Saturday, January 7, 2012

Р.Чойном найрагчийн өөрөө уншсан шүлэг + Бусад шүлэг

Чойном агсан амьд ахуйдаа энэ "Ээжээс зүүдэнд ирсэн захидал" гэх сайхан шүлгийг уншиж байж. Шүлгийн хувьд үнэхээр сайхан юмаа. Эх хүний үрээ гэсэн сэтгэл, зэмлэл, хайр. Түүний олон гайхалтай бараг амьдралын зарчим ч гэмээр тийм сайхан шүлгүүд бий. Зүгээр л энэ шүлгийг өөрийн дуу хоолойгоор уншсан нь илүү сайхан бас сэтгэлд ойр санагдсан. Хаа нэгтээ харж байсан санагдана нээрээ л "амьдралын хуулийг шүлгээр бичдэг хүн" гэж. Онож хэлсэн. Чойном агуу Монгол хүн, агуу найрагч байсныг нь бүгд мэддэг байсан, байгаа, байх ч болно. Гэхдээ түүний хүсэл нь өөрийгөө магтуулах сайшаалгах байсангүй. Харин үр хойчоо амьдралд хазгай гишгүүлэхгүйн төлөө бүх сэтгэл, авъяас чадвараа зориулан байж бичсэн алт шүлгүүдийг нь бид биширч, түүнээс нь суралцах, таньж мэдэх хэрэгтэй болов уу.
Үхсэн хүнд нэхэж олгодог 
Үнэгүй алдар, үнэгүй матгаал хэрэггүй 
Үнэн хэрэгтэй 
гэж нэгэн шүлгэндээ тэрээр бичсэн байдаг. Энэ шүлгүүд л үнэн шүү дээ.

No comments:

Post a Comment

Та сэтгэгдэлээ үлдээхдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү! Үл хүндэтгэсэн сэтгэгдэл үлдээсэн тохиолдолд админ устгах эрхтэй.