymous said...

Монгол бэлэг хөдөлгөөн дор Цагаан Сар 2012 үзэсгэлэн зохион байгуулагдахаар ажиллаж байна.

SAku said...

yanmaliinh 1500 2000 iin unetei bdag shd :D

O_x said...

Ano: Сайхан мэдээ байна. Мэдээж олон нийтийн хэрэгслээр сайхан сурталчилаад өгнө биз.

Саку: ХЭхэ тийм шүү 2500 гэж бйасан.

Post a Comment

Та сэтгэгдэлээ үлдээхдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү! Үл хүндэтгэсэн сэтгэгдэл үлдээсэн тохиолдолд админ устгах эрхтэй.