Thursday, June 30, 2011

Сонсоогүй юм биш бээз #3 *FRESH* & *OLD*

Тануусыг сонсоогүй байж магадгүй, бас сонсохгүй өнгөрөөхөд дэндүү харамсалтай байх гэсэн дуунуудыг хүргэдэг билээ. Өмнөх #1 болон #2 арай сонсоогүй юм биш бээз хэхэ. Урьд нь дандаа гадагад дуунууд байдагсан бол энэ удаадаа монгол дуунууд бас орсон байгаа.

Wednesday, June 29, 2011

Монгол суу ухаан 50 цуврал лекц | Манукол академийн ерөнхийлөгч З.Бат-Отгон 11-20 лекцүүд

Манукол академиас эрхлэн хүргэдэг Монгол суу ухаан 50 цуврал лекцийн 2 дахь хэсэг 11-20 дугаар лекцүүдийг хүргэж байна. Нэгдүгээр хэсэг болох 1-10 дугаар лекцүүдийг сонссон бол энэ лекцийн талаарх мэдлэг арай өөр болсон байх. Нэг ёсны амтанд нь орсон байх.

Амьдралд тавтай морил ОАУСК миний бодол ДУУНУУД

МҮОНТ телевиз Захиалгат инээд, ТАКТ медиа продакшнтай  хамтран “Амьдралд тавтай морил” телевезийн 80 ангит инээдмийн уран сайхны киног одоогоор гаргаж байгааг та нар мэдэж байгаа биз. Энэ кинонд би дуртай. Зүгээр л үзэхэд их гоё тийм эерэг энергитэй гэх юмуу даа тийм хөөрхөн кино. Солонгос сериалуудаас хамаагүй дээр. Ер нь манай телевизийнхэн иймэрхүү монгол кинонуудаа их хийгээд тэр сериалуудаа болиул таарна. Кинонд тоглосон жүжигчид нь ч гэсэн авъяастай сайн жүжигчид гэж би хувьдаа боддог. Гэснээс энэ киног арай өдөр өдөрт нь хийдэггүй байлтай. Тэгсэн уржигдар гарсан анги дээр Бензин 2000 болцон гэнэ яаж амьдарнаа пааа пээх гэцгээгээд байсан. Их гайхсан эсхүл дундуур нь нэг анги хийгээд хавчуулчихсан юм болов уу. За юутай ч энэ хөөрхөн киног та үздэггүй бол заавал үзээрэй. Дандаа л бараан мэдээлэл гардаг болсон одоо цагт иймэрхүү хөгжилтэй, хөнгөхөн кино үзэх надад лав сайхан байна. Киноны дуунууд их дажгүй сонсоод үзээрэй.
CityMan (Болдоо) - Чамайг би хайсаар * татах
Тэнүүн - Болзоонд * татах
Тэнүүн - Хайрлаж болох уу * татах
Чука - Аз жаргалын тойрог * татах
Ука /киви/ - I'm Love * татах
Digital - Амьдралд тавтай морил * татах
Hot Spot - Sorry * татах
The Lemons - Мишээлт * татах   

Monday, June 27, 2011

OMG! Би юу сонсчихвоо! Гайхамшиг гэхээс өөр юу гэхэв дээ BON IVER * For emma forever ago ** OLD but' GOLD


Амьдралд гэнэтийн учрал олон юм нтр гэж мэгээд хэхэ. Зүгээр л анх сонсоод л ховсдуулчихлаа. Уянгалаг хоолой, гайхамшигай намуухан хөг хэмнэл, тэр хоолой салгалт нтр төгс. Энийг уншиж байгаа хүн та өөрийгөө жоохон ч гэсэн хөгжмийг мэдэрдэг, ойлгодог гэж боддог бол тэр мэдрэмжээ яг одоо энд л ашигла. Хамгийн тэнэг нь юу гэвэл энэ дуу тэртээ 2007 онд гарж байсан дуу юм байна. Bon Iver гэж нэрийг амьдралдаа анх удаа сонсож байгаа минь хамгийн гунигтай нь байлаа. Эхлэлийг нь үзээд бичлэгээ зогсоочихвоо хэхэ төгсгөл нь үнэхээр солиотой!!! эхнээс дуустал нь нэг сонсоод үзээрэй. I LOVE MUSIC

Sunday, June 26, 2011

Монгол суу ухаан 50 цуврал лекц | Манукол академийн ерөнхийлөгч З.Бат-Отгон 1-10 лекцүүд

Монголчууд бид олон зуун жилийн туршид харийнханы дарангуйлал дор байсан бөгөөд тийм цаг үеүдэд бид эх түүх, өв соёл, зан заншлаасаа үлэмж хөндийрснөөр эдүгээ бидний сэтгэхүй сэтгэлгээ, үзэл бодол, амьдрал ахуй, соёл иргүншил маань хэт харьжсан буй. Бидний харьжсан сэтгэлгээнд гүн шингэсэн улс үндэстнээ дорд үзэж, үгүйсгэдэг үзлийн балагаар өвөг дээдсийн минь хаан цадигийг хүссэн хүн, хүссэн улс гуйвуулан бичиж, гүтгэн доромжилж байхад түүхээ мэдэхгүй монголчууд бид бусдын зохион бичлэгийг сохроор дагаж, мухраар үнэмших бурангуй ёс газар авсаар байна. Энэхүү үзэлтэй санал нэг байгаа тул өөрийн блогтоо олон биш ч гэсэн блогоор өнгөрөн гарах хүмүүс эх түүх, энэ биеэ таньж мэдээд аваасай гэсэндээ Монгол суу ухааны МАНУКОЛ АКАДЕМИ -с эрхлэн гаргасан Монгол Суу Ухаан гэх 50 цуврал лекцийг өөрийн блогт нийтлэв. Монгол хүн бүрийн сонсох, мэдэх ёстой зүйл гэж бодно.

Saturday, June 25, 2011

Таалагсдан онч мэргэн үгс #2

Өөрт таалагдсан онч мэргэн үгсийг багцлан нийтэллээ. Өмнөх таалагдсан онч мэргэн үгс #1 -ийг үзээгүй бол үзээрэй. Цөөн үг агуу утга санаа бүхий онч үгсээс бх бүхэн ч гэсэн нэгийг бодно байх гэж найдаж байна. :)

Jung Yup (Brown Eyed Soul) - Nothing Better OLD but' GOLD

Энэ нээрээ үнэхээр гоё дуу шүү. Солонгос дуунууд цаанаа л нэг тийм гоё өөрийн гэсэн өнгө, хэмнэл, мэдрэмж байдаг юм шиг надад санагддаг. Мэдээж сайн дуунуудад нь. Зүгээр л хуучин сонсдог байсан дуунаасаа оруулмаар санагдав.
Piano + Jung Yup Voice = Amazing

Mediafire -с татаад авж болж байна. :)

Залилан хэрхэн хийх вэ?

5 дахь өдөр өөрлүү тань нэг хүн утасдаад санхүүгийн асуудлуудыг тань хамтран шийдэж өгөх санал тавив. Тэрбээр хагас сайнд морин тойруулга дээр уралдах 7 морины аль нь түрүүлэхийг мэдэж байгаа, нууцаар мэдээллийг өөрт чинь өгч болох юм гэв. Тэгээд нэрийг нь юм уу дугаарыг нь хэлчихэв. Үнэхээр тэр морь түрүүлэв. Дараагийн баасан гаригт байдал давтагдав. Танихгүй этгээд нэр хэлсэн, тэр морь түрүүлсэн. 3 дахь баасан гаригт нөгөө хүн залгаад ялагчийн нэрийг худалдаж авах санал тавив. Та яах вэ?

Бодит байдал дээр ийм схем яаж ажилладаг вэ? Залилагч утасны жагсаалт барьж байгаад бүх хүнрүү ээлж дарааллан залгана. Эхний 10 хуудсанд буй хэрэглэгчидэд 1-р морь түрүүлнэ гэнэ, дараачийн 10 хуудасныхад 2 дахь морь г.м. Дараачийн 5 дахь өдөр зөвхөн морь нь түрүүлсэн хүмүүсрүү л залгана. 49 хэрэглэгчээс 1 боломжит худалдан авагч гарч ирж буй юм. Хурдан баяжих гэсэн хүсэл хүмүүсийг ийм төрлийн залиланд хууртахад хүргэдэг.



Эх сурвалж

Thursday, June 23, 2011

Сонсож амжаагүй бол заавал сонсоорой #2 таалагдана FRESH SONGS

Би бээр шинэ соргог, шинэлэг гэсэн болгоныг үзэж мэдрэхийг хүсдэг. Та нар ч гэсэн тийм байх. Ингээд хэдэн дуу санал болгоё. Таалагдана гэдэгт итгэж байгаа шүү. Өмнө оруулсан #1 -г үзэхийг хүсвэл ЭНД дар.

Wednesday, June 22, 2011

The Weeknd - Rolling Stone тасархайлдаа =D

Олон хэлүүлэлтгүй зүгээр л сонсоход л өөрийгөө таниулах дуу байгаам л даа.
Шинэ гэж  ч хэлж болохгүй гараад бараг сар гаран болцон байх. Нийтэлцэн гэж бодоод мартаад яваад байж. Чихэвчээ зүүгээд дотор нь ороод мэдрээд үз. :D
Rolling Stone

Mediafire татах

Г.Аюурзана шүлгүүд

Амьдрал зүүд юм бол 
Амьдрал зүүд юм бол 
Нэг л цагт чи сэрнэ
Амьдарч зүүдэллээ гэж бодохгүй
Үхэж зүүдэллээ гэж ярина
Хажууд хүн байхгүй
Ханиалгахад чинь дуу гарахгүй
Харанхуйд чи тэмтчин цагаа эрнэ
Харин чи цагийг зүүдэндээ л мэднэ
Одоо бол сэрүүн
Цагаар яахав



Өнөөдрийн тухай 
Өглөө сэрэхэд зуун оньсого угтсан
Өнөөдөр, магадгүй, миний сүүлчийн өдөр.
Энэ хэдэн жилд бодож явсан бүхнээ
Эцсийн удаа цэгцэлж санах өдөр.
Хэзээ ч бусдын мэдэлд ороогүй
Хэнцхэн санаа минь насанд хүрч байна.
Хэний ч хүртэж нэвтэрч бараагүй
Тэнгэрийг тэмтрээд хуруу минь хөрч байна.
Энэнээс цааш маргааш гэж байхгүй.
Энэ чинь, бурхан минь, ямар сайхан юм бэ!
Энэ л өдрийн тулд амьд явснаа
Эргэцүүлж ч амжаагүй суутал нар жаргаж байна. 


Цаг хугацаа амсхийх зуур 
Цаг хугацаа амсхийх зуур би гүнзгий амьсгалаад
Цаашаа яьж эхлэхэд нь санаа алддаг.
Цаг хугацаа амсхийх зуур би ухаангүй дурлаад
Цаашаа явж эхлэхэд нь тэнгэрээс буудаг.
Цаг хугацаа амсхийх зуур би шүлэг бичээд
Цаашаа явж эхлэхэд нь үзгээ тавьдаг.
Цаг хугацаа амсхийх зуур би нүдээ нээгээд
Цаашаа явж эхлэхэд нь үхлийг хардаг.


Шилдэг номнууд /зав гаргаж заавал уншаарай/

Уншихад учир бий. Номын мэргэд өөрсдийн уншиж судласан номоо шүүн тунгааж ямарыг унших хэрэгтэйг хойч үеийнхэндээ захиж үлдээсэн байдаг. Хүний оюун ухаан хогын сав биш учраас хүн юу унших вэ гэдгээ мэддэг байх хэрэгтэй. Зарим үед юу уншихаа мэдэхгүй эргэлзэж тээнэгэлзэх үе байдаг. Доорх шилдэг номуудыг уншихыг Яруу сэтгэгч сонин таньд зөвлөж байна гэнэ.

Би өөрөө тийм ч их ном уншдаг хүн биш. Гэхдээ ойрдоо яагад ч бүү мэд ном л уншмаар санагдаад болдоггүй. Тэгээд хэсч яваад энэ жагсаалтыг олоод эхнээс дуустал нь уншдаггүй юмаа гэхэд ядаж талыг нь ч болохнээ уншина гэсэн маш том зорилгыг тавьчихлаа. Санаж явбал бүтнэ, сажилж явбал хүрнэ гэдэг байхаа. Ямар ч байсан жагсаалт байна. Харин одоо номоо олох л үлдэх шивдээ. Та ч гэсэн эдгээрээс уншаагүй ном зохиол байвал уншиж үзэхийг зөвлөе. Энэ жагсаалтыг хараад өөрийгөө ямархуу түвшинд байгаагаа би мэдэрлээ.

МӨРӨӨДӨЛ дэлхийн шилдэг өгүүллэг



“Нэгэн сохор хөгжимчин хөгжмийн 1000 утас тасалвал хөгжим дотроосоо хараа оруулдаг шидэт тарнитай цаас олно гэж итгэдэг байж. Тэр бас нэг сохор шавьтай. Тэд хоёулаа 1000 утас тасартал хөгжимдөөд нарны гэрлийг харах тухай мөрөөднө. Багш нь нас дээр гарсан хойноо 1000 дахь утсаа тасалж амжжээ. Тэгээд хөгжим доторх цаасаа гаргаж ирээд хүн гуйлгаад уншуулах гэтэл цаас хов хоосон. Сэтгэлийн хүнд цохилтонд орсон багш нь тэр дороо бие нь муудаж нас барахынхаа өмнө шавьдаа 1000 биш 10000 утас таслаарай гэж захьжээ." 

"Мөрөөдөл нь биелэхэд хүн сайхан мэдрэмж авна. Гэхдээ түүнийгээ биелүүлчихээд эргээд харахад биелүүлэх гэж хичээх тэр мөчүүд илүү сайхан мэдрэмж төрүүлнэ гэдэгт итгэж байна".

Tuesday, June 21, 2011

MY ROSE short film by Chinguun B


“Юнител” компаниас зарласан “The call” төслийн хүрээнд явагдсан богино хэмжээний киноны уралдаанд “Creative art” группийн кино найруулагч Б.Чингүүний  Миний сарнайбүтээл шалгарсан. Мэргэжлийн хүн биш ч гэсэн үзэгчийн нүдээр дүгнэхэд бүх л зүйл нь чанартай сайн бүтээл болж гэж хувьдаа үзэж байна. Б.Чингүүн нь олон богино хэмжээний киногоороо хүмүүст хэдий нь танил болсон нэгэн. Тэрээр хэзээ ч юм бүрэн хэмжээний кино хийвэл тэр нь монголын кино урлагт түүх болж үлдэн, монголын хөгжиж буй кино ертөнцөд маш том босгыг тавьж чадна гэж боддог.

Sunday, June 19, 2011

Lil Wayne Dear Anne (stan part2) | The Weeknd The Birds (part1) | David Guetta Bass Line [татах]

Надад та нарт сонирхуулах гурван дуу байна. Мэдээж шинэ. Энэ гурвыг өдөржингөө сонслоо. Гэснээс энэ буга бол энэ гуравтай ямар ч хамаагүйшт. Зүгээр л гоё зураг болохоор нь хийцэн.

За хамгийн эхний дуу бол Lil wayne Dear Anne part2 гэдэг дуу байх нь. Танил аян дээр дуулсан болоод ч тэр үү үнэхээр чихэнд их тийм эвтэйхэн гоё сонсогдлоо. Энэ дуу How To Love -с илүү хит болох юм шиг мэдрэмж төрж байгаа. Гэхдээ хэн мэдэх үү ганц надад л сайхан сонсогдож байж ч магад. Гэхдээ хүмүүс энэ дууны талаар хэсэгтээ л ярина гэж итгэж байна. Мэдрэх хэрэгтэй!!!
Lil Wayne - Dear Anne (stan part 2) AMAZING ♥


Хэзээ гэдгээ сайн санахгүй нь гэхдээ л саяханаас The Weeknd-д дуртай болсондоо. Жил ч болоогүй байна. Гэхдээ дуунууд нь үнэхээр сайн. Энэ дараагийн Mixtape -ийнх нь анхны сингл юм шиг байна. Дажгүй дуу болсон санагдсан.
The Weeknd - The Birds (part 1) FRESH



Тэр сайн DJ гэдэгтэй маргах хүн цөөн биз. Түүний бас нэгэн шинэ mix надад таалагдлаа. Бусад хүмүүсд ч гэсэн таалагдах байх тиймүү. :P
David Guetta - Bass Line COOL

Mediafire татах

Saturday, June 18, 2011

Наадмын дууны цуглуулга 27 дуу [татаж авах] Сайхан наадаарай!



Энэ жил Тулгар төр байгуулагдсаны 2220, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100, Ардын хувьсгалын 90 жил зэрэг түүхт ойтой давхцаж үндэсний их баяр наадам минь өргөн дэлгэр сайхан болох шинжтэй. Ер нь тэгээд жил жилийн наадам сайхан болдог дөө. Та нөхдийг дуутай, хууртай сайхан наадаасай гэсэндээ өөрийн санаж байгаа болон ийм л дуу баяраар сонсвол зүгээр байх гэсэн хэдэн дууг багцлан хүргэж байна. Сайхан наадаарай.
Цомгийн нэр: Наадамын дууны цуглуулга
Чанар: 128 kbps / mp3
Хэмжээ: 96mb

Thursday, June 16, 2011

Аав хүү хоёр - 3

Аавдаа хүү нь хаалга тайлж өгөнгөө:

- Ааваа ааваа би Цогоог (найз нь) шагай тоглоё гээд дуудчихсан
- Аан. Ээж нь?
- Ээж хуушуур хийж байгаа.Аавдаа хүү нь хаалга тайлж өгөнгөө
- Өө тэгвэл аав нь гараа угаачихаад ээжид нь туслая даа . Дүү нь яагаад аавдаа ирж үнсүүлэхгүй байна?
- Бүлтүүш (дүү нь) угаалагын өрөөнд коршокондоо сууж байгаа
- Ааваа
- Айн
- Та нарыг жоохон байхад хуушуур тийм өөр байсан юм уу?
- За бас юу сонсчихоод аавыгаа байцаагаад унав? Хэн тэгж байна миний хүү?
- Том хүмүүс дээр үеийн хуушуур мөн гоё байжээ гээд л ярьдаг шүү дээ

Сонсож амжаагүй бол заавал сонсоорой :) таалагдана

Шинэхэн гарсан дуунууд. Зарим нь бол аль 1 сарын өмнөх дуу нтр ч явж байгаа. Гоё болхоор нь оруулцан. Ер нь ихэнх нь шинэ дуунууд. Намуухан дуу зонхилж байгаа байх. Аа бас яаж болохуу ганц нэг түргэн хэмнэлтэй нь бий шүү =P

Finger Art design | Хуруун дээрх урлаг

Энэ их хөөрхөн за юу. Finger ART нь хуруун дээр янз бүрийн сэтгэл хөдлөлийг болон үйл хөдлөлийг чадварлагаар бас маш хөгжилтэйгээр дүрслэн харуулда урлаг. Реклам сурталчилгаанд чадварлагаар ашиглаж чадах юм бол муухан загвар өмсөгчөөс ч дээр юм шиг. Бас их мөнгө хэмнэнэ нтр хэхэ. SO FUNNY!

Tuesday, June 14, 2011

Pitbull ft Marc Anthony - Rain over me Шинэ дуу

Түүний Planet Pit цомгийн хамгийн сүүлийн дуу болох Rain over me нэртэй уран бүтээл энэ сарын 9 нд албан ёсоор цацагдсан. Магадгүй шинэ цомгийнх нь хамгийн дажгүй дуу гэж миний хувьд үзэж байна. Ямар нэг шинэ дуу сонсоод нээх тийм эерэг мэдрэмж авдагдаа надад анх сонсод л яг тэгж мэдрэгдсэн дуу байгаамлд. Дуунд үнэлгээ өгөх юм бол би хувьдаа 5 аас 3.4 оноо өгнөө /айхтар нарийвчлалтай хандсан уу кк гэхдээ үнэн л тэр нтр/ :P

Pitbull ft Marc Anthony - Rain over me


Танд ч бас таалагдаад болохгүй бол татаад авж болж байна Hulkshare

МОНГОЛ ЭР ХҮН


Уугуул нутагтаа эзэн шиг эзэн байж, уулс толгодоо давуулан бодлоо билчээдэг, үглэж яншаад байхгүй хэрнээ харцаараа л бүхнийг ойлгуулдаг, уйлж дуулаад байхгүй хэрнээ сэтгэл зүрхэндээ л бүхнийг багтааж явдаг Монгол эрчүүд, шаналал ухаанаараа, зориг цусаараа өнөөгийн Монгол орныг бидэнд хүлээлгэж өгсөн.

Monday, June 13, 2011

Таалагдсан онч мэргэн үгс #1

Онч үгсийг хэрэглэвэл үг цөөн, утга агуу болно гэж Марк Твен гэгч мундаг хүн хэлсэн шиг байдгаан. Хэн нэгэн амьдралдаа алдаж байж ухаарсан ухаарлуудаа, бусдыг өөр шигээ битгий алдаасай гэсэндээ онч үг болгон буулгадаг юм боловуу. Хорвоогийн тоосыг хэдэн жил хөдөлгөсний хэрэг гаргаж насны бөгсөнд чадвал ганц хоёр үгтэй сууж байх юмсандаа. =)

Selena Gomez - Bang Bang Bang Шинэ

Залуу од Selena Gomez -н шинэ гэхэд бас хуучирчихсан ч байж мэдэх нэг дуу өнөөдөр над таалагдав. Тэрээр хуучин найз залуудаа шинэ найз залуу нь түүнээс хамаагүй дээр гэх утга бүхий BANG BANG BANG нэртэй дууг энэ сарын 7нд албан ёсоор iTune д цацсан бололтой юм. Олон юм оршилдоод яахуу та нар ч гэсэн сонсоод үз.



Таалагдсан бол татаад ав: Mediafire

Friday, June 10, 2011

Хэрхэн YOUTUBE -н бичлэгний доод талын удирдлагын хэсгийг арилгах вэ? How to hide YOUTUBE bottom control bar


Саяхан Youtube -ээс видео шэйрлэхдээ гарчигийг нь алга болгох гэсэн гарчигтай нийтлэл оруулсан. Саарал гэх зочин доод талын удирдлагын хэсгийг арилгах арга байна уу? гэсэн асуултын дагуу энэхүү нийтлэлийг оруулж байна. Би бас өөрөө яаж арилгадагийг нь ч мэдэхгүй гэхдээ Google ахаас асуусан чинь нэг арга байна шүү. Гэхдээ мэддэг чаддаг хүмүүст бол их л ядмагхан арга байх =P

Thursday, June 9, 2011

Timeflies Tuesday - Under the sea /goes Disney/



Та урьд өмнө Timeflies -н талаар сонсож байгаагүй бол яг одоо сонсоорой. Тэд 7 хоног бүрийн Мягмар гараг бүр өөрсдийн фэнүүддээ зориулан нэг бүтээлээ Youtube Channel дээ нийтэлдэг. Энэ удаа тэд алдарт Disney -н хүүхэлдэйн аян дээр хэрхэн чадварлагаар Микс хийж байгааг сонирхоорой. Timeflies нь DJ Rob Resnick дуучин Cal гэх авъяслаг залуусаас бүрддэг.

Tuesday, June 7, 2011

Эрдэнийн Сан Субашидаас

Үл ялих хүний эрдэм аманд нь гарч байх
Үнэнхүү мэргэн хүний эрдэм насад далд явах
Үлгэрлэвэл муу хог саг усны дээр хөвөх мэт
Үнэтэй сайн чандмань ёроолд нь живах мэт.
Хар санаатан анханд зөөлөн үгээр хуурах
Ханилж дассан цагт мэхлэн бүрэлгэх
Хар нүгэлт загасчид өөшинд мах өлгөөд
Хуурч олон загасыг алахтай адил.
Амьтнууд хүслийг жаргал гэж санадаг боловч
Ашид түүний эзэлсэн үр нь зовлон болох бий
Архи уухыг жаргал гэж дурлагч хүн
Асар согтож мунхарахаа жаргалд бодсон болой.
Эд мал тэргүүтэн юм нэн их өсвөл
Үүрд бууралгүй бат тогтох ер бэрх
Эрэг ба хотгор газар ус нэн дүүрвэл
Эвдэрч урсах ба эс бөгөөс ширгэж хатах мэт.

Youtube -ээс видео шэйрлэхдээ гарчигийг нь алга болгох

Та өөрийн блог эсвэл сайтдаа Youtube -с бичлэг оруулах үед бичлэгний дээд талд ГАРЧИГ нь гарсан байдаг. Энийг та харуулахгүй хүсэхгүй бол арилгах маш энгийн арга байна хө.

Monday, June 6, 2011

Eminem - Royce Da 5'9" ft Bruno Mars - Lighters ШИНЭ ДУУ


Яг юу хэлэхээ сайн мэдэхгүй байна. Өөрөө ч нэх сайн сонсож амжаагүй л байна. Гэхдээ анх сонсоход үнэхээр таалагдлаа. Bruno mars дууг гоё эхлүүлээд тэгээд тэр эрчээрээ явсаараан байж дуусч байх жишээний. Eminem -н үглэлт нтр угаасаа л чамин л даа. Royce Da 5'9 сайн мэдэх хүн биш байна хэхэ гэхдээ сайн юм.

Eminem - Royce Da 5'9" ft Bruno Mars - Lighters


Sunday, June 5, 2011

“Манлайлагч” Том Шрайтер

Том шрайтер манлайлагч гэж ямар хүнийг хэлэх вэ? гэж их олон нэртэй том хүмүүсээс асуужилдээ. Тэд энэ асуултанд манлайлагч хүн бусдаас илүү сэргэлэн байх ёстой, бусдаас өндөр царайлаг их мөнгөтэй чамин машин унасан гэх мэт их олон янзын хариулт өгсөн ч эдгээр хариултын нэг нь ч манлайлагч хүнийг тодорхойлж чадах хариулт биш байсан юм. 
Тэгвэл энэ асуултанд Том шрайтер ямарч хүнд өдөр бүр л шийдвэрлэх шаардлагатай асуудлууд тулгардаг. Энэ үед манлайлагч хүн ямагт тайван харагддаг. Тэдэнд асуудал, бэрхшээл байдаггүйдээ биш хамгийн гол нь тэд маш хүнд асуудлыг ч хамгийн энгийнээр, хялбархан оновчтой шийдвэрлэж чаддагт л оршино. Мөн тэд хэзээ ч жижиг шажиг зүйлд цагаа үрдэггүй. Ямар нэгэн асуудлыг шийдвэрлэхдээ юмыг их олон талаас харж хүний санаанд оромгүй сонин хариултыг олж чаддаг гэж хариулсан байна. Хэрвээ та манлайлагч ледр болохыг хүсч байгаа бол хамгийн түрүүнд хийж байгаа ажилдаа гол анхаарлаа төвлөрүүл, мөн түүндээ хамгийн гол нь сонирхолтой байх хэрэгтэй. Хүмүүс өөрт хэрэгтэй зүйлээ олж авангуутаа санаа нь амраад хийж байгаа зүйлээ орхидог. Харин манлайлагч хүн ийм байж болохгүй. Урт хугацааны туршид ажиллах сонирхолтой байх нь юунаас чухал. Чи хэрвээ ямарч системгүй мэдлэг мэдээллээр өөрийгөө цэнэглэж байгаа бол энэн нь чамайг манлайлагч болж чадахгүй гэдгийг харуулж байна. Тиймээс хамгийн гол нь их юм мэдэхдээ биш харин системтэй мэдлэгээ өөрийн болгох л чухал. Мөн та манлайлагч болохыг хүсч байгаа бол байнга өөдрөг сэтгэлтэй бай!

The Weeknd - High for this (Collin McLoughlin acoustic cover)


















Энэ залуугийн acoustic cover -ууд нь үнэхээр таалагдаад байгаа. Дуртай дууг маань дуулсан байна сайн ч дуулж. Гэхдээ яаж анхныхаа хувилбарыг гүйцэхэв.


The Weeknd - High for this (Collin McLoughlin acoustic cover)