Thursday, September 29, 2011

Сонсоогүй юм биш биз #11

Шинэхэн дуунууд ойрдоо овоо хэд гараад амжлаа. Сонсохыг зөвлөсөн дуунуудын цувралын 11 дэх нь энэ шиг байна. Үнэн гунигтай зүйлс их болноо. Нэг танил надад мань чамд нэг шинэ дуу сонсгоё гээд аль хаврын дуу нтр сонсгож байх юм. Иймэрхүү явдалтай өчнөөн л таарсандөө. Ядаж та хэд минь битгий тийм байгаасай :P Гэхдээ багцад дагнан цөм шинэ дуу ордоггүйг мэдэх биз. Derulo -н цомог гараад тэндээс овоо хэдэн дуу хүмүүст хүрсэн шиг байна. Kevin Cossom -н энэ дуу хуучин цагийг санагдуулж байна. Мэдээж тасархай Dubstep -үүдийг багтаасан. Skrillex - Bangerang, Noisia - Earthquake, Tommy's theme бол үнэхээр таалагдлаа. Foster The People - Pumped Up Kicks -т энэ дугаарын хамгийн тасархай нь байлаа миний хувьд. Бүр донтсон штээ. Бусдыг нь өөрснөө сонсоно бизээ.
Олон юм оршилдчихлоо тултал нь чангалж байгаад сонсох хэрэгтэй.

Монгол **Уран Бичлэг** ийн философи сэтгэлгээ

Calligraphy by Buttumur.D "Үлэмжийн чанар" сийлбэр
"Каллиграф" гэсэн үгийн гарлыг авч үзвэл каллос буюу "гоё", графиа буюу "бичиг" гэсэн үгнээс гаралтай, "гоё бичих" гэсэн утгатай үг байгаа нь барууныхан энэхүү нэгэн төрлийн урлагийг зөвхөн гоё сайхан бичих төдийгөөр хязгаарлан ойлгож ирснийг харуулж байгаа бол манай Монгол бичгийн уламжлалд "уран бичлэг" хэмээх нь гоё сайхан бичих төдийгүй бас "уран нарийн санаа өгүүлэмж гаргах" гэсэн давхар утгатай байдаг нь гайхамшигтай юм. Угаас грек хэлний каллос нь "гоё" гэсэн ганц л утгатай бол Монгол хэлний "уран" хэмээх үг, түүний язгуур нь болох "ур" гэсэн үгэнд "уран гоё" ч гэсэн санаа, "ур ухаан" ч гэсэн утга хоёул агуулагдаж буй.

Wednesday, September 28, 2011

Life In Film * Carla (нэгэн хэвийнээс залхах)

Миний бодлоор дууг сонсох газар янз янз байдаг юм шиг санагддаг шт. Машинд, автобусанд, гэртээ комны ард, алхаж байхдаа, унтахаар хэвтэхдээ, миарахдаа, чойрохдоо, төвлөрөхдөө, уйдахдаа, уйлахдаа, эвшээхдээ гээл хадуураад байхгүй юу. Иймэрхүү дууг битгий миа Speaker -ээр сонсоорой. Чихэвчээ чихэндээ углаад сайн сонс гэж мэгээд. Life in Film урьд нь нэг дууг оруулж байсан санаж байгаа байх. Энэ Сarla бол бас л эвгүй дуу штээ. Сайн дуунуудынх нэг. Цаанаал нэг тийм гоё өвөрмөц хоолотой бас стайлтай дуулдаг хамтлаг. Гишүүдийн стайл бас байгаа биз ялангуяа тэр Dominique гэнэ үү тэр нөхөр хаха.

Saturday, September 24, 2011

Rihanna * We Found Love * NEW SINGLE * Prod. by Calvin Harris **HIT** таалагдахаар барахуу солллиотой!!!

За энэ дуу цаана чинь ХИТ болоод байгаам байхаа тэр гадаадад. Club, Радио гээл хаа сайгүй. Сонссон үнэхээр таалагдлаа. Энэ л дутаад байж хаха. Calvin Harris -н хэмнэл Rihanna -н хоолой хоёр төгс хослож. За тэгээд түүний удахгүй гарах шинэ цомгийн эхний сингл гэнэдээ. 9-22 албан ёсоор цацагдаж эхэлж. Удахгүй ДиЖэй нар сайхан сайхан Микс үүдийг хийгээд явчихна биздэгээ. За тэгээд шинэ дуу тул устаж магад юутай ч амжаад сонсоод татах нь татаад авна биз. Цаа чинь гадаадын шэйрүүдээс сайхан устгал хийгдэж байналээ. Аа тийн бүтэн хувилбар ТАТАХ линк энэ.
We Found Love by Rihanna

Friday, September 23, 2011

Colplay * Every Teardrop is a Waterfall * (Avicii Tour mix)

Coldplay -г сонсдог бүх хүмүүст энэ таалагдана гэж бодож байна. Энэ дуун дээр олон дижэй микс хийсэн байдаг ч Avicii -н энэ бол бусдаасаа хол тасарч гэж. Сонсоод л бараг амралт болж байна :P Сүүлийн 2 хоног дараалан сонслоо. Миний мэдэрснийг та мэдрэв үү?
PREVIEW: Coldplay - Every Teardrop Is A Waterfall (Avicii 'Tour' Mix) by AviciiOfficial

Wednesday, September 21, 2011

Б.Галсансүх *Маркиз Дэ Садын богинохон зөвлөгөө*

Тамхи нас богинсгохгүй. Тайвширцгаа. Татацгаа. 
Тэр чинь худлаа үг. Тэгээд мэдсээр байж, Бүү шаналцгаа.
Архи амьдралд гай болохгүй, Айх хэрэггүй, Ууцгаа. 
Алтан дэлхийг хаая гэсэн согтуу харах сайхан.
Өндөрөөс бүү ай, Алив үсэр, Харай, Шунга. 
Өргөн дэлхийн агаарыг шүхэрчин шиг амталцгаа 
Хүйтнээс бүү ай, Гарч зугаалцгаа, Мэдэрцгээ 
Хөрст дэлхийн амьсгалыг хүйтэн чулуун дор мэдрэнэ гэж байхгүй. 
Бүсгүйчүүдээ самуурцгаа. Цэнгэцгээ. Садарлацгаа. 
Эр хүний сайхныг энэ ертөнцөөс өөр газар мэдрэхгүй.
Эрчүүдээ самуурцгаа. Цэнгэцгээ. Садарлацгаа. 
Бүсгүй хүний сайхныг энэ ертөнцөөс өөр газар амсахгүй.
Шүтээндээ мөргөцгөө. Залбирцгаа. Сүсэглэцгээ. 
Шүтлэгийнхээ хэрээр диваажингийн зиндаанд заларна.
Хэрэлдэцгээ, Зодолдоцгоо, Алалцацгаа, Үхцгээ. 
Хэн ч энэ ертөнцөд дахин төрөхгүй 
Тэвэрлдэцгээ, Эвлэрцгээ, Уйлцгаа, Инээцгээ 
Тэнгэр биднийг харж байна. Тэнд ийм боломж олдохгүй.

Tuesday, September 20, 2011

The Kooks - Kids MGMT cover

The Kooks бол сайн хамтлаг. Kids гээд дууны cover нь дажгүй санагдаад хийж байналдаа.  The Kooks - Kids (MGMT cover)

Monday, September 19, 2011

**Facebook** 100 Like нэгэнт эрчийг авжээ.

Блог маань 101 Like аль хэдийн авжээ гэж. Хамгийн анхын бичлэг 2011-5-25 ны шөнө хийгдэж байсныг сайн санаж байна. Өнөөдөр 9-19 ны бас л шөнө. Бараг 4 сар болсон байшт. Хэрэгтэй хэрэгггүй нийтлэлүүдийг маань орж ирж хальтхан хардаг, хяламхийдэг, уншдаг, сонсдог бүх хүмүүстээ баярлалаа гэж.

Sunday, September 18, 2011

Cinemagraphs * гайхалтай хөдөлгөөнт зурагнууд #2

Энэ Cinemagraphs гэх урлаг нь үнэхээр таалагдаж байна. Kevin Burg, Jamie Beck гэх залуус ямар тенхнологиор яаж хийгээд байдгийг мэдэхгүй ч энэ үнэхээр сонирхолтой. Магадгүй ирээдүйн гэрэл зургийн хөгжлийн цаашдын чиг нь болохыг хэн байг гэхэв. Та дурсамж, түүх болон үлдээх зургаа илүү бодитой, сонирхолтой байлгахыг та хүсэхгүй гэж үү. Би хүсэж байна. :)

Thursday, September 15, 2011

Jamie T - If I Were A Boy cover үнэн гаж тэхүү

Beyonce -н If i were a boy гэгч дууг энэ залуу зарим нэг үгийг өөрчлөн үнэхээр солиотой дуулцан байхын. Үнэн гаж /гаж гэдэг үг нь тасарсан гэх үгтэй ижил утгатайгаар хэрэглэгдсэн болно :P/ Бас нэг айхтар таалагдсан зүйл гэвэл энэ зураг. Яг л зөв цагтаа, зөв газрааа зогсож байгаад дарцан шиг санагдсан хэхэ. Амны муруйлт, хурууны барилт хараад байгаарай гэж мэгээд :P

Wednesday, September 14, 2011

Сонсоогүй юм биш бээз #10

За энэ удаагийн дугаарт гэхүү багцанд гэхүү нилээн хэдэн дуу багтаж. За дуунуудын бол хаа хамаагүй хольсон байгаа. Жоохон замбараагүй болсон бол уучламц. Шинэ, бараг шинэ, хуучин гээд зөндөө л дуу байна. Эдгээр дундаас онцгойрч таалагдсан нь Aerosmith - Dream on (GriZ remix) бол үнэндээ тасарцан Dub болжээ. Pitbull ах Enrique хоёр ч ахиад бут авахаар шийдсэн бололтой I Like How It Feels дуу бас л гоё дуу болж, харин Coldplay - Paradise 9-12нд цацагдсан шинэхэн дуу байгаа. Гайхалтай дуунуудын л нэг. Tiesto ахын хэмнэлийг сонсоод сонсогчид уйдах тал руугаа хазайж байсан ч Maximal Crazy -аар хуучин бууны хугархай ямар байдгийг харууллаа гэж. Гэх мэт яриад байвал зөндөө л юм байна. Өөрснөө сонс!!!

Sunday, September 11, 2011

Х.Болор-Эрдэнэ *Зүрхэнд үйлдвэрлэв* - БОЛЗОО (өгүүллэг)

Зохиолч Х.Болор-Эрдэнэ нь орчин цагийн Монголын утга зохиолд сэтгэлгээний хэмээх тодотголтой цоо шинэ уран зохиолыг бий болгож, реалист уран зохиолыг олон арван жил уншиж ирсэн Монголын уншигчдын сэтгэлгээний цар хүрээнд хувьсгал хийж чадсан нэгэн. Түүний зохиосон шүлгүүд нь Монголын урлагийн салбарт ч нилээн амжилт олсон нь, “Охин минь битгий уйль”, “Ээждээ би хайртай”, “Би эр хүнд хайртай” жүжгийн дуу зэрэг бүтээлүүд гэрчилнэ. Ингээд Түүний 2004 онд гарсан "Зүрхэнд үйлдвэрлэв" номоос "Болзоо" хэмээх өгүүллэгийг хүргэж байна. Үнэхээр шинэлэг, өвөрмөц, сайхан өөр хэлэх үг алга. :)

Artworks by **Monkhbat**

Зураач Мөнхбатын зурагнуд үнэхээр өвөрмөц бас сайхан санагдлаа. Гайхалтай сайхан зурах юмдаа. Монгол урлаг гэж л энэ байхдаа. Гадаадад зургаа худалддаг юм байна. Зурагнуудын хамгийн хямдхан нь 360$ гэж байна. Үнэндээ таарсан л зурагнууд гэж санагдаж байна. 

Saturday, September 10, 2011

Ennio Morricone - Playing Love (Legend of 1900 OST) гайхалтай

Италийн алдарт хөгжмийн зохиолч Ennio Morricone -ы Playing Love нэртэй уран бүтээлийг маш олон хүн Домогт 1900 киноны дуу гэдгээр нь мэддэг. Киноны хувьд гэвэл үнэхээр тасархай гэдгийг надаар хэлүүлэлтгүй та нар мэдэх биз. Гэхдээ ямар ч сайн киног хөгжимгүйгээр төсөөлөөд үзээрэй. Ennio Morricone энэхүү аязаараа хамгийн олон шагнал хүртсэн гэдэг. Энэ аяыг сонсохоор кинон дээр гол дүрийн залуу бүсгүйг цонхоор анх хараад аяаа шууд тоглож байгаа нь шууд л төсөөлөгддөг. Ёстой л үггүйгээр "Би чамд хайртай" гээд хэлчих шиг л санагддаг :) Киноны хэсгийг үзэх бол энд дар.

Wednesday, September 7, 2011

Adele *Someone Like You* Rock and Dub version гоё

Adele Someone Like You бол гоё дуу. Гэхдээ сонссоор байж бас уйддаг юм байгааздээ. Гэхдээ энэ 2 бол арай өөр сонсогдож байна. Арай шинэлэг гэх юмуудаа. Rock Version нь бол над хамгаас их таалагдсан. Dub нь ч гэсэн дажгүй. Сонсдоо!!! (:

Tuesday, September 6, 2011

Таалагдсан онч мэргэн үгс #3

Тайлбар илүүц биздээ. Таалагдсан тэгээл тэр. :)

Сонсоогүй юм биш бээз #9 Need To Hear :)

За сайн байцгаана уу? хэхэ шинэ нийтлэл оруулахгүй удсан бол уучлаарай. Гэхдээ би чинь бас оюутан хүн хичээл эхлээд цаг зав хэцүүхэн л байна шүү дээ ойлгоно биз :) Тэгжугад удку формдоо ороод ирэхээр шахаад шахаад явчихъя гэж бодож байгаа. Гэснээс уг нь их л олон дуу гарсан ч надад таалагдах нь тийм ч их байсангүй гэхдээ хоосонгүй. Энэ дундаас хамгаас их таалсан нь Gym Class Heroes ft Adam Levine /Maroon5/ - Stereo Hearts үнэхээр таалагдлаа. Уг нь ааааль хэдэн сарын өмнөх л дуу юм. Хэдэн тасархай DUB орсон шүү.

Saturday, September 3, 2011

Bruno mars - Valerie *Tribute to Amy Winehouse*

Bruno Mars Amy Winehouse -д хүндлэл үзээлж түүний гайхалтай бүтээлүүдийн нэг Valerie -г 2011 MTV VMA дээр дуулжээ. Тэр сайн дуулж. Гэхдээ юм анхныхаараа хүмүүсийн зүрхэнд хүрсэн байдаг болоод ч тэр үү энэ дууг хэн ч түүн шиг сайн дуулж чадахгүй л болов уу. Amy чи урлагийн ертөнцөд аль хэдийн мөнхрөн үлджээ. Bruno Mars - Valerie