Monday, May 30, 2011

The Weeknd – The Unreleased Tracks 'The Noise EP [шууд сонсох + татах]

The Weeknd -н ээлжит цомог нь The Noise нэртэйгээр гарах юм шиг байна. Түүний Албан ёсны бус түүвэр цомгийг та бүхэнд танилцуулж байна. Мэдээж түүний анхны цомог House Of Balloons танд таалагдсан бол энэхүү дуунууд ч гэсэн таалагдах байх. Гэхдээ сонсож дасаагүй болоод ч тэр үү эхний цомгийн дуунуудаа гүйцэх дуу хараахан байхгүй юм шиг санагдлаа. Албан ёсоор хурдан гарахыг тэсэн ядан хүлээж байнадаа :)

Tracklist:
1. Birthday Suit (’09 Drake Demo)
2. Do It
3. Love Through Her
4. Material Girl
5. Rescue You
6. Appointment (Snippet)

Collin McLoughlin – Save the World Tonight (Acoustic Version) [татах]



Collin McLoughlin гэх энэхүү авъяслаг залуу Swedish Mafia - Save the world нэртэй уран бүтээлд нь Cover хийсэн байна. Үнэхээр таалагдав. Бусад cover -ууд нь ч гэсэн үнэхээр сайн.

Collin McLoughlin – Save the World Tonight (Acoustic Version)

Lil Wayne - How to love өнөөдөр л олж сонслоо шт ГОЁ [татах]



Анх сонсоод л хүнд таалагддаг тийм дуу байдагдаа. Энэ яг тийм дуу. Өнөөдөр таалагдахгүй байж байгаад маргааш чихэнд хүрдэг биш зүгээр л шууд таалагдсан. Lil Wayne -г сонсох нэх дуртай биш ч гэсэн энэ дуу нь үнэхээр сайн дуу болж. 5 сарын 27 нд албан ёсоор цацагдсан дуу юм шиг байна.
Lil Wyane - How To Love

Sunday, May 29, 2011

Математикын үйлдлүүдийг 5 секундэд бодох хялбар аргууд | мэдэхэд илүүдэхгүй!


Удахгүй ЭЕШ шалгалт болох гэж байгаа. Шалгалтанд тооны машин авч оруулдаггүй болохоор хүүхдүүд их хугацаа алдаж бодох чадах бодлогонуудынхаа хэдэн тоог хооронд нь үржих, хуваах, зэрэг дэвшүүлэх гэсээр бодож чадалгүй цагаа дуусчихдаг. Мэдээж тооны машин л биш юм чинь олон оронтой тоог хүрд шиг шууд цээжээрээ хэлнэ ч гэж юу байхав. Гэхдээ тэд нарыг чинь хялбархаан дөнгөөд тавьчихдаг хэдэн арга байдгийг нь хэрэг болох боловуу гэж бодоод орууллаа. Үнэхээр амархан юм за тэгээд АМЖИЛТ!

Saturday, May 28, 2011

Хулгайд алдсан гар утсыг блоклох | гар утасны хулгайтай тэмцэе! For GSM


Саяхан нэг найз маань автобусанд явж байгаад утсаа суйлуулчихсан. Мэдээж дээр нь хэрэгтэй дугаар элдэв хэрэгтэй юм их л байсан гээд бөөн уур бухимдал. Тэгээд нэг ийм спам ирэхээр нь бас хэрэгтэй юм байна гээд блогтоо нийтэллээ. Утасны хулгай битгийхэл ер нь хулгай их байгаа. Гэхдээ ядаад утасны хулгайг нь багасгахаар хэдүүлээ нэг ийм юм хийж болох юм байна. Гэхдээ энэ зөвхөн GSM системтэй /монголд бол Mobicom, Unitel нтр/ утсанд болох байх CDMA /монголд Skytel/ барьдаггүй болохоороо сайн мэдэхгүй юм байна.

Wednesday, May 25, 2011

Addicted to Chill Out music та ч гэсэн сонсоод үзээрэй


Электроник хөгжим нь дотроо маш олон төрөл байдаг. Тэр болгоныг сонсоод ялгана гэдэг мэргэжлийнх л биш бол тийм ч амар зүйл биш. Өнөөдрийн байдлаар би энэ CHILL OUT гэх урсгалд үнэндээ л уусах шахаж байна. Хүмүүс электроник хөгжим л гэхээр толгойд нь төмөр малгай угалж байгаад нүдээд байдаг юм шиг бодоод байдаг.

Блогтой болох хүсэл гүйцэлдэв

Яагад ч юм би блогтой болохыг маш их хүсэж байсан. Цаг зав, нөхцөл байдал таарч бүрдээгүйн улмаас дотроо бодож явж явж өнөөдөр бороо орж сэтгэл хөөргөөд шууд нээхээр шийдсэн нь энэ хэхэ :P Энэ блогтоо зүгээр л юу ч хамаагүй хүссэн зүйлүүдээ л бичнэ дээ танд хэрэгтэй эсвэл хэн ч тоохооргүй хэрэггүй зүйлүүд