Monday, December 12, 2011

Эрүүл үрс Гэрэлт ирээдүй ТББ -аас бяцхан дүү нарынхаа дунд гар зургийн уралдаан зарлаж байна!

Монгол хүүхдүүд Монголдоо эмчлүүлж эдгэрэх, эрүүл чийрэг өсөн торних боломжийг нэмэгдүүлэхийг зорилгоо болгосон Эрүүл үрс Гэрэлт ирээдүй ТББ залуусын 2012 онд хэрэгжүүлэх ‘Нярайн инкубатор’ төслийн хүрээнд бас нэгэн ээлжит ажил зохиосон нь бяцхан дүү нарынхаа дунд гар зургийн уралдаан юм. Хүүхдүүдэдээ идэвхтэй оролцохыг уриалаад амжилтыг хүсье!


 ***УРАЛДААНЫ УДИРДАМЖ*** 

Зорилго: Хүүхдүүдийн ертөнц, хүсэл мөрөөдлийг тэдний нүдээр харцгаая!

Тэмцээн явагдах хугацаа: Бүтээлүүдийг 2011 оны 12-р сарын 12-20 хооронд хүлээж авна.

Гар зургийн сэдвүүд: “Аав ээж би”, “Миний гэр бүл”, “Миний мөрөөдөл”, “Миний дуртай баяр”, “Миний хайртай тоглоом”.

Тавигдах шаардлага: Зураг тод томруун, өнгөлөг байх. Гар зургийн бүх төрлөөр А4 формат дээр зурж, сканнердан info@saveinfants.mn емайлээр илгээнэ.
Зураг зурсан хүүхдийн овог нэр, эцэг эхийн холбогдох утасны дугаарыг хавсаргана.

Хамрах хүрээ: Цэцэрлэгийн болон бага ангийн хүүхдүүд оролцоно.

Уралдааныг дүгнэх: 2011 оны 12-р сарын 20-нд шилдэг 10 бүтээлийг сонгон шалгаруулна.

Шагнал урамшуулал: Уралдааны эхний 10 байранд шалгарсан хүүхдүүдэд оюун ухаан хөгжүүлэгч тоглоомууд бэлэглэнэ. Мөн дэмжигч хувь хүн, байгууллагууд өөрсдийн нэрэмжит шагналаа өгч болно.

Зохион байгуулагчид: "Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй" ТББ

Ерөнхий ивээн тэтгэгч: ‘Оюуны Төв‘ оюуны тоглоомын төрөлжсөн дэлгүүр

Тодруулга, лавлагаа: Утас: 99062992 Мэйл хаяг: info@saveinfants.mn Вэб сайт: http://www.saveinfants.mn/

Хөөрхөн дүү нартаа амжилт хүсье!!

2 comments:

SaKu said...

би оролцож болохгүйн байна нтр

O_x said...

Миний дөө дэндүү хөгшиднө Хаха :P

Post a Comment

Та сэтгэгдэлээ үлдээхдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү! Үл хүндэтгэсэн сэтгэгдэл үлдээсэн тохиолдолд админ устгах эрхтэй.