Friday, December 30, 2011

Dubstep Beatbox гоё л дугардаг юм байна

Beatboxoor Dubstep -г ийм даж дугардаг гэж мэдсэнгүй. Тасархай байнадөө.

Sunday, December 25, 2011

Шинэ жилийн мэнд хүргье * Улбаршарчид 200 болсон

Угтан ирж буй 2012 ондоо бүгдээрээ ажил үйлс нь бүтэмжтэй, эрүүл энх байх болтугай. Өнөөдөр Улбаршарчид 200 уууууулаааааа болсон өдөр хэхэ сэтгэл ихэд догдолж байнээээ. За тэгээд блогтой үргэлж хамт байдаг та нартаа шинэ оны, шинэ жилийн мэндийг Улбаршар блогоос хүргэж байна. Блог маань энэ жил их өнгөтэй байлаа гэж хувьдаа үзээд байгаа. Ирэх жил бүр нүд гялбам гялалзана гэдэгт итгэж бас хүсэж байна. Frank Sinatra - Let It Snow by Yurec

Thursday, December 15, 2011

Сонсоогүй юм биш биз #15 удлаашдээ бас!!! DUBSTEP

 Ойрд блогт бичлэг орсонгүй удаж байж 15 орж байх шив. Энэ удаад ихэвчлэн бараг зууны 90% Dubstep бүтээлүүд багтлаа. Ердөөсөө ойрдоо бүх урсгал чиглэл dubstep рүү яваад байх шиг санагдах болоо. Хэн мэдэхэв. Дуунууд бол сайхан сайхан бүтээлүүд өчнөөн л гарж гэхдээ 15д ердөө дажгүй гэсэн 10 г л багтаалаа. Эд нар дундаас За мэдээж нүүрэнд видео нь гарсан байгаа T-Pain ft Ne Yo - Turn All The Lights On мөн Knife Party - Internet Friends, RHCP -н бүтээлүүд илүү ихээр таалагдах шивдээ. Dubstepдэцгээе гэхүү ххаха :P

Wednesday, December 14, 2011

Амьдралд ийм л байж чадвал

Нэгэн малчны илжиг худагт унажээ. Тэр амьтан хэдэн цагийн турш тасралтгүй аврал эрэн, өрөвдөлтэй орилж байсан ба эзэд нь хэрхэх учраа олохгүй мунгинаж байв. 
Эцэст энэ угийн зөнөсөн, хөгшин илжиг худагтай нь хамт газартай тэгшилье гэж шийдэцгээжээ. Тэрээр хөршүүдээ дуудан, хүрз тармуур бэлтгэн худгийг шороогоор дүүргэж эхлэв. Илжиг юу болж буйг ухаармагцаа аймар муухай дуу гарган орилж байсан ба эцэст нь хүн бүр гайхан худаг руу тонгойн харав. 
Гэтэл тэдний дүүргэхээр завдаж байсан шороо илжигний нуруун дээр хуримтлагдах үед илжиг биеэ займчуулан хөдөлгөж, шороо газар унамагц түүн дээр гишгэн худагны ам руу алхам алхмаар дөхөж байхыг тэд олж харжээ. Тэд шороогоо үргэлжлүүлэн хийсэн ба эцэст нь илжиг худагнаас гарчээ. 

Тайлбар: 
Амьдрал таны дээрээс төрөл бүрийн хир буртаг, шороо цацдаг. Түүнээс салах цорын ганц арга бол яг л энэ илжиг лугаа сэгсэрч хаях юм. Саад бэрхшээл бүр танд дараагийн хийх алхмыг тань олгоно. Бид хамгийн гүн худгаас ч шантралгүй, зогсолтгүй зүтгэсээр байх аваас гарч чадна. Зүгээр сэгсэр, тэгээд түүн дээрээ гишгэ.

Monday, December 12, 2011

Эрүүл үрс Гэрэлт ирээдүй ТББ -аас бяцхан дүү нарынхаа дунд гар зургийн уралдаан зарлаж байна!

Монгол хүүхдүүд Монголдоо эмчлүүлж эдгэрэх, эрүүл чийрэг өсөн торних боломжийг нэмэгдүүлэхийг зорилгоо болгосон Эрүүл үрс Гэрэлт ирээдүй ТББ залуусын 2012 онд хэрэгжүүлэх ‘Нярайн инкубатор’ төслийн хүрээнд бас нэгэн ээлжит ажил зохиосон нь бяцхан дүү нарынхаа дунд гар зургийн уралдаан юм. Хүүхдүүдэдээ идэвхтэй оролцохыг уриалаад амжилтыг хүсье!

Saturday, December 3, 2011

21 ширхэг ер бусын, харааны төөрөгдөлд оруулах дүрснүүд

Чих худал Нүд үнэн гэж үг бий. Энийг үзсэний дараа энэ нүд гэж нөхөрт бас хэтэрхий итгэл хүлээлгээд дэмий гэж санагдах болов :P гэх нь хаашаа юм. Гэхдээ эдгээр сонирхолтой дүрснүүдийг харсны дараа  юмс харагддаг шигээ байдаггүй юм байна гэж бодогдож байнадаа.