Wednesday, November 23, 2011

Монгол улс тунхагласны 87 жилийн ойн баярын мэнд хүргэе

Тусгаар тогнолыг эрх чєлєєтэй нягт холбож ойлгох, мэдрэх хэрэгтэй. Эрх чєлєє гэдэг харин хvн болж тєрєхийн гол утга учир. Хар гэртээ хаан, бор гэртээ богд гэдэг. Єєрєє єєртєє эзэн явахын, єєрийнхєє vйлийг мэдэж, vрийг нь vvрэхийн, эрх чєлєєтэй байхын жаргал, зовлон энэ. Хvний эрхэнд жаргахаар єєрийн дураар зов ч гэдэг. Зvдэрч доройтож, амьдралын vнэ цэнэ, vнэн эрдэнэ гэж юу болохыг мах ясандаа шингэтэл ойлгож мэдэрсэн ард тvмний удам дамжсан энэ vг эрх чєлєє, тусгаар тогтнол гэдэг юутай ч эгнvvлэшгvй баялаг болохыг илэрхийлэх аж.
Эрх чєлєє хэмээх баялагийн нэг онцлог нь хvн єєрийн дур хvслээрээ ч тvvнээс татгалзаж болдоггvй, татгалзлаа гэхэд жаргалтай байж чаддаггvйд байна. Ерєєсєє цаанаасаа л хvнд зvрх, тархи гэх мэт эрхтэн заавал байх ёстой шиг эрх чєлєє гэдэг “сэтгэл оюуны” эрхтэн зайлшгvй байхаар заяажээ. Yvнийг хvн жинхэнэ утгаараа хvн байхын нэгэн vндсэн нєхцєл гэж болно. Тэгвэл улс улс байхын vндэс тусгаар тогтнол, тvvнгvйгээр улс улс биш гэж энд нийтлэсэн байна. Зөвхөн надад тэгж мэдрэгдээд байдаг болсон юмуу эсвэл үнэхээр залуус маань үндсэрхэг үзлийг нэг үеэ бодвол арай өөрөөр харж, өөрөөр үнэлж түүнийгээ хамгаалахын төлөө нэгдэн нийлж тэмцэх, өөрчлөх, бүтээх эрмэлзлэл нь урьд урьдныхаасаа ч илүүтэйгээр оргилдог болсон юм шиг. Эх орны ирээдүй хойч болох залуус бид өв соёл, буурал түүх, эх орон, эрх чөлөөгөө хайрлан хамгаалж бахархах хэрэгтэй. Эрх чөлөө, тусгаар тогтносон улс байхад бид бүхнийг бүтээж, цогцлоож чадна. ;)

МОНГОЛ УЛСЫН ИРГЭН ТАНД УЛС ТУНХАГЛАСНЫ 87 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ. ТА БИД ТУСГААР МОНГОЛ УЛСЫН ЭЗЭД.

No comments:

Post a Comment

Та сэтгэгдэлээ үлдээхдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү! Үл хүндэтгэсэн сэтгэгдэл үлдээсэн тохиолдолд админ устгах эрхтэй.