Wednesday, November 30, 2011

Mike Posner * The Layover NEW Chill Hip Hop MIXTAPE гоё

Mike Posner -н нэгэн шинэхэн The Layover хэмээх Mixtape надад үнэхээрийн таалагдлаа. Урьд ийм Mixtape гаргаж байсан эсэхийг мэдэхгүй гэхдээ энэ үнэхээр гоё болж чадаж. Rolling in the Deep, The Scientist, Hey Lady, Rocket Man, Shut up ft Rusko, Echo зэрэг бүтээлүүд нь илүү ихээр таалагдсан. Гэхдээ цомог тэр чигээрээ л дажгүй шүү. Chill out + R&B + Hip Hop = Ямар сайхан болдгийг ёстой нэг мэдрүүлж гэж бодож байна. Хэсэгтээ л уйдхааргүй хэдэн дуутай болж авлаа. :D Та нар сонсоод  л үз. Таалагдахгүй бол арыг нь би даая нтр :P

Tuesday, November 29, 2011

Сонсоогүй юм биш биз #14 * таалагдсан, таашаагдсан :P

Энэ дугаар өмнөхөөсөө нилээнд удаж байж гарж байх шиг санагдаад байхын. Олон сайхан дууг таалалдаа нийцүүлэн энд нийтэлж байна. RHCP - Dani California Manic Focus Rmx, Justin Timberlake - Sexy Back Cry Wolf rmx, Swedish House Mafia, Witney Houston - How Will i Know, Yelawolf - Animal зэрэг бүтээлүүд бусдаасаа давж сонсогдоод байгаам юм л даа. За тэгээд доргиод байждээ залуус. Бүхнийг болохгүй байна, хэцүү байна, буруу байна гэж шүүмжилж бухимдаж суухын оронд залуучууд сайхан дуу сонсож сэтгэлээ сэргээж аваад л өөр өөрсдийн чадах зүйлээ хийгээд явж байтал аяндаа сайн цаг нь ирэх байлгүйдээ. Яагаад ингэж бичих болсон гэхээр 20 мин зурагт үзэхэд тэнд ганц гялтайх сайн мэдээ тэнд алга байна. Түр ч гэсэн өөр зүйл сонсоод, өөр зүйл мэдрээд тайван байцгааааааааааая л даа!!!!!!!!!

Wednesday, November 23, 2011

Монгол улс тунхагласны 87 жилийн ойн баярын мэнд хүргэе

Тусгаар тогнолыг эрх чєлєєтэй нягт холбож ойлгох, мэдрэх хэрэгтэй. Эрх чєлєє гэдэг харин хvн болж тєрєхийн гол утга учир. Хар гэртээ хаан, бор гэртээ богд гэдэг. Єєрєє єєртєє эзэн явахын, єєрийнхєє vйлийг мэдэж, vрийг нь vvрэхийн, эрх чєлєєтэй байхын жаргал, зовлон энэ. Хvний эрхэнд жаргахаар єєрийн дураар зов ч гэдэг. Зvдэрч доройтож, амьдралын vнэ цэнэ, vнэн эрдэнэ гэж юу болохыг мах ясандаа шингэтэл ойлгож мэдэрсэн ард тvмний удам дамжсан энэ vг эрх чєлєє, тусгаар тогтнол гэдэг юутай ч эгнvvлэшгvй баялаг болохыг илэрхийлэх аж.

Sunday, November 20, 2011

Anemone and Extacy үнэхээр хөгжилтэй элэг аваад хаячихлаа


Хэхэ энийг үзээд ганцаараа жинхэнэ элэгээ хөштөл нь инээлээ. Ёоо бүр үнэн хөгжилтэй тэхүү. Хийсэн залуу нь үнэхээр марзан юмаа. Тэр хадмал нь бичлэгтэйгээ зохицож байдаг гэж тасархай шүү. Хэхэ EXTACY тэдний үс нь гэхдээ ГОЁ нтр гэж ёоёоёоё савж уналаа. Дуучин гэж дуулдаг хүнийг хэлэхээ байсан цагт цагаа олсон бичлэг юмдаг уудаа. Mglduul.com оор тэнэж яваад үзэх шив баярлалаа.

Saturday, November 19, 2011

I ♥ Photograph #3 Шинэ жил боллоошт нтр

Догдлоход дэндүү эрт юм бишүү гэж бодож байна уу? хэхэ. Гэхдээ яг шинэ жилийг хүлээж хүлээж байгаад дараа оны 1 сарын 1 болонгуут шууд хамаг наастр хаачсын гэмээр бүгд гэнэт алга болдог биз. Яг л энэ шиг байж магад. Тэгэхээр тэрнээс нь өмнө сайн хүсч хүлээх хэрэгтэймшт :P Уржигдар FM -ээр ABBA - Happy New Year сонсцон чинь л ойрноос нэг л биш болчихсон. Энэ дуунд шинэ жил бүхлээрээ багтчихсан юм шиг л санагддаг /яг хаана нь юу гэдгийг чөтгөр л мэдэх байх/. Нүд гялбам өнгөлөг гэж жигтэйхэн зурагнууд байхаар нь зүгээр өнгөрч чадсангүй.

The Bloody Beetroots * Church of Noise (feat. Dennis Lxyzen)


Church of Noooooooooooiiiiiiiiiiiiiiiise энэ дахилтнаас цухалтай байдлыг биш харин эрч хүчийг мэдэрсэн. Хэхэ нэг иймэрхүү орилдог дуу сонсохоор бүүр өмнөөс цухалдаад сонсож чаддаггүйсэн. Тэгсэн энэ Dennis Lxyzen гэж залуугийн хоолой үнэхээр галзуу. Дууг сонсоол дагаал үсчмээр санагдаад байгаамдаа хэхэ. Та энэ дууг аяархан сонсох гэж байгаа бол дэмий л зүйл хийж байна. Зүгээр л эцэст тултал нь чангалаад үсэрдээ :P Видео үзэх

Tuesday, November 15, 2011

Alexander Rybak * OAH хэхэ үнэхээр хөөрхөн


Twitter дээр тэнэж яваад нэг ийм дууг сонссон хэн санал болгосон байлаадаа санадаггүй. Гэхдээ энэ дуу нэх хөөрхөн хэхэ.

Thursday, November 10, 2011

Монголоо алдсан Монголчуудад Э.Үржинханд

Тэнгэрийн зарлиг зөрчиж гэргийгээ орхисон эрчүүд
Дээдсийн уламжлал эвдэж эрээ хуурсан бүсгүйчүүд
Эцгийн сургааль зөрчиж гэрээ орхисон жаалууд
Ирээдүйн өмнө буруутаж Монголоо алдсан Монголчуудад

Wednesday, November 9, 2011

Сонсоогүй юм биш бээз #13

Би дуунд дуртай. Тэр дундаа шинэ дуунд. Гэхдээ шинэ гэхээсээ илүү шинэлэг, өвөрмөцд нь илүү дуртай. Дугаар 13 -н онцлох дуунууд гэвэл Drake ft Rihanna - Take Care нилээн таалагдлаа. Мөн Bjian - Letters, Deadmau5 - Aural Psynapse зэрэг дуунууд хамгийн их таалалд нийцлээ. Танд?

Tuesday, November 8, 2011

Back to top button for Blogger /хүсэлтээр/

За хүсэлтээр энэхүү хуудасны эхэнд очдог товчлуурыг хэрхэн хийх талаар хичээлийг орууллаа. Их энгийн бас амархан. Яг Улбаршар -д байгааг хэрхэн хийхийг орууллаа. Video -оор оруулсан болохоор асуулт байхгүй гарахгүй байх :D

Sunday, November 6, 2011

Mongolian Lyrics Quotes by Tsetse #2

Намнандоржийн Цэцэнбилэг Монголын хамтлаг дуучидын дууны үгний ишлэлийг зурагтай хавсаргах ажиллагааны дугаар 2-н бай боллоо хэхэ. Дугаар нэг Rapper Gee /Мөнх-Эрдэнэ/ оролцсоныг үзэж амжаагүй бол үзнэ биз. Монголын хип хоп ертөнцөд Цэцэ өөрийн гэсэн томоохон байр суурийг эзлэн, хувь нэмрээ оруулж яваа залуу. Ингээд түүний энд тэндээс цуглуулсан зургуудад багахан засвар оруулан үгнүүдийг хавсаргасаныг минь хүлээн авч үзнэ үү. Таалагдвал цааш нь түгээ, тараа :D

Saturday, November 5, 2011

Anonymous зүэр л гоё харагддаг

Энэ баг зүгээр л үнэхэээрийн донжтой харагдаад байдаг. Боломж олдвол нэгийг олж авнаа хэхэ. Нөгөө алдарт Anonymous Hackers Facebook -г 11 сард хаана нтр гээд байсан яасан юм болдоо. Аль аль нь л итгэл төрүүлэхүйц талууд. 

Tuesday, November 1, 2011

Fedde Le Grand - Coldplay - PARADISE хөгжимөө чангалаад!

Coldplay хамтлагийн сүүлийн цомогт багтсан Paradise дуу гарсан даруйдаа олны анхаарлын төвд байсаар байсан, бас байна. Энэ дуун дээр олон Dj нар Remix хийж байна. Надад бол хамгийн сайн нь Fedde Le Grand болон Ianborg нарын миксүүд илүү таалагдлаа. Fedde Le Grand бол үнэндээ л CLUB -г доргиож байна. Харин IanBorg dubstep бол ирүүдүйн Electronic хөгжмийн хандлага гэдгийг харуулсан шиг санагдлаа. :D энэ бүгд миний л бодол миний таалал.   Coldplay - Paradise (Ianborg Remix) by Ianborg