Friday, January 6, 2012

Сонсууштай монгол дуунууд

Улбаршард дандаа л гадаад дуунууд орж байдаг. Энэ нь гэхдээ Монгол шинэ уран бүтээлүүд тэгж олноор гараад байдаггүйтэй холбоотой. Гэхдээ л бас манайхан сайн хийдэг болоод байгаа. Бүр 3, 4 сарын өмнөх дуунууд ч байгаа. Өөртөө хамгийн их таалагддаг, таалагдсан монгол дуунуудаа орууллаа. Аминдаа л шинэ гэсэн хэдийг түүлээ. Цухас дурдвал Болд, Агиймаа - Зүрхэн хоёр алга, A Sound - Sometimes i get /гоё дуу болсон байналээ/ A Sound - Чин зүрхний хайр /унтлагийн дуу :P гэхдээ гоё/, Цэлмүүн - Хайр амлаач, TigerFish - Намуун орой /Никитон cover/, Vanquish - Он цаг хугацаа гэх мэт. Soundcloud -р тэнэж яваад Ариука гэж нэг залуугийн профайлаар нь оров. Voice club блогийн админ юм шиг байна. Энэ залуу өөрөө ая хийдэг бололтой. Зарим нэг аянууд нь таалагдлаа орж сонирхоно биз. Сүүлийн үед ч тэгээд мундаг мундаг ая хийчихдэг чадварлаг залуус ч олон болждээ.

No comments:

Post a Comment

Та сэтгэгдэлээ үлдээхдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү! Үл хүндэтгэсэн сэтгэгдэл үлдээсэн тохиолдолд админ устгах эрхтэй.