Saturday, October 29, 2011

Үхэр Монголын уур хилэнг дахиж бүү хүргээрэй!!!

Тоо нь цөөхөн гэж басаж болохгүй
Тоомжиргүй хандаж бүүр ч зохихгүй
Тоосруулаад нэг хөдөлвөл
Толгой цустаж мэдэх үхэр МОНГОЛ
Ялагдхаараа чангардаг
Магтахаар сулардаг
Яс махнаасаа хэцүү МОНГОЛ
Өрсөн тэмцэхийн цөвүүн цагт бол
Өлгийнөөс эмээл дээр дарцагладаг МОНГОЛ
Тэмүүжинг багад нь шоглож байгаад
Тэнгэр газраа нураалгачихаан алдсан
Найман шарга морийг нь булааж байгаад
Навтгар тэр жаалд алуулчихаан алдсан

Тэвэрч энхрийлж өсгөсөн бол
Тэмүүжин ЧИНГИСболохгүй байсан
Тэрсэлж дайрч доромжлосны хүчинд
Тэр тив дэлхийн хаан болсийм
Цагаантан гамингууд
Цадиггүйтэж байгаад
Сүхбаатар жанжны цэрэгт хядуулсан
Далайн чандаас квантуны япончууд өнгөлзөөд
Дандар баатрын хорооныхонд талхлуулагдаад буцсан
Сахалт Сталинаас дэлхий даяараа
Сандарч аймсан хэлмэгдэж байхад
Ганцхан МОНГОЛЫН хазгар ГЭНДЭН
Гаансыг нь Кремлд хуга цохисон юм
Орос, Америк, Хятад хүчтэй л гэнэ
Орчлонг хөмөрч явсан удаагүй
Немц, Франц, Япон зэвсэгтэй ч гэсэн
Нэхний дээлтэнгүүд шиг эрэлхэг хөдлөөгүй
Аргатай цэрэгтэй их гүрнүүдээ
Атигар МОНГОЛЫГ басаж болохгүй шүү
Дэндүү зоримог занг нь хөдөлгөчих л юм бол
Дэлхий ертөнцед л муу юм болно шүү
Дэлтэй сум шиг намхан морьд нь
Дэлхийг тойрсон ч цуцна гэж үгүй
Дээлээ хөөргөсөн номхон МОНГОЛ
Дэврээд нэг босох юм бол буцна гэж үгүй
Зориг нь хөвчрөөд нэг хөдйөх юм бол
Жолоо татахыг огтхон ч мэдэдгүй
Тэнгэрийн хаяанд тулж байж эргэдэг
Тэрсүүт МОНГОЛООС аюутугай эмээтүгэй!!!
Газар дэлхийд дуун дуу гар ч л байна тэр унтарнөө
Тив дэлхийд галт бөмбөг тэсэлж л байг тэд шантарнөө
Үхэхийг унтахын чинээ ч боддоггүй
Үзэлцээд нэг эхэлвэл үхэхээс нааш салдаггүй
Үхэр МОНГОЛЫН уур хилэнг дахиж битгий хүргээрэй!

Эх сурвалж

4 comments:

Billy Sparrow said...

Воо энэ шүлэг ёстой гоё шүлэг болсон байна. Ялангуяа эх оронч хүмүүс уншвал эндээс нэг зүйл огших шиг

O_x said...

Яг тийм. Би уншаад огшоод ошсон эрчиндээ Блогтоо нийтлэсэн маань энэ :P

Лхагвасүрэн said...

Bi eh oronch sh t ... hehe :D
Goyo shuleg bn bayarlala

O_x said...

За тэгээд эх оронч омогшиж байх юмуу хэхэ
Надад баярлах яахвэ хө зохиогчид нь хэдүүлээ хамтаараа баярлаад суухаас :D

Post a Comment

Та сэтгэгдэлээ үлдээхдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү! Үл хүндэтгэсэн сэтгэгдэл үлдээсэн тохиолдолд админ устгах эрхтэй.