Wednesday, August 31, 2011

***Flavors.me*** дажгүй санагдлаа


За тэгэхээр Flavors.me бол их дажгүй юм. Видеог үзээд тэнэг хүн ч ойлгож байгаа биз. Өөрийн хувийн вэб ийг хялбарханаар бас маш дэгжин төрхтэйгээр зохиох боломжийг олгодог юм байна. Upgrade буюу та төлбөр төлөх юм бол /сард 20$/ энэ сайт танд жинхэнэ үр өгөөжөө өгнө гэж мэд. Мөн та өөрийн гэсэн вэб ээ хийчихлээ гэж бодоход шинэ домэйн хаягтай холбох боломжтой. За тэгээд үнэгүйгээр бас хэрэглүүлж байна. Гэхдээ боломж тун бага юм. Үнэгүй дээр би өөрийнхөө хуудсыг хийлээ. Сонирхох бол ЭНД дараад үзэж болно. За тэгээд эцэст нь хамгийн хурдан, хамгийн энгийнээр, хамгийн дэгжин вэбтэй болох боломж гэж үзлээ.
Flavors.me -г ашиглан хүмүүс өөрсдийн вэбүүдээ хэрхэн хийснийг ЭНД харж болно.

Tuesday, August 30, 2011

***Алиалагчийн нулимс***


Дугуй хэлбэртэй тайзыг тойрон үзэгчид сууна. Энэ бол алиалагчийн ажлын талбар... тэр долоо хоногт хоёр, удаа заримдаа гурван удаа энэ тайзан гардаг.

Тэр нүүрээрээ дүүрэн инээж байгаа том ам, өөрт нь томдсон гэмээр хоёр нүд, улаан хацартайгаар будаж гарна... Түүний жинхэнэ царайг бараг хүмүүс мэдэхгүй байх. Тэр энэ будсан царайтайгаар удаан амьдарчээ... тэр үзэгчдийг инээлгэх ажилтай...үзэгчдийн инээд түүний ажлын үр дүн байдаг...тайзан дээр мөлхөж, гүйж, толгойгоороо газар унаж, нохойд хөөгдөж, толгой дээрээ мод унагаж, гар дээрээ явж байж бусдыг инээлгэдэг...энэ бол түүний ажил...

Monday, August 29, 2011

***Dubstep*** хэмнэл ийм гоё :)

Dub remix -үүд нэг сонсоод үзэхэд харамсахгүй шүү. Ердөөсөө л тасарчихаж :P нээрээ л Dubstep -г сонсож мэдрэхэд ямар ч дүрэм хэрэггүй. Аан тийн dub сонирхож байгаа бол энд нэг дажгүй сайт байна. Soundcloud тоглуулагчтай болхоор үнэхээр дажгүй юм билээ TopDub.

**Хоолоор урлахуй** гайхалтай зурагнууд

Хоолыг идэж таашаал авахаас гадна харж бас авч болох шинжтэй юм. Эдгээр хоолнуудыг идэхэд ч харамсмаар хөөрхөн юм. Урлагийн бүтээл нтр гэх нь хаашаа юм гэхдээ л тэрүүхэндээ донжоо олцгооцон нь дажгүй харагдаж байна шүү. Энэ Фүүд Арт -г Япончууд л бодвол анх сэдсэн байлгүй. Сонин содон, заримдаа гэж этгээд юм сэддэгээрээ тэд чинь алдартай шүү дэй.

Wednesday, August 24, 2011

***UK GARAGE*** гэх хөгжим ихэд таалагдаж байх чинь :)

UK Garage буюу UKG нь Electronic Dance Music -н нэгэн төрөл бөгөөд 1990 оны эхэн үеэр UK үүссэн бололтой. Энэхүү урсгал нь House хөгжмөөс эхтэй бөгөөд цаашдын чиг хандлагыг Garage хөгжим тодорхойлох бололтой. Garage хөгжим нь өөртөө олон том урсгалуудыг агуулж байдаг нь Dubstep, Bassline, UK Funky, Grime зэрэг болно. За тэгээд дэлгэрэнгүйг эндээс авна биз. Энэ хөгжмийг илүү надад мэдрүүлж хүргэсэн нь Lunova Labs -н бүтээлүүд юм шиг санагдлаа.

Sunday, August 21, 2011

Шинэ **Youtube** player -н өнгийг хэрхэн солих вэ?

Ойрдоо Youtube өнгө үзэмжиндээ анхаараад цэмбийгээд л байна. Тоглуулагчийн шинэ хар өнгө надад урдныхаасаа хавь илүү санагдсан. Гэхдээ энэ ганцхан хар өнгө байдаггүйм байна. Надад бол хар нь зүгээр санагддаг. Аан гол юмаа хэлэхээ мартаж та нар жишээ бичлэгийг заавал үзээрэй. Зүгээр нэг бичлэг биш байгаа.

Зүгээр л өнөөдрийн хувьд хамгийн сайхан нь энэ байлаа.

Ямар азаар энэ аялгууг олж сонссын бүү мэд. Үнэхээр таалагдлаа. Өнөөдрийн хувьд хамгийн сайхан нь энэ байлаа. Энэ аянаас та юуг мэдэрч байна?
06.Kazami-dori by morning breeze

Saturday, August 20, 2011

The Weeknd - Thursday [Mixtape]

Abel Tesfaye буюу The Weeknd нэрээр олноо алдаршсан энэ залуу гайхамшигийг бүтээсээр байна. Дуунууд нь нэг тийм өвөрмөц, гоё, өөр санагддаг. Түүний анхны House of Balloons нэртэй цомог нь үнэхээр том тэсрэлт болж чадаж байсан. Тэгвэл 2 дахь нь 2011 оны 8 сарын 18 цацагдаж эхэлсэн нь энэхүү Thursday юм. Дууны хувьд өмнөх цомийг хэв шинжийг хадгалж үлдсэн нь их таалагдлаа. Ямар ч хөгжим таалагдахааа байчихсан үе байдагдаа тэр үедээ энийг сонсоод үзээрэй. Хэхэ шинэ юм олох шиг л болох байхдаа. :) Одоогоор хамгийн их таалагдаж байгаа нь мэдээж Rolling Stone бас The Zone, Lonely Star гурав үнэхээр дажгүй санагдаж байна. Цаашид юу болохыг хэлж мэдэхгүй :P

Tuesday, August 16, 2011

Г.Аюурзана - Философийн шvлгvvд

Борооны үнэр сэтгэлд анхилавч
Зун дууссан байна
Бодолгүй уншсан амьдралын хуудас
Тэртээ үед өнгөрсөн байна.

Сонсоогүй юм биш бээз #8 Electro, HIP HOP and R&B tracks


Аль хэдийн дугаар 8 болчиж. Яасан ч хурдан юм. Энэ удаад Electronic төрлийн дуунууд илүү давамгай багтсан байгаа. За тэгээд зарим нэг нь татаж авахаар байгаа. Шинэ содон юм сонсох шиг сайхан хаа байна тийм биз :)

Google says " What Do You Love? "

Google нэгэн үйлчилгээгээ танилцуулсан нь What Do You Love? (WDYL) байлаа. Энэ нь яадаг вэ гэхлээр та өөрийн хүссэн зүйлээ бичээд гацхан даралт хийхэд л  Google -н 20 гаруй үйлчилгээ, бүтээгдэхүүнүүдээс нэгэн зэрэг хайлт хийдэг юм байна. Дараах сайтруу www.wdyl.com хаягаар зочлох боломжтой.

Monday, August 15, 2011

Change "Pages" gadget to "Menu Links" into blogger template | Хуудсыг Линк болгох хичээл

За хамгийн анхын Blogger хичээл оруулж байна. Энэ их амархан мөртлөөсөө хэрэгтэй хичээл. Ихэнх Blogger Template -үүдийн дээд талын хөндлөн цэс нь Page /хуудас/ байдаг. Тэгвэл энэ хичээл маань энэ цэсийг Page биш Link /холбоос/ болгох юм. Яг одоогоор манай блогт хэрэглэгдэж байгаа шиг гэсэн үг.

Saturday, August 13, 2011

Dave Greening's **Piano Collection 2** энэ сайхан аязуудыг яааядаа байз :P

Dave Greening -н аязуудаас өмнө оруулж байсныг та нар санаж байгаа байх. Санахгүй байвал энд байна. Дандаа л стресс бухимдал, ямар нэгэн зүйлд сэтгэл зовинох, уурлаж уцаарлах гээд л энэ нийгэмд бид ер нь тайван байх арга бол үнэндээ л ховор байна. Зүгээр л хэдхэн хором өөртөө зарцуулаад юунд ч санаа зовохгүйгээр төгөлдөр хуурын гайхалтай аязуудыг сонсоод үзээрэй. Тиймээ наадхыг чинь л хэлээд байна :)

Ш.Сүрэнжав **Би Тэнгэрийн Хүү**

Photo by Mr.GGСҮРЭНЖАВ - Би Тэнгэрийн Хүү by seriyoz

Би тэнгэрийн хүү та нарын дунд ирсэн юм
Газрын охинтой гэрлэж нарны аяганаас цай уусан
Гашуун дарснаас хиртэж ганихарлын орон дээр хөрвөөж үзсэн
Цагаан цасан дээрээс будрахад хөөцөлдөн эрхэлж
Уулс сандайлан үүлсээс үүлсэд дүүжин хийж нааддаг байсан
Цагийн бороо тэнгэрээс асгарахад хөхрөн баясч
Утас дамжих шиг усан ширхэгээр нь авиран гарч
Оддыг сондор болгон хэлхэж цэцгийн толгойд зүүж өгч явсан
Би тэнгэрийн хүү та нарын дунд ирсэн юм

Хурмастын аянгаас гал могой ташуур шүүрэн авч
Бэртэгчний нурууг шалба ороолгон залхааж явсан
Мунхагийн хор шингэсэн хорголжийн хар нүднээс нь
Мугулзуу эвэртэй үхэрт хөллүүлэн бэртэж явсан
Муугийн гайг шившин хөөж бусдад ариуныг урин
Мөлхөж яваа хүүхдийн өвдөг дор цэцгийн дэлбээ ивж явсан
Хүний юу бодож явааг нүднийх нь харцнаас уншдаг байсан
Сэрлийнхээ сувгаар хурмастын өргөөтэй харьцдаг байсан
Сэтгэлийнхээ рашаанаас найраг болгон нэрж хүмүүст амсуулсан
Нэг нь амтархан шимж байхад нөгөө нь аяглан тамшаалж байсан
Аанай бас тургиж ч байсан алинд нь ч би гомдоогүй
Би тэнгэрийн хүү та нарын дунд ирсэн юм

Тэнгэр эцгийнхээ зүүрмэглэхийн зуур
Тэрхэн зуурын зүүд болж газар дэлхий дээр ирсэн юм
Сэрэхтэй нь зэрэг би явна
Тэр болтол нь та нартайгаа уулс түшиж туйлс хайлж
Морин толгойтой хууранд тань
Монгол аялгууг хоршин дуулж сууна
Хүмүүс минь ээ
Газрыхан минь ээ
Та нар намайг явахын цагт энэ морин толгойтой хуураа л өгөөрэй
Үүгээр чинь би хурмаст эцгээ уяруулан хайлуулан дуулуулна
Үүлэн тансаг хур болон ивэлж үргэлжид тэгвэл нь та нарыг ивээнэ
Би тэнгэрийн хүү та нарын дунд ирсэн юм

Гантиг чулуу минь чи
Ганцхан энэ мөрийг минь
Гайгүй сайн тогтоож аваарай
Би тэнгэрийн хүү та нарын дунд ирсэн юм

Tiffany Alvord & Boyce Avenue **Jar of Hearts** acoustic cover

Friday, August 12, 2011

Шинэ **Twitter Analytic Tool** хэн нэгнийг дагахыг чинь танд шийдэж өгнө

Twtrland бол хэн нэгний жиргээнүүдийг дэлгэрэнгүйгээр, нарийвчлан эмхэтгэж танд хэн нэгнийг дагах уу байх уу гэх асуудлыг төвөггүйхэн шийдчихдэг үйлчилгээ юм.
Үүний тусламжтайгаар та өөрийнхөө жиргээнд дүгнэлт хийх боломжтой юм.

Local Natives | Who Knows Who Cares **Let's Chill**


Юу гээч энэ сахалтай нөхдүүдийн дуу үнэхээрс сайн нээрээ шүү. Яг 1:35 дуу нь эхэлдийн. Хөөе энэ acoustic дуунууд угаас ийм гоё юмуу эсвэл би л одоо таалж эхлээд байгаамуу. Юманд нэг донж гэж байдагдаа энэ дуу тэрэнгээ олсон юм шиг байгаан. :D Яг хүний сэтгэлээс бас мэдрэмжээс гарч байвал ямар ч дуу байсан би сонсоход бэлэн байна. Удахгүй Монголын уртын дууны талаар нэг нийтлэл оруулна. Уртын дуу ямар сайхан гэж санана. Энэ залуусын дуу бол гоё дуу харин манай уртын дуу бол гайхамшиг шт. Юутай ч гоё сахалтай залуусын гоё дууг сонсдоо хэнд хамаатай юм тэ хэхэ.

Wednesday, August 10, 2011

David Guetta ft Sia - **Titanium** таалагдаад байгаа дууны нэг

Энэ дууг сонссоор байж дуртай болчихлоо та нар сонсоод үзээч David Guetta -н хит болж мэдэх уран бүтээлүүдийн нэг болж гэж надад санагдаж байна.
Titanium (feat. Sia)

Мэссежний тэмдэгтүүдээр өхөөрдөм царайнууд бүтээх ину

Мэссеж бол бас их гоё зүйлшт тэ. Ярьж хэлж чадахгүй олон ч зүйлийг мэссеж бяданд зохицуулж өгдөг шүү. За тэгээд ер нь ихэнхдээ өсвөр насны смс мангасууд байдаг гэсэн судалгаа байдаг юм билээ. За тээрч яахуу энэ нийтлэл хэнд хэрэггүй байж магад гэхдэ л хөөрхөн. Хэдэн дүрс орууллаа та нарт мэддэг энгийн бөгөөд донжтой дүрс байвал сэтгэгдэл дэр үлдээгээрэй. Энэ хэд бол жишээ яг бичээд л байвал зөндөөл байнадөө :D

Tuesday, August 9, 2011

**Өмссөн хувцсандаа биш өөртөө итгэ**

Photo by Seriyoz
Бүсгүй минь нуруугаа цэх болгож нулимсаа нуу
Өмссөн хувцсандаа биш өөртөө итгэ
Хиргүй бол цэцэг ертөнцөд чимэг болдог шиг
Хумстай саврын сүүдэр чамд бүү хүрэг
Гуйлгачин гэдэг өвдөг сөхрөхийн нэр бол
Ганцхан хайр дурлалын төлөө өвдөгөөн бүү хайрла
Цэврүү үсэрсэн тэр л бяцхан цэг дээр
Чин үнэнч сэтгэл чинь
Чиний өмнөөс үхэг

Эх сурвалж

Monday, August 8, 2011

**Хэрээ** Сургамжит өгүүллэг


80 хүрсэн өвгөн 45 настай хүүгийн хамт буйдан дээр сууж байтал гэнэт цонхон дээр нь нэгэн хэрээ ирж суулаа. - Энэ юу вэ? гэж аав нь хүүгээсээ асуухад - "Хэрээ гэдэг юм" гэж хүү хэллээ.

Sunday, August 7, 2011

**I ♥ Photograph** сайхан мэдрэмж төрүүлдэг зурагнууд :)

Гэрэл зураг гэх минийхээр маш том урлаг. Тэгэхээр хэн дуртай нь түүнийг бүтээж чадахгүй нь ойлгомжтой. Гайхалтай гэрэл зургуудыг харах үнэхээр сайхан мэдрэмж төрүүлдэг. Энэ хэд бол өнгө будаг гэж таарч зохицохоороо ямар айхтар сайхан харагддагийн багахан жишээ. Бараан бүүдгэрээс өнгөлөг гэгээлэг нь илүү сайхан сэтгэгдэл төрүүлдэг гэж боддог. Тиймдээ ч блог нийтлэлүүдийнхээ зургийг би аль болох өнгөлөг гэгээлэг зурагтай нийтлэхийг боддог. Ер нь бусад сайт блогууд ч гэсэн жоохон өнгөлөг гэгээлэг зураг нийтлэлдээ хавсаргаж байвал сайтын чинь өнгө төрх бүр шал ондоо харагддаг юм шт гээд мундаг хүн шиг хэлээд хаячихъя :P

Saturday, August 6, 2011