Saturday, December 3, 2011

21 ширхэг ер бусын, харааны төөрөгдөлд оруулах дүрснүүд

Чих худал Нүд үнэн гэж үг бий. Энийг үзсэний дараа энэ нүд гэж нөхөрт бас хэтэрхий итгэл хүлээлгээд дэмий гэж санагдах болов :P гэх нь хаашаа юм. Гэхдээ эдгээр сонирхолтой дүрснүүдийг харсны дараа  юмс харагддаг шигээ байдаггүй юм байна гэж бодогдож байнадаа.

За энэ дүрс нь яадаг гэхээр нүүрээ монитортоо ойртуулж байгаад зурагны голд байгаа ЦЭГ дээр анхаарлаа төвлөрүүлсэн чигээрээ толгойгоо дэлгэцнээсээ холдуулахад тойрог дүрсүүд зүүн тийш эргэнэ. Ахиад ойртуулахад баруун тийш эргэж байх жишээний. Энэ бол их амархан. 2 тойрогт биш цэгт анхаарлаа төвлөрүүлэхэд л байгаа юм.

1870 онд Ludimar Herrman энэхүү сонгодог дүрсийг тайлбарласнаар түүний нэрэмжит дүрс хэмээн нэрлэгдэх болсон. Цагаан зурааснуудын огтлол болгон дээр бидний нүдэнд бүдэг саарал бөмбөлөгүүд харагддаг. Гэхдээ аль нэг огтлол дээр анхаарлаа төвлөрүүлэхэд саарал дүрс нь алга болдог.



30 сек орчим зурагнаас хараагаа салгалгүй харахад дүрс аажмаар алга болдог.



Энэ бол нилээд алдартай ер бусын дүрсны нэг. Харахад л ойлгомжтой байгааздээ. :D

За энэ 2 мангасын дүрс их алдартай гэнэдээ. Бараг дэлхийн бүх л сэтгэл судлалын сурах бичиг дээр байрладаг гэх. Хэн мэдэхэв :P
Үнэн хэрэгтээ энэхүү 2 мангаа яг ижилхэн хэмжээтэй гэнэ. Таны тарх харин зургийг хараад автоматаар хооронд нь зай үүсгэн хараад том жижиг юм шиг санагддаг гэнэ.

Robert Jastrow -н 1989 онд тайлбарласан ба доод талын B дүрс нь A -аасаа том юм шиг харагддаг боловч үнэн хэрэгтээ энэ 2 бас л адил хэжээтэй гэнэдээ.

Британы сэтгэл зүйч James Fraser 1908 онд анх энэхүү дүрсийг тайлбарласан бөгөөд ихэнх хүмүүс "буруу эргүүлэг"
гэдгээр нь сайн мэддэг. Дүсрийг харахад эхлэл нь харагдахгүй нэг шулуун зүйлийн эргүүлэг шиг харагдах боловч үнэн хэрэгтээ энэ нь давхарлан тавьсан хэсэг тойрог дүрснүүд юм байна. Шалгах хамгийн энгийн арга бол гаднаасаа 2 дах тойргийг mouse -ны сумаараа алдалгүй дагуулаад үз. Энэ зүгээр л нэг тойрогнууд :D

Үүнийг Hermann -ы торны хувиралт гэх бөгөөд саарал зураасны огтлолууд дээр ХАР ЦЭГ гарч ирээд алга болоод байгааг та анзаарсан биз. Тэгвэл та толгойгоо 45 градус эргүүлээд хардаа. Цэгүүдийн цөөрсөн байна. /харин алга болохгүй /


Энэ дүрсний Цэнхэр болон Ногоон арын дэвсгэрүүд үнэн хэрэтгээ яг ижил нэг өнгө байгаа. Тухайн өнгөний дээр улбаршар зураас татсанаар ногоон болж харагдаад, ягаан зураас татсанаар цэнхэр болж харагдаж байгаа юм. Итгэхгүй л байна уу? Тэгвэл Photoshop дээр нээгээд Eyedropper tool -г ашиглаад үз.

Зургийн төв хэсэгрүү хараад 30 сек орчим төвлөрч байгаа шууд аль болох цагаан гэж үзсэн гадаргуулуу хар. (ихэнхдээ тааз хамгийн зөв сонголт) Юу харагдаж байна?

Johann Karl Friedrich Zollner -н нэрэмжит энэхүү дүрс нь паралель зурааснуудыг агуулсан байдаг хөндлөн байгаа юм шиг харагддаг гэнэ. Та итгэхгүй байвал шугам бариад хоорондын зай нь ижил байнауу шалгаад үзээрэй :D
Зурган дээр байгаа 2 улаан зураас нь гадагшаа нумарсан юм шиг харагддаг ч тэд үнэндээ паралель юм.










Ebbinghaus -н дүрс гэдгээр нь мэдэх байх. Энэхүүр дүрс нь Сэтгэл зүйн ШУ-нд одоог хүртэл уг дугуй дүрсний механизм таарч байгаа эсэх болон дүрсний хувирлын далд утгын талаар хэлэлцэгдэж байгаа гэдэг. Үнэн хэрэгтээ зүүн талд байгаа улбаршар дугуй нь баруун талынхаас арай жижиг юм шиг харагдах боловч энэхүү 2 дугуй яг ижил хэмжээтэй.
Пизагийн цамхаг яг үнэхээр хазайсан болов уу? Энэхүү 2 зураг нь яг ижилхэн 2 зураг юм. Гэвч баруун талын цамхаг зүүн талынхаасаа арай илүү хазайсан юм шиг харагддаг. Энэ үнэхээр ижилхэн хазайсан байгаа амлая. :D

Энэхүү зургийг вэб дизайнер Nobuyuki Kayahara зохиосон. Зарим хүмүүс эхэлж хараад эмэгтэй дүрс цагийн зүүний дагуу эргэж байна гэж харж байхад, бусад нь цагийн зүүний эсрэг эргэж байна гэж хардаг. Энэхүү дүрсний нууцыг тайлах гэж дэмий цагаа баахан гарзадваа! Бүхэл өдрийн турш гөлрөх хэрэг гарна. :P


/Хамгийн сонин нь би эхэлж харахад цагийн зүүний дагуу эргэж байснаа доошлуулчихаад эргээд харахад цагийн зүүний эсрэг эргэж байсан :O/


Энэ мэдээжийн баганууд дээшээ доошоо нэг л байрандаа байгаад байхад бидний тархи үүнийг баруун тийшээ хөдөлж байна гэж итгэдэгт асуудал байгаамда :P

Эдгээр дөрвөлжингүүдийг нийтэд нь харахад арзаганалдаад л хөдлөөд байгаа хирнээ нүдээ хөдөлгөлгүй нэг газар нь төвлөрүүлэхэд хөдөлгөөнгүй болдог.

Энэ бол хөдөлгөөнт GIF зураг биш шүү хө. Хөдөлгөөнгүй дүрснүүдээс бүрдсэн энгийн л нэг зураг. Гэхдээ өнгөний эрс тэс байдал болон дүрнүүдийн байрлал нь энэхүү зургийг хөдөлж байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг. Зураг хөдлөөд байгаа бол та зурагны аль нэг хэсэгт тогтож харахгүй нүдээ дээгүүр нь гүйлгэж байна гэсэн үг. Тогтоод хараарай хөдлөхгүй.

За энэ нилэээн гоё. Хүмүүс Pac-man дүрс гэдгээр нь мэддэг. Тойргийн төвд байгаа нэмэх тэмдэгрүү 2 секунд анхаарлаа хандуулахад ягаан тойргийг ногоон гэрэл тойрч байгааг анзаарах болно. Өшөө хэдэн секунд нэмээд ажиглахад ягаанууд алга болсоор ганц ногоон гэрэл л тойргоор эргэж үлдэх болно. (хэрвээ та сайн харж чадахгүй байвал дэлгэцэндээ сайн ойртоорой)

Бас нэгэн алдартай дүрснүүдийн нэг бол энэ. Эдгээр алаг зурааснууд нь эмх замбараагүй салаалж байгаа юм шиг боловч үнэн хэрэгтээ эд паралель байгаа. Хамгийн доод талын эсвэл дээд талын шулууныг харахад мэдэгдэх байх.
Мэдээж хамгийн итгэмээргүй дүрснүүдийн нэг бол яах аргагүй Edward Adelson -ны нийтлэсэн энэхүү дүрс. Энд "А" үсэгтэй дөрвөлжин нүд "B" үсэгтэй дөрвөлжин нүднээс илүү бараан юм шиг харагдаж байгаач эдгээр 2 дөрвөлжин яг адилхан СААРАЛ ӨНГӨТЭЙ. Та нүдэндээ итгэхгүй л байна уу? Тэгвэл Photoshop эргэлзээг чинь төвөггүй тайлаад өгнө. =D

6 comments:

Anonymous said...

goy ymaa

O_x said...

ТХх сонирхолтой :)

Anonymous said...

ter hodolgoonte zurgiig ni yaaj tataj avah ve

O_x said...

Юу яаж гэж mouse2 дараа Save image as гээд л татах байхдаа.

Anonymous said...

tgheer bolku bnalee. yag hodolgoonte heveer ni avmaar bna

O_x said...

Бололгүй л яахав дээ хө. Чи тэгээд татсан зурагаа IE ч юмуу эсвэл Firefox нтрээрээ нээлдээ image viewer ээр нээж үзүүл угаас хөдлөхгүйштээ.

Post a Comment

Та сэтгэгдэлээ үлдээхдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү! Үл хүндэтгэсэн сэтгэгдэл үлдээсэн тохиолдолд админ устгах эрхтэй.