Saturday, October 8, 2011

SaveInfants * Эрүүл үрс гэрэлт ирээдүй * Та ч гэсэн бидэнтэй яг одоо нэгдээрэй!

Бидний ирээдүй болсон хойч болох бяцхан үрс маань өнөөдөр эрүүл аюулгүй орчинд амьдарч чадаж байна уу гэвэл үгүй. Өнөөдрийн байдлаар Монголд хүүхдийн эрхийг хамгаалах 700 гаруй байгууллага байдаг гэсэн судалгаа байдаг. Ийм олон байгууллага байдаг хэрнээ яагаад хүүхэд багачуудын маань өмнө өдрөөс өдөрт тулгарах асуудал олширч, эрх нь зөрчигдсөөр байгаа нь нэгийг хэлж байна. Нээрээ л төр засгаасаа эхлээд, нөгөө олон сайхан байгууллагууд хүүхдийн төлөө ажил хийж байна гэж чихэр боов, тоглоом, шоглоомхоноор хуурсаар өнөөдөр тэд маань энэ нийгэмд эрүүл хүн болж мэндэлж чадах эсэх нь үнэнийг хэлэхэд бүрхэг болсон. Бяцхан үрсийн "хоолой дээр хугта тавьсан" хүндхэн асуудлуудыг дурдвал уртаас урт жагсаалт гарна биз.

Нэгэнт үүссэн асуудалд хэн нэгэнд бурууг тохож маргаж мэтгэлцэхээ урьтал болголгүй нэг ч гэсэн асуудлыг нь шийдэх гарцыг эрэлхийлэн яваа зорилго нэгт залуус "ЭРҮҮЛ ҮРС ГЭРЭЛТ ИРЭЭДҮЙ" хэмээх нэрэн дор нэгдэн бодит үр дүнг бий болгон ажиллаж байгааг олон хүн үзэж дуулаа биз. Дуулаагүй нэгэнд нь дуулгаж байгаадаа баяртай байна. Тус төрийн бус байгууллага нь Монгол хүүхдүүдийн эх орондоо эмчлүүлж, эдгэрэх боломжийг нэмэгдүүлэхэд бодит хувь нэмэр оруулан туслах зорилготой 'Save Infants – Эрүүл Үрс' залуусын сайн санааны хөдөлгөөн хэлбэрээр 2010 онд эхэлсэн.

Байгууллагын талаар дэлгэрэнгүй мэдээллийг:

Website
Twitter
Facebook

Миний бие энэхүү ТББ гишүүнээр элсэн өөрийн чадах зүйлээрээ туслахыг хичээж байна. Хамгийн энгийн жишээ өөрийн блогтоо SaveInfants.mn сайтын БАННЕР -г байрлуулж дэмжиж байна. Та хэрвээ хувийн блог сайттай бол Баннерыг тавихыг уриалж байна.

Banner-1 жижиг
Banner-2 том

Өнөөдрийн ашиг бус ирэх ирээдүйн сайн сайханы төлөө эдгээр залуус хамтран ажилладаг бөгөөд та ч гэсэн өөрийн чадах зүйлээрээ, зүрх сэтгэлээрээ тусламж дэмжлэг үзүүлэхийг хүсвэл энэхүү байгууллагын үүд хаалга таны өмнө хэзээд нээлттэй байх болно. Эх орон ч үзлийн өчүүхэн хэлтэрхий зүрхэнд нь буй хүн бүрийн нэгдэх нийлэх газар яах аргагүй энэ.


Гэрэл гэгээтэй аз жаргалтай өдрүүд олон байг...


No comments:

Post a Comment

Та сэтгэгдэлээ үлдээхдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү! Үл хүндэтгэсэн сэтгэгдэл үлдээсэн тохиолдолд админ устгах эрхтэй.