Sunday, July 31, 2011

Lissie - Everywhere I Go (Acoustic version) цул мэдрэмж :D


Энэ дууны Studio version -нд нь би дургүй. Ер нь ойрдоо Acoustic дуунуудад нугасаа гээчээд байгаашт. Үнэхээр сайн дуучин бол яг л эд нар шиг шууд  дуулдаг байх. Анх энэ дууг сонсоод Lisse -н огцом хөдөлгөөн эвгүй санагдаж байж билээ. Гэхдээ удаан сонсоод ирэхээр үнэхээр мэдрэмжээрээ дуулж байгаа нь бүр ч их мэдрэгддэг. Дууны яг 1:10 -с эхэлдэг тэр хэсгээс л бүх юм эхэлдэг юмдаа :P

4 Best Websites For Online Photo Editing (Зураг янзалж зугаацах уу?)

Хэзээ нэгэн цагт танд өөрийн фото зургийг аятайхан янзалчих юмсан гэж бодогдож л байсан байх. Гэхдээ та тэр бүр зургаа амархан янзлаад байж чадахгүй. Мэдээж сайн янзалж сайхан эффект өгөх нь дизайнер хүний нарийн мэдрэмжийн асуудал. Харин та тэс өөр мэргэжилтэй. Тэгвэл энэ удаа танд өөрийн зурганд ганцхан даралтаар өнгөлөг сайхан болгох аятайхан сайтуудыг хэлж өгъе.

Сонсоогүй юм биш биз #7

Хмм дугаар 7 -г танилцуулъя гэчихвэл майр чухал сонсогдоно биз хэхэ. Дугаар 6 -н маань зарим нэг шинэхэн дуу нь Зохиогчийн эрх зөрчсөн гэх шалтгаанаар цаанаас нийтлэлийг нэн даруй устга хэмээн устгалд оруулсан билээ. Иймээс ерөнхийдөө цаг тухайд нь гялс сонсоод, татаад авчихаж байх хэрэгтэй :P Будаг нь ханхалсан дуунууд жоохон тэгж золигтоод байдгымаа харин. Дуунуудыг татахаар бол тэр дуу явж эхлэхээр ард нь гарч ирэх хар download гэх товч дээр дарж Hulkshare рүү ороод татаад авчихаарай.

Saturday, July 30, 2011

Би тамхи татдаг

Санаа алдаж байгаагаа бусдаас нуух гэж
Би тамхи татдаг
Санаашрал минь утаа болоод намайг орхиж байна гэж итгэж
Би тамхи татдаг
Цав цагаан үүлсийг уруулаараа зурах гэж
Би тамхи татдаг
Цаг хугацааг үнс болон үлддэгийг мартахгүйн тулд
Би тамхи татдаг
Навч болоод өвсний зовлонг амтлах гэж
Би тамхи татдаг
Надад буй юм бүхэн уугиж үгүй болно гэж сэтгэж
Би тамхи татдаг
Шунал, хүслээ мансуурлаар дэврээх гэж
Би тамхи татдаг
Шувуу шиг гуурс бүхэндээ хий дүүргээд хаашаа ч юм нисэх гэж
Би тамхи татдаг

Misty Miller **Remember** by Burberry Acoustic бас нэг... :)


Burberry Acoustic -н өөр нэг бүтээл бол энэ. Сонсож дасахад тийм төвөгтэй биш нэг тийм эвтэйхэн дуу байдагдаа. Хоолой нь иийиййих гоё. Жилийн өмнө дуулж байж. Сайхан дуу сонсох сайхан шүү тиймэ.

Friday, July 29, 2011

Хөгжилтэй зураг #2 :)))

Инээд бол хүнд хамгаас хэрэгтэй зүйл гэж боддог. Инээд наргиан өөрөө амьдралыг илүү утга учиртай бас зөөллөж өгдөг байх. Энэ хэдэн зураг намайг л лав хангалттай инээлгэж чадсандаг. Эсвэл би инээд муутай байх л даа :P :)))))

Thursday, July 28, 2011

2ne1 **UGLY** MV таалагдсан


Өчигдөр гарсан шинэхэн клип байна. Дажгүй шүү.

Create Audio Playlist From YouTube Videos нэт-ийн чинь хурд тааруухан бол их хэрэг болно

Интернэт хэрэглэгч хэн бүхэн Youtube мангасруу оролгүй өнгөрөөа өдөр бараг байж болохгүй асуудал шиг. Орохгүй хүн ч бий байхалдаа зууны 80% лав ордог байх. Бид дуртай дуунуудаа сонсохоор хамгийн түрүүнд Youtube -рүү ордог. Энэ хамгийн хурдан бөгөөд оновчтой сонголт. Тэгвэл таны интернэтийнн хурд тааруухан гэж сэтгэе. Та видеог нь үзэлгүй зүгээр л дуугаа сонсмоор байхад видеог унших гэж гацсаар таны дуу сонсох хүслийг төвөггүйхэн дарж чаддаг тунчиг гунигтай. :P

Wednesday, July 27, 2011

Life in Film - **Alleyway** (Burberry Acoustic) одоогоор донтсон болно


Заадаа юу ч гэмээр юм дээ. Би энэ дууг анх сонсоод ёстой мэдрэл дуу байнадаа гэж бодож байж билээ хэхэ. Одоогоос 2 сарын өмнө юмуудаа. Тэгэхдээ нэг л удаа сонсож байсан. Тэгээд саяхан нэг сонссон чинь нэг л тийм хэзээний танил дотно дуу шиг сонсогдож нтр. Тэгэхээр ахиад нэг сонслоо ууслаа, дууслаа. Үнэхээр өвөрмөц бас тансаг. Эхлэхээс нь дуусах хүртэл бараг л ховсдуулчих юм. Ай Acoustic хөгжим чи юунд ийм сайхан юм бэ.:P

Monday, July 25, 2011

Чулуучины түүх (сургамжит өгүүллэг)

Манай нутагт аз жаргалгүй байдлаасаа залхаж, амьдралд өөр байр суурь олж авахыг хүссэн нэг чулуучны түүхийг ярьцгадаг юм. Тэр нэгэн удаа баян худалдаачны гэрт очоод хичнээн их эд баялагтайг нь, мөн хотын иргэдээс хичнээн их хүндэтгэл хүлээж байгааг нь харжээ. Тэгээд чулуучин түүнд атаархаж, яг л тийм болохыг хүсэв.

Чингис хааны айлтгал: Эзэн би эргэн ирлээ (Заавал унш!!!)

Хүчирхэг байснаа мартаад
Хүний бүхнийг илүүд үзнэ
Өөдтэй бүхнээ өнгөөр солиод
Өөрийн бүхэнг өшиглөж хаяна
Өчигдөр байгаагүй мэт
Өнөөдөр л байх мэт
Маргааш ирэхгүй мэт
Марган цэцэрхэгч их болжээ

Сүнсээ худалдан саваа дүүргэгчид
Сүүдрээ арилжин сүг захиалагчид
Голомтоо тонон гараа бузарлагсад
Газраа ухан авсаа ирэгчид
Баасаар дүүрсэн гүзээгээ
Буян хэмээн эндүүрэгчид...

Sunday, July 24, 2011

Be With You [Монгол хадмал + татах] үзэхэд харамсахгүй

Кино үзээд ингэж мэдрэмж авалгүй хичнээн ч удсан юм дээ. Юуны өмнө киног орчуулж хүргэсэн MNFansubs -д баярлалаа гэж. Киноны талаар дүгнэлт, сэтгэгдэл нтр бичихийг хүссэнгүй. Юу гарах ямар мэдрэмж төрөхийг харин та нар өөрсдөө хар, мэдэр. Анх энэ киног хүмүүс гоё гээд байхаар нь үзмээр санагдсан ч нөхцөл бүрдэхгүйн улмаас үзэлгүй явж явж өнөөдөр үзтэл үнэхээр гайхалтай кино байлаа. Миний хувьд үзэж байсан шилдэг хайр дурлалын сэдэвт кинонуудын нэг болж байх шиг байна. Үзээгүй хүмүүст заавал үзээрэй  л гэж хэлэх байнадаа.

Ellie Goulding & Erik Hassle - **Be Mine** (acoustic cover)

Энэ үнэхээр гоё дуу. Гоё сайхан гэдэг үгний сонгодог жишээ энд л байна. Хүний сэтгэл санаа, нөхцөл байдлаас шалтгаалаад дууг таалах тааламж өдөр бүр өөр өөр байдаг юм шиг. Тиймээс би "Өнөөдөр таалагдаагүй дууг маргааш сонсоод үзээрэй" гэж хэлэх дуртай. :D Үнэхээр өвөрмөц, тансаг хоолойтой 2 дуучин дуулсан болоод ч тэрүү сэтгэлд хүрч чаддаг. Хуучны дуу л даа. Сайхан дурсамж мартагдадгүй шиг сайн дуу хэзээ ч хуучирдаггүй гэж боддог. JUST LISTEN!
Ellie Goulding & Erik Hassle Be Mine

Mediafire татах

Saturday, July 23, 2011

Southern - **Big Jet Plane** (cover) сонссон уйдахгүй байналд



Mediafire mp3 татах

*Сэтгэл зүйн* бодит үнэн

- Хүн уйлах үед хамгийн эхний нулимс баруун нүднээс гарвал энэ баярын нулимс. Харин зүүн нүднээс гарвал уй гашуугийнх.
- Хурхирж унтаж байгаа хүн зүүдэлдэггүй.
- Шинэ үзэг санал болгоход хүмүүсийн 97% нь өөрийн нэрээ бичиж үздэг гэнэ.
- Шар болон Улбаршар өнгө таныг өлсгөдөг.
- Хүйтэн өрөөнд унтаж байгаа бол байж болох хамгийн эерэг боломж нь та хар дарах.
- Хүний сэтгэл санаа тавгүйрэхсэнээс болсон сэтгэл хөдлөл 12 минутаас хэтэрвэл өөрийгөө өвчлүүлж байдаг гэнэ.

Friday, July 22, 2011

10 High Quality Free Fonts collection for **DESIGNERS**

Би өөрөө мэргэжлийн биш ч гэсэн График Дизайн нилээд сонирхдог хүн байгаамлд. Тэр дундаа Typography -д бол бүр нугасгүй. Тэгээд хэдэн тасарцан фонт орууллаа. Элдэв эффект өгөөгүй байхад ч цаанаа нэг донжтой эдгээр фонтуудыг сонирхол нэгт ахан дүүсдээ /эгч дүүс :P/ зориулан орууллаа. Фонт цуглуулга магадгүй цувралаар гарж магадгүй та нарт хэрэгтэй гэвэл.

Монгол суу ухаан 50 цуврал лекц | Манукол академийн ерөнхийлөгч З.Бат-Отгон сүүлийн 41-50 лекцүүд

За эхний 50 лекц энд хүрээд дуусаж байна. Эхний лекцүүдийг дуустал нь сонсоод энд хүрээд ирсэн хүн бол шал өөр болсон гэдэгт би чин сэтгэлээсээ итгэж байна. Амьдралыг үзэх үзэл арай илүү дээрдэж холыг харсан бодол, хүсэл эрмэлзлэлтэй болсон байх гэж найдаж байна. Хоёр дах 50 лекц та нарт байгаа бол хуваалцаарай. Надад олдох юм бол блогтоо мэдээж нийтлэнэ. Монгол шиг Монгол, хүн шиг хүн байхын төлөө.

Thursday, July 21, 2011

**COLOR PALETTE GENERATOR** дизайнер болон зурагтай ажилладаг хүмүүст хэрэгтэй эд


Photoshop -н eyedropper түүлийг зурагнаас тухайн цэгт байгаа өнгийг авахад ашигладаг. Гэхдээ тэр багажаар яг өөрт таарсан хэрэгтэй өнгө зурагны яг хаана байгааг зөв олон гэж хөөрхөн юм болно шүү. Зүгээр л энгийн нэг жишээ гэвэл зурган дээр текст бичих гэтэл текстын өнгө зураг 2 нэг л зохицохгүй байгаад ямар өнгө сонгох вэ гэдэг асуудал нь дизайнер биш хүмүүст хэцүүхэн асуудал.

**Owl City** All Things Bright and Beautiful цомгийн таалалд нийцсэн цөөн дуунууд :D

Owl City би сонсох дуртай. Electronic/synthpop жанраар уран бүтээлээ туурвидаг уг хамтлагийн 2011 онд гаргасан 3 дахь цомог болох All Things Bright and Beautiful нэртэй цомгийг сонсож дуусаад өөрт таалагдсан 4 дууг оруулж байна. Lonely Lullaby, Angels, The Real World, Plant Life өөрт таалагдсанаар нь эрэмблэн бичив. Бусад дуунууд нь гоё байсан л даа гэхдээ энэ 4 илүү сэтгэгдэл мэдрэмж төрүүлсэн юмдаг.  

Хурдан алхдаг хүн урт насалдаг

Хүний хэр урт наслах чадамжтайг дунд, ахимаг насныхны алхааны хурдаар тооцож болохыг АНУ-ын Питсбургийн их сургуулийн анагаах ухааны профессор Стефани Студенски нээжээ.

Wednesday, July 20, 2011

Сонсоогүй юм биш бээз #5 дагнан **ШИНЭ** гэж мэд :))

Сонсохыг зөвлөж байдаг дуунууд мундахгүй юмдаа. Дугаар 5 -г сонсоцгооё. Өмнөх хэд дагнан шинэ хуучин сүлэлдэн ордог байсан бол энэ удаад тэс өөр гэж мэд. Даггнан шинэ ямрав гэж мэгээд. Ер нь сайхан сайхан дуунууд их багтсөөн. Хамгийн дажгүй нь Calvin Harris - Feel So Close, Leona Lewis - Collide, Will Young - Jealousy гээд л байнаа байна. Энэ Katy Perry -н зургийг нь л хийцэн болохоос биш нэг ч дуу нь байхгүй. Яаж татаж авахаа тануус мэднэ.

Tuesday, July 19, 2011

Youtube -н шинэ өнгө төрх **Cosmic Panda**

Тоо томшгүй олон видёо байрлах алдартай сошиал медиа сайтуудын нэг бол яах аргагүй Youtube билээ. Гэхдээ яагад ч юм тэд өөрсдийн дизайндаа нэг их анхаарал хандуулаад байдаггүй. Бодвол тэрнээс илүү чухал ажлууд тэдэнд их байдаг биз. Харин тэд ойрын үед олон төрлийн гайхалтай загвар дизайнуудыг туршиж үзэж байгаа бөгөөд сүүлд гаргасан нэгэн дизайн

**Naruto** COSPLAY ART pictures солиотой!

Cosplay art -н талаар өмнөх Bleach cosplay дээр дурдсан болохоор энэ удаад алгасая гэж бодлоо. Наруто бол миний мэдэх хамгийн алдартай anime гэж боддог. Фэнүүд хэрхэн тэднийг дуурайсныг орж сонирхоорой. Ямар нэгэнд юманд сэтгэл зүрхнээсээ дуртай байна гэдэг нэг бодлын хамгийн сайхан.

Monday, July 18, 2011

Dave Greening's *Piano* tracks үнэхээр гоё

Dave Greening гэх авъяаслаг нэр алдар нь тийм ч сайн түгж чадаагүй нэг залуугийн аялгуунуудыг оруулж байна. Төгөлдөр хуур өөрөө үнэхээр гайхамшигтай хөгжим. Сайхан ая сонсохоор үнэхээр тайвширч амардаг шүү дээ. Энэ залуугийн аязуудыг та тухалж сууж байгаад сонсоод үзээрэй. Надад их сэтгэгдэл төрүүлж чаддаг хөгжимчин танд бас таалагдана гэж бодож байна.

Sunday, July 17, 2011

Linkin park * Rolling in the Deep (Live Cover) сонсох хэрэгтэй!

Linkin park -г хүндэлж сонсох бас нэг шалтгаан. Adele Rolling in the Deep дууг cover хийж дуулсан нь үнэхээр дажгүй болсон байна. Зүгээр л сонсоё. Татаж авахыг хүсвэл татаад ав.
Rolling in the Deep - Linkin Park by SPACETIME

Mediafire татах

Friday, July 15, 2011

Хөгжилтэй зураг #1 :)))))

Хэсэгхэн хором ч гэсэн хөгжилтэй байцгаая. Хөгжилтэй зураг цаашдаа магадгүй цуврал болж магад. Цөөхөн ч гэсэн таныг хангалттай хөгжөөнө байх гэж бодож байна. 

Өнгө хүний сэтгэхүйд нөлөөлдөг

Өнгө нь хүнд баяр баясгалан, нам гүм, уужуу тайван, дулаан, уйтгар гунигтай, бүгчим давчуу, жихүүн хүйтэн сэтгэлийг төрүүлдэг. Бүх өнгийг сэтгэхүйд нөлөөлж байгаагаар нь идэвхтэй ба идэвхгүй гэж ангилдаг байна.

Монгол суу ухаан 50 цуврал лекц | Манукол академийн ерөнхийлөгч З.Бат-Отгон 31-40 лекцүүд

Манукол академийн Монгол суу ухаан 50 цуврал лекцийн 4 дэхь хэсэг буюу 31-40 дугаар лекцүүд танд хүрж байна. Энэ лекцүүдийг сонсоод миний хувьдаа өвөг дээдэс, түүх, уламжлал, өв соёлоо үзэх үзэлд минь асар том өөрчлөлтийг хийсэн. Эх түүх, уламжлалаараа бүх монголчууд бахархдаг. Гэхдээ яг юунаас болоод яагад бахархах ёстойг энэ лекц нэгд нэгэнгүй хэлж өгнөдөө. За тэгээд олон юм нуршаад яахав лекцэндээ!!! Аан тийм өмнөх 3 цуврал ЭНД байгаа шүү.

**Bleach** COSPLAY ART pictures сонирхолтой!

Cosplay нь мэргэжлийн урлагий нэгэн төрөл болтлоо хөгжиж чадсан. Cosplay гэдэг нь "Costume play" гэх үгийн товчлол бөгөөд янз бүрийн этгээд хэв загвар бүхий хувцас хэрэглэлээр гоёдог. Энэхүү урлаг нь анх Японд нилээн алдартай байсан бөгөөд одоо барууны орнуудад бас нилээн хөгжиж байгаа бололтой. Манга, уран зөгнөлт кино, аниме, комик, видёо тоглоом зэргийн сонирхогч фэнүүд анх өөрсдөө сонирхон дуурайж хувцасладаг байсан бол одоо бүхэл бүтэн урлаг болтлоо хөгжин мэргэжлийн Cosplayer -үүд бий болсон байна. Энэхүү урлагийн зах зухаас сонирхуулахаар залуусын сайн мэдэх BLEACH аниме-ын cosplay-г Улбаршар блог танд хүргэж байна.

Wednesday, July 13, 2011

Сонсоогүй юм биш бээз #4 Fresh * Old tracks

Сонсохгүй байхын аргагүй сайхан дуунуудыг багцлан хүргэдэг Сонсоогүйм биш бээз цувралын дугаар 4 хүрж байна. Юу гэхлээр энэ удаад бол их л гоё дуунууд багтлаа миний хувьд. Өмнөх 1, 2, 3 ч гэсэн сайхан дуунууд. Skrillex -н 2 Dub орсон. Үнэхээр тасархай л даа. De-lor -н дуунууд Demi Lovato, Tinie Tempah гэх мэт уран бүтээлчидийн бүтээлүүдийг сонсоорой. Урьд дуунуудыг Mediafire-с татаж авахаар тавьдаг байсан бол энэ удаад больсон. Үнэхээр татаж авахаар бол Player -н play товч дээр дарахаар player сунаж гарч ирээд ард нь Download гэсэн товчлуур гарч ирж байгаа. Тэрэн дээр дараад сайт руу ороод татаж авч болж байна.

Madeon * PoP culture LIVE mashup үнэхээр гайхалтай + Бо бо бонус нь MADEON's TRACKS


Амьдралд WOW гэж хэлэх зүйл даанч олон юмдаа. Хэн нэгний гайхам авъяас чадварыг харж бишрэх үнэхээр сайхан байдаг. Та энэ бичлэгийг үзээд тэдгээр 39 дуунуудыг шууд амьдаар хэрхэн гайхамшигтай хольж /mix/ байгааг сонсоод үнэхээр биширнэ гэж бодож байна. Гэхдээ бишрэхээс чинь өмнө хэлэхэд Madeon одоогоор 17 настай House producer гэнэ. Дэндүү урт, гэгээлэг сайхан ирээдүй түүний урд байнадаа. Эцэст нь тэр үнэхээр сайн юм. Өөрт таалагдсан түүний хэдэн MIX -г орууллаа дэлгэрэнгүй орж сонсоорой.

Play-N-Skillz **Fireworks**

Энэ их давгүй цомог болсон шиг санагдсан. Сонсоод үзэцгээе. Одоогоор надад "Coming home", "All of the Lights", "Too Late""Ooh La La" нтр гэх мэт дуунууд бусдыгаа бодвол илүү дажгүй болсон юм шиг санагдаж байна.

Чи намайг єнгєт гэв vv? *So funny*

Энэ дэлхий дээр төрөхөд хар байлаа би
Эгэл хорвоо дээр өсөхдөө хар байлаа би
Наранд биеэ шарахад хар л байлаа би
Намайг хүн цочоосон ч хар л байлаа би
Өвдөж зовоод ... хэвтэхэд хар л байлаа би
Өтөл болоод үхэхэд хар л хэвээр байх болно

Цагаан арьстан найз чи
Цаг нь болоод төрөхөд ягаан байлаа
Нарт хорвоод өсөхдөө цагаан болох
Наранд биеэ шарахдаа улаан болох

Айж ичих үедээ шар болчих юм
Амиа тавиад өвдөхдөө цэнхэр болчих юм
Даарч хөрөөд чичрэхдээ ногоон болчих юм
Дайрлага дайраад үхэхдээ саарал болчих юм
Тэгсэн мөртөө найз чи намайг
Тэгэхээс тэгэх гэсэн юм шиг өнгөт арьстан гэх юм.


Мөрөөдлөө биелүүлэхэд зайлшгүй мэдэж байх 15 зөвлөмж

Хүн болгонд мөрөөдөл байдаг. Надад ч гэсэн нэг биш нилээн хэдэн мөрөөдөл байж л байна. Ер нь мөрөөдөл гоё шт. Урьдны миний блогтоо оруулж байсан МӨРӨӨДӨЛ дэлхийн шилдэг өгүүллэгийг уншсан байх гэж найдаж байна. Зүгээр л мөрөөдөөд суух биш түүнийгээ биелүүлэх хэрэгтэй. Та харин надаар хэлүүлэлтгүй мөрөөдлөө биелүүлэх замдаа аль хэдий нь гарсан бол харин танд өчүүхэн ч гэсэн тус нэмэр болох болов уу гэж бодоод *Мөрөөдлөө биелүүлэх 15 зөвлөмж* хүргэж байна.

WTF? тийм үү?

За овоо хэдэн жил наслахдаа мэдсэн юм маань тун цөөн бололтой. Энэ хэдийг бол үнэхээр мэдээгүй байсан. Харин та мэдэхүү? Үнэхээр сонирхолтой! :D

Tuesday, July 12, 2011

**Сэрж буй монгол** [ шууд сонсох, татах]

Гэрэл гэгээтэй аз жаргалтай амьдралыг олж авахын тулд өөрийгөө дайчлан ирлэж буй зорилго нэгт Монгол ахан дүүсдээ зориулав. Дотоод сэтгэлийн сэрэл мэдрэмжийг,  аялгуу хөгжимтэй хослуулан хүний тархинд төсөөлөл өгөн буулгана гэдэг ямархан үр дүнтэй байдаг юм бэ гэдгийг хамтдаа мэдэрцгээе. Би өөрийнхөө хамгийн дуртай хэдэн шүлгийг орууллаа. Сэрж буй Монгол цомог хүнд үнэхээр урам зориг, эрч хүч, итгэл найдварыг өгч чаддаг юм. Танд сонсоод үзээрэй гэж зөвлөх байна. Цомог бол тэр чигээрээ сайн. Энд харин өөрийнхөө үргэлж сонсдог, бас дуртай 4 шүлгийг оруулав. Татаж авах хүсэл сэдэл төрвөл тэгээд player дээр нэрний ар талын Download дээр дараал татаж болж байна. 

Monday, July 11, 2011

Dota 6.73 map татах

Дота тоглодог хүмүүст баярт мэдээ дуулгахад 6.73 гарчээ. Dragonus Skywrath Mage, Xin Ember Spirit, Rizzrak Goblin Shredder, Tresdin Legion Commander хэмээх 4 шинэ баатар нэмэгджээ. Мөн 5 шинэ айтем нэмэгдсэн байна. За тэгээд Gamer үүд татаж аваад өөрсдөө мэдрэнэ биздээ. Бас овоо удаан хүлээлгэлээ шүү.
Шинэ MAP эндээс тат Mediafire
Dota 6.73 AI map /боттой/ Mediafire

+ BONUS юмыг яаж мэдэхэв WARKEY 6.4 татаад авуул ав MEDIAFIRE

Friday, July 8, 2011

Aziatix * Flowsik - Five Dollars авъяас гэдэг энэ дээ


Aziatix хамтлаг бол шинээр гарч ирж байгаа гайхалтай чадварлаг залуус. Тэд Go нэртэй синглээрээ анх олны танил болсон бөгөөд тэр дуунд одоо ч би дуртай. Үнэхээр гоё дуу. Flowsik Chris Brown -н Look at me now дээр cover хийсэн нь үнэхээр гайхалтай болжээ. Үглэлт нтр бол тасссарцан. Ер нь АZIATIX -н гурав гурвуулаа л чадварлагдөө.

Харин энэ бичлэгнээс FLOWSIK NewYork-н гудамжины хөгжимчинтэй хамтран хэрхэн үгэлж байгааг үзээрэй. Тэр хөгжимчин залуу бол үнэн мэдрэмжтэй баагий.

De-Lor * Superbass (Nicki Minaj Cover) гоё


Nicky Minaj -н Super Bass дууны Cover -г *De-Lor гэх авъяаслаг залуу хэрхэн бүтээснийг сонирхоорой таалагдана. Тэрээр BOSTON-с шинээр хүч түрэн гарч ирж байгаа дуучин, продюсер бөгөөд R&B, PoP, Electro чиглэлээр уран бүтээлээ туурвидаг юм байна. Энэ залуугийн Facebook, Twitter. Надад лав үнэхээр,маш их таалагдлаа. Таалагдсан бол татаад ав
Mediafire

Beautiful Cinemagraphs by Jamie Beck and Kevin Burg [4 зураг]

Jamie Beck, Kevin Burg нарын хөдөлгөөнт фото зурагнуудыг хүмүүс андахаа больсон байх. Тэдний энэхүү бүтээл нь дуугүй видео бичлэг биш юм. Үүнд нэг л фото зураг ашигладаг бөгөөд дээр нь хөдөлгөөн нэмсээр бидний харж буй энэхүү гайхалтай фото зургууд бүтээдэг гэнэ. Нэг зургандаа тэд нилээн хэдэн цагийг зарцуулдаг гэнэ. 

Монгол суу ухаан 50 цуврал лекц | Манукол академийн ерөнхийлөгч З.Бат-Отгон 21-30 лекцүүд

Би их баяртай байна. Учир юу гэвээс миний блогт нийтлэгдсэн мэдээнүүдээс хамгийн их уншигдсан Монгол Суу Ухаан лекц байна. Олон хүмүүст таалагдаж олон хүн сонссон бололтой юм. Өшөө олон хүн уншаасай л гэж хүсч байна даа. Ингээд Манукол академийн Монгол суу ухаан 50 цуврал лекцийн 3 дахь хэсэг буюу 21-30 дугаар лекцүүдийг танд хүрж байна. Нэгдүгээр хэсгийн эхний 10 лекц, Хоёрдугаар хэсгийн 20 лекц ийг сонсож амжаагүй бол сонсоорой. Ер нь тэгээд энэ лекцийг дарааллаар нь сонсвол их зүгээр. Нэг хэсэгт би 10 лекцийг багтааж байгаа. 1 лекц дундажаар 1 цаг гаран явна. Тэгэхээр бүгдийг нь тэвчээртэй сонсож дуусгахад нилээн хугацаа орно шүү. ;) Мэдэж авах юм дэндүү их байнадаа надад бас танд Амжилт!

Friday, July 1, 2011

Justin beiber ft Chris Brown - Up (Remix 2011) За яг 5 өдөр дарааллаж сонссон уйдах шинж алга :P

Энэ дуу маань бол аль эртний дуу юм. Би бол саяхан олж сонссон. Энэ дуу надад тийм гэхийн эцэсгүй сайхан мэдрэмжийг төрүүлээд байгаалдаа. :) Та нар ч гэсэн сонс. Аль хэдийн сонсчихсон л биздээ.

Justin beiber ft Chris Brown - Up (Remix 2011)
Mediafire татах

Энэ тэгээд АРИУН явдал уу? ICE MAN ft Sodd - Зүрх = DJ Okowari - One For U



Надаар хэлүүлэлтгүй юу болсны та нөхөд харж байгаа байх. Өнөөдөр энэ DJ Okawari -н энэ аяыг сонсоод нэг л биш шүү. Сонсож байсан дээр нь үг шууд орж ирээд өөрийгөө дуу муу зохиож золигтож байнуу гэсэн харин аль хэдийн мэддэг дуу байсныг гэнэт санадаг байгаа. Уг нь Зүрх гээд дуунд дуртай байсымсан. Ая нтр чамин тийм гоё гээд л сонсоод яваад байсан чинь Япон самурайн хэмнэлд цэнгэж байснаа өнөөдөр мэддэг байна шт хэхэ. За яахуу гэхдээ  цаана чинь зөндөө авъяаслаг монгол залуус байхад яагаад заавал гадны ая, аязыг хуулнам бэ? Монгол залуус хийвэл чаддаг юм шүү.

Эйнштейны гайхамшигтай 10 сургаал


1. Чи гараа халуун ширмэн дээр тавиад нэг vзээрэй, тэгхэд бараг…
цаг болсон юм шиг санагдах болно. Харин сайхан бvсгvйн хажууд цаг суугаад vзээрэй, тэгэхэд ганцхан минут болсон мэт санагдана. Энэ чинь л харьцангуйн онол юм шvv дээ.

2. Ер нь хоёрхон зvйл л хэмжээлшгvй хязгааргvй билээ. Орчлон ертєнц болон хvн тєрєлхтєний тэнэг мунхаг байдал. Гэхдээ би орчлон ертєнцийн тухайд эргэлзэж байна.

3. Бvтээлч сэтгэлгээний нууц нь гэвэл єєрийн олсон мэдээллийн уурхайг хэрхэн бусдаас нууж сурахад оршино.

4. Дэлхий дээрх ойлгоход хамгийн бэрх зvйл бол орлогийн татварийг ойлгож сурах юм.

5. Би огтхон ч ирээдvйн тухай боддоггvй. Учир нь удахгvй єєрєє ирнэ.

6. Надад єєр шинэ зvйл сурахад саад болдог ганц зvйл бол миний ємнє нь сурсан хуучин зvйлсvvд.

7. Би бол маш гvн гvнзгий итгэгч бус шашинлаг хvн. Mагадгvй энэ нь ямар нэгэн шинэ шашин байж болох магад.

8. Хэрэв А дvн амьдралийн амжилт юм бол A тэнцvv x дээр нэмэх нь y нэмэх нь z. Ажил бол x; y бол vйлс; харин z бол амаа хамхих юм.

9. Би юу ч мэдэхгvй, надад юу ч хамаагvй, тэгсэн ч энэ нь ямар ч єєрчлєлтєнд хvргэхгvй!

10. Эхлээд чи тоглоомынхаа дvрмийг сайн мэдэх хэрэгтэй. Харин дараа нь чи бусад хvмvvсээс хамаагvй илvv сайн тоглох хэрэгтэй



Эх сурвалж