Saturday, October 29, 2011

Үхэр Монголын уур хилэнг дахиж бүү хүргээрэй!!!

Тоо нь цөөхөн гэж басаж болохгүй
Тоомжиргүй хандаж бүүр ч зохихгүй
Тоосруулаад нэг хөдөлвөл
Толгой цустаж мэдэх үхэр МОНГОЛ
Ялагдхаараа чангардаг
Магтахаар сулардаг
Яс махнаасаа хэцүү МОНГОЛ
Өрсөн тэмцэхийн цөвүүн цагт бол
Өлгийнөөс эмээл дээр дарцагладаг МОНГОЛ
Тэмүүжинг багад нь шоглож байгаад
Тэнгэр газраа нураалгачихаан алдсан
Найман шарга морийг нь булааж байгаад
Навтгар тэр жаалд алуулчихаан алдсан

Monday, October 24, 2011

Skrillex - San Diego VIP (Nothing Yet) remix by ER нэг тийм гоё =P

Миний хувьд бол Dubstep гэж хөгжмийг хамгийн анх Skrillex -н бүтээлээр төсөөлөлдөө буулгаж байсан. Өөрөөр хэлбэл Skrillex-г Dubstep гүйгээр, Dubstep -г Skrillex гүйгээр салгаж ойлгох хэдийнэ боломжгүй болж л дээ. Сайн нарийн мэдэхгүй ч Dubstep -г илүү олонт таниулж гаргахад хамгийн их нөлөө үзүүлсэн магадгүй тэр байж болох юм. Түнийг Вэб хуудсаар ороод гараарай. Илүү дэлгэрэнгүйг эндээс авж болох нь. За гэтэл сүүлийн үед /өнгөрөгч 7 хоногт/ түүний San Diego VIP гэх уран бүтээл цаагуур чинь бас л доргиогоод байгаа бололтой. Skrillex албан ёсоор гаргаагүй ч олон дижэй нар Remix хийснээс ER -нх хамгийн дажгүй нь санагдлаа. Энэхүү уран бүтээл нь Skrillex -н удахгүй гарах цомгийн нэг бүтээл гэнэ. Юутай ч үнэхээр үнэхээр үнэхээр!!! таалагдлаа. Dubstep -г хөгжмөө эцэст нь тултал чангалж байгаад сонсож байгаарай =). Skrillex - San Diego VIP (Nothing Yet) (ER Extended Edit) by TheOfficialER

Friday, October 21, 2011

Marquese Scott * Dubstep Dance | Pumped Up Kicks remix by Butch Clancy


За энэ бичлэгийг үзээгүй өнгөрөөж болохгүй юм байгаамлд. Dubstep dance гээчийг энэ залуу утгаар нь харуулж 1 сарын дотор 9 сая гаран хүн үзэхэд хүргэсэн байгаа юм. Түүнийг Marquese Scott гэдэг. Та арын dub -г сонсоод санаж байгаа бол Сонсоогүй юм биш бээз 11 -ээр онцлогдсон Foster The People - Pumped Up Kick дууны Butchy Clancy гэх залуугийн гараар орсон тансаг бүтээл гэдгийг санаж байгаа биз.

Sunday, October 16, 2011

Л.Єлзийтєгс * Идэр есийн шvлэг

Ахиад хавар болвол би гудамжаар нvв нvцгэн явна
Ахиад хавар болвол би орон гэрээсээ оргон, зугтана
Ахиад хавар болвол би алтан бэлзгээ залгиж орхино
Ахиад хэрэв хавар болвол мод бvхэнд би нэр єгнє
Ахиад хавар болвол, хавар болохыг би ахиад vзвэл
Анхны бороо цонхон дээгvvр гэрэл татуулан урсахыг vзвэл
Ай, амьд хvнд єєр юу хэрэгтэй юм...
Маргааш нь би vхнэ! Ахиад даанч хавар болохгvй нь шиг байна
Цантсан хотын тэнгэр дэх
Цагийн зvv мєстчихєж!

Эх сурвалж 

Таалагдсан онч мэргэн үгс #4

Онодог алддаг үгнүүд ёстой хаа сайгүй л байна. Авах гээхийн ухаан гэж бий. Түүгээрээ шүүгээд санах нэгийг санана биздээ.

Friday, October 14, 2011

I ♥ Photograph * Alone гэдэг цуглуулга :P

За өнгөлөг гэрэл зурганд ухаанаа гээчих гэдэг хүн. Гэхдээ өөрөө зураг сайн авж чаддаггүй :P Гэхдээ л харахад урамтай зурагнууд байдагдаа. Гэснээс урьд нь бас нэг ийм цуглуулга оруулж байсан. Үзэх бол ЭНД дар. Зүгээр л хэдэн зураг хийчихээд сүүлд нь харсан чинь дандаа ганцаараа нэгээрээ байгаа зурагнууд байхын. Тэгээд л Alone болцон нэр нь. Би хэлдэг блог сайтууд нийтлэлийнхээ зургаа чанартай зургаар хийж байгаарай гэж. 

Сонсоогүй юм биш бээз #12 /хэзээ ч дуусахүй.../


Хмм бичлэг шахалгүй нилээн удлаа. Заримдаа ч бүр залхуу нилээн хүрэх юм. Гэхдээ энэ сүүлд нь надад дурсамж бол үлдэнэ. Тэгэхээр хэрэгтэй. За тээр ч яахуу олон гоё шинэ дуунууд өчнөөн л гарч байна. Даанч Soundcloud дээр орсон нь ховор юм. Аргагүй биз зохиогчийн эрх нь хөндөгдөөд байгаа биз. Аз болж хэд нь хүлээж хүлээж нэг юм орж. Гэснээс тоглуулагчийг энд зааснаараа жижкэн болгоцон. Туршаарай хэрэгтэй эд шүү. За Дугаар 12 болж байна. Хамгийн таалагдсан дуу бол энэ видеоны дуу DJ Epic – Get One (Krewella X Foreign Beggars X Skrillex). The Weeknd - Initiation бол үнэндээ л автуулж байна. Bruno Mars - It will rain урьдны дуунуудтай төстэй эвтэйхэн л дуу болж. Шинэлэг юм харагдсангүй. DOSVEC -н Mashup урьд урьд нь сонсож байснуудаас хамгийн сайн нь болсон шиг санагдлаа. Энд ороогүй Joe Jonas ft Lil Wayne - Just in Love remix, JLS - Take a Chance on me, Big Sean ft Nicki Minaj - Dance Ass remix олж сонсохыг зөвлөж байна. Үнэхээр найс. Ер бол татаж авах хамгийн амар арга бол Google ахаас асуух шүү дээ.

Monday, October 10, 2011

Soundcloud жижиг тоглуулагчийг PREMIUM эрхгүйгээр хэрхэн ашиглах вэ?

Өнөөдрийн зөвлөгөө гэх үү юу гэхүү энэ эд маань Улбаршар шиг дуу хөгжим ихээр ордог тэр дундаа Soundcloud -с дуунуудаа шэйрлэдэг бол их л хэрэгтэй болой. Ер нь энэ Soundcloud бол өөрөө дуу хөгжим тоглуулахдаа манай, танай гэж нэтийн чинь хурдыг бараг алаг үзэхгүй шахам хурдан сайт л даа. Тийм болохоор би их дуртай. За гэтэл нэг асуудал байдагдаа. Мэдээж Premium Acc бол баяжаагүй юмы чинь авахгүй. Авахгүй бол олон гоё шидийг нь мэдэрч чадахгүйд хүрдэг. Тэгээд аргагүй эрхэнд Standart player -г хэрэглэнэ /гэхдээ стандарт нь байгаа нь их юм шүү хөөрхий :P/. Сонсоогүй юм биш бээз цуврал нэгдээ ядаад багадаа 7-8 дуу багдаг. Тэгээд тоглуулагчийн овор хэмжээ их байдгаас болдог болоод тэрүү хуудсыг ачааллах гэж бас овоо юм болно шүү дээ. Тиймээс тэр жижкэн хурдан нөхрийг ашиглах нь хамгийн зөв сонголт.

Saturday, October 8, 2011

SaveInfants * Эрүүл үрс гэрэлт ирээдүй * Та ч гэсэн бидэнтэй яг одоо нэгдээрэй!

Бидний ирээдүй болсон хойч болох бяцхан үрс маань өнөөдөр эрүүл аюулгүй орчинд амьдарч чадаж байна уу гэвэл үгүй. Өнөөдрийн байдлаар Монголд хүүхдийн эрхийг хамгаалах 700 гаруй байгууллага байдаг гэсэн судалгаа байдаг. Ийм олон байгууллага байдаг хэрнээ яагаад хүүхэд багачуудын маань өмнө өдрөөс өдөрт тулгарах асуудал олширч, эрх нь зөрчигдсөөр байгаа нь нэгийг хэлж байна. Нээрээ л төр засгаасаа эхлээд, нөгөө олон сайхан байгууллагууд хүүхдийн төлөө ажил хийж байна гэж чихэр боов, тоглоом, шоглоомхоноор хуурсаар өнөөдөр тэд маань энэ нийгэмд эрүүл хүн болж мэндэлж чадах эсэх нь үнэнийг хэлэхэд бүрхэг болсон. Бяцхан үрсийн "хоолой дээр хугта тавьсан" хүндхэн асуудлуудыг дурдвал уртаас урт жагсаалт гарна биз.

Нэгэнт үүссэн асуудалд хэн нэгэнд бурууг тохож маргаж мэтгэлцэхээ урьтал болголгүй нэг ч гэсэн асуудлыг нь шийдэх гарцыг эрэлхийлэн яваа зорилго нэгт залуус "ЭРҮҮЛ ҮРС ГЭРЭЛТ ИРЭЭДҮЙ" хэмээх нэрэн дор нэгдэн бодит үр дүнг бий болгон ажиллаж байгааг олон хүн үзэж дуулаа биз. Дуулаагүй нэгэнд нь дуулгаж байгаадаа баяртай байна. Тус төрийн бус байгууллага нь Монгол хүүхдүүдийн эх орондоо эмчлүүлж, эдгэрэх боломжийг нэмэгдүүлэхэд бодит хувь нэмэр оруулан туслах зорилготой 'Save Infants – Эрүүл Үрс' залуусын сайн санааны хөдөлгөөн хэлбэрээр 2010 онд эхэлсэн.

Thursday, October 6, 2011

Dave Greening * Piano Collection 3 * түр ч гэсэн амраад ав!

Dave Greening урьдны 2 дугаарыг сонссон хүмүүс энэ нэрийг бараг цээжилсэн биз. Түүний аянуудаас надад баяр жаргал, аз жаргалтай төсөөлөл, хайр гээд л мэдэрч болох сайн сайхан бүхэн л мэдрэгддэг. Сонсоод л шууд бодолд автуулдаг эвгүй эддээ хэхэ. Дандаа биш ч гэсэн хэсэгхэн зуур өөрийн дотоод орон зай руугаа аялах шиг л болдог нь хамгийн их таалагддаг. Танд ч бас таалагдана.

Saturday, October 1, 2011

Mongolian Lyrics Quotes by *Gee* #1 Сайн байна уу 10-р сар :)

Зиак би ингэж шийдлээлдээ. Монголынхоо хамтлаг дуучдын  дууны үгэнд дунд цохиж яваа цас хийсэн онч мэргэн байж болохуйц, эсвэл өвөрмөц содон үгсийг зурганд нааж та бүхэнд хүргэж байхаар эргэлт буцалтгүй шийдчихээд сууж байна. Энэ шийдвэрийн маань хамгийн эхний золиос Монгол Rapper хэмээн олноо өргөгдсөн GEE болж байна. Хатуухан хэлдэг ч үнэнийг өгүүлдэг түүний дуунууд угаас Монголын хип хоп урлагт асар нэмэр оруулж байгааг та нар надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Түүний FACEBOOK хуудаснаас нь хэдэн зургийг туун ганц нэг өөрчлөлт хийсэн. Үнэндээ манайхан зургаа тэгж бага авахуулдаг юмуу эсвэл зургаа нэтэд тавьдаггүй юмуу. За юутай ч эхний бүхэн зөв бас төгс байх нь ховор шүү дээ. Gee -д бол сайхан дуунууд үгнүүд их байна. Даанч зураг хомс байлаа.

MADE IN MONGOLIA * Захиалгаар бүх төрлийн арьсан гутал, пүүзийг 3 хоногийн дотор урлана гэнэ

Лувсандорж гэдэг хүний блогоор хэсэж явтал энэхүү нийтлэлийг олж уншаад өөрийн блогтоо ч гэсэн оруулахаар шийдлээ. Ер нь монгол бараа гэхээр л хүмүүс нэг сүжиггүй ханддаг нь нууц биш. Тийм байх нь ч аргагүй. Одоогоос миний мэдэрч, харж эхэлснээр бол 4-5 жилийн өмнө Монгол барааг манайхан үйлдвэрлэх болсон. Тэр нь гэхдээ яг л нөгөө комиссын хувцас шиг л нэг л тийм хуучин, загваргүй, дүнсгэр харагдаж билээ. Анхны сэтгэгдэл ингэж л ихэнх хүмүүст үлдсэн болов уу. Гэхдээ өнөөдөр бол арай өөр болж. Болох ч ёстой.

Энэ залуус Бүх төрлийн цэвэр арьсан болон ширэн гуталнууд болон пүүз, кетнүүдийг 3 хоногийн дотор захиалгаар хийж гүйцэтгэдэг юм байна. Чанартай сайн ч хийдэг шиг харагдана.